Quantcast
Channel: Tехнологи – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 243

Твиттер найдваргүй болжээ

$
0
0
fae4b2cc8f5e0b51greatТвиттер нийгмийн сүлжээ өөрийн зарим нэг хэрэглэгчдэд захидал илгээсэн бөгөөд түүндээ “Нэгэн улсаас ивээн тэтгэгдэж буй” хакеруудын зүгээс ширүүн дайралт ирэх аюултайг анхааруулсан байна. Ингэхдээ компьютерийн мэдээлэлд хууль бусаар нэвтрэгсдийн увайгүй үйлдлийг чухам аль улс, орон санхүүжүүлж буйг ил болгосонгүй.

Хакерууд твиттер хэрэглэгчдийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг, IP хаяг зэргийг олж мэдэхийг оролдох болсон гэнэ. Одоогоор хакерууд твиттер хуудастай цөөн хэдэн хүнд хор учруулж дөнгөөд байгаа аж. Эдгээр тохиолдлуудыг олж мэдээд тус компани өөрийн дотоод шалгалтыг явуулж эхэлжээ.
Twitter Announces Plan To Float On Stock Market
Google, Facebook компаниуд хөндлөнгөөс нэвтрэгсдээс хамгаалахаар аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа билээ. Фэйсбүүк ийм арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сард авсан юм. Твиттер хэрэглэгчдийн дунд явуулсан асуулгаар тэдний 20 хувь нь анхааруулга бүхий захидлуудыг авсан гэдгээ мэдэгдэв. Твиттер компанийнхан ийм захидал илгээснээ хүлээн зөвшөөрсөн ч өөр ямар нэгэн тайлбар хийхийг хүссэнгүй. Эх сурвалж www.wikimon.mn

twitter-pic4-452x302-56015

Viewing all articles
Browse latest Browse all 243

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>