Quantcast
Channel: Tехнологи – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 243

Цоо шинэ Instagram-тай танилц

$
0
0

184867-12052016-1463030987-881250404-instagram1Таалагдах уу, эс таалагдах уу? Instagram өнөөдөр өөрсдийн өнгө төрхөө өөрчилж, цоо шинэ логог хэрэглэгчдэд танилцууллаа. Магадгүй та ч гэсэн өдөр тутам ашигладаг аппликейшнийхээ өнгө төрх солигдсон болохыг анзаарсан биз.

Илүү өнгөлөг, илүү гэгээлэг, загварын шинэ хандлагыг баримтлан Hyperlapse, Boomerang, Layout зэрэг аппликейшнүүд Instagram-тай ижил төрхтэй болжээ.

Аппликейшнийн хэрэглэгчийн харилцах хэсэг мөн адил өөрчлөгдөж, цагаан дэвсгэр дээр хар өнгийн товчнуудтай болсон байна. Ингэснээр хэрэглэгчид зөвхөн өөрийн болоод бусдын зурагт анхаарлаа хандуулах боломжтой гэж компани тайлбарлав.

Компани таван жилийн өмнө анх бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэснээс хойш анх удаа ийнхүү өөрчлөлт хийж байгаа бөгөөд 2012 онд Facebook тэднийг нэг тэрбум ам. доллароор худалдан авсан юм.

Эх сурвалж: TheNextWeb

Д.Багахүү | GoGo.mn


Viewing all articles
Browse latest Browse all 243

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>