Quantcast
Channel: Tехнологи – Miss.mn
Viewing all 243 articles
Browse latest View live

Технологийн давалгаа

$
0
0

Бид технологийн зууны бүтээгдэхүүн болохынхоо хувьд энэ технологижсон нийгмийн хамгийн содон орчин үеийн шинэлэг шийдлүүдийн санааг танилцаж, тэдгээр нь бидэнд хэрхэн нөлөөлж буйг мэдэх хэрэгцээ зайлшгүй тулгардаг. Тиймээс  үүний талаар мэдээллийг өөрийн бодол хийгээд баримтад тулгуурлан бэлтгэв.  Мэдээлэл авахыг хүсвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

1.Дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийн систем

Дрон нь монголд саяхнаас нэвтэрч эхэлсэн бөгөөд DJI,Parrot компаниудын дрон монголд зарагддаг болсон нь үнэхээр том амжилт болсон гэж хэлж болно. Дрон нь  дэлхий даяарх хамгийн том ололтуудын нэг болж чадсан билээ. Мөн түүнчлэн энэ нь  2016 оны Австралийн Мелбурны их сургуульд болсон дроны нээлттэй өдөрлөгт түүний талаарх нөлөөлөл,хэрхэн хөгжинө гэж харж буй алсын харааны тухай хэлэлцүүлэг болсон хийгээд тэрхүү үйл явдлаас дүгнэн үзэхэд Дрон нь хүн төрөлхтөнд аюулгүйн баталгаа,төхөөрөмж болж байгаа гэж дүгнэж болох юм.

Монголын хувьд Дроны албан ёсны showroom үүсгэн байгуулагдсан нь hobby zone дэлгүүрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн 2017-04-07-нд үүний нээлттэй өдөрлөг Монголд болсон. Дроны шилдэг технологижсон хамгийн сүүлийн үеийн тоглоомууд ч монголд зарагдаж эхэлж буйг бид төвөггүй харж байна. Жишээлбэл: 3D үзэг/хэвтээгээр зурахад босоогоор харагддаг 2013 оноос эхлүүлсэн бүх төрлийн загварууд / Үүнээс гадна дроныг дэлхийд маш аюултай, ойн хээрийн бүсэд ойн хамгаалагчдын оронд ашигласнаар  тэдний  амь насыг хамгаалах боломж бүрэлдэж байгаа билээ. Эдгээр улсуудын тод жишээ нь Турк улс юм. Судлаачид 2018 он гэхэд дроны зах зээл 1 тэрбум ам.долларт хүрч, 50 жилийн дараа 100 тэрбум ам.долларт хүрэх болно хэмээн таамаглаж байна.

2.Ухаалаг утасны тэлэлт Хятад руу

БНХАУ-ын “Шаоми” брэнд бол ухаалаг утасны зах зээлд эрчтэйгээр түрэн гарч ирж буй шинэ зах зээл юм. Тиймээс ч тэд аль хэдийнэ байр сууриа олсон асар том зах зээлүүдтэй хурдтайгаар өрсөлдөх шаардлага тулгарсан биз ээ. Тэд саяхан google компанитай хамтран  MIA1 утсаа бүтээсэн бөгөөд 5,5 инч дэлгэцтэй 3 өнгөний сонголттой утас юм.

Гэвч утасны мэдээлэл гэхээс илүү энэ утсыг бүтээхэд ашиглагдсан үйлдлийн систем нь маш чухал байдаг. Үүний нэр бол Andriod wan гэх агаад наугат, андройд 7,1,2-үйлдлийн систем ашиглаж болдгоороо онцлог болсон байна. 168 грамм, 3080 ампер цаг хүртэл зайгаар цэнэглэгдсэнээрээ маш авууштай гэж хэлэхэд хэлсдэхгүй биз ээ. Тус компани удалгүй андройд 8 үйлдийн системээ танилцуулахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн байна. /вебсайт-www.mi.com/

3. Андройд функц-ийн нууцаас

Бичвэрээс яриа руу шилжихийг хүсвэл andriod төхөөрөмжийнхөө settings-accessibility. Text-to-speech outfut товчийг асаах шаардлагатай.

Ухаалаг утасны алсын удирдлага

Settings-security-device adminstrators тохиргоо руу орон andriod шалгах

Guest горимыг асаах

Баруун дээд талд буй дүрсэнд хүрэн add guest-г дарах илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл  brighside.me ороорой.

YOLO.mn


iPhone дээр iMessage тохируулж ашиглах зөвлөгөө

$
0
0

thumbnail

2184ТҮГЭЭСЭН
56820УНШСАН

 

iPhone болон Apple – ын бүх төхөөрөмж хоорондоо iMessage үйлчилгээг ашиглаж интернэт сүлжээтэй холбоотой бол үнэгүй мессэж бичиж болдог юм. Тус боломжийг iMessage  хангаж өгснөөр та өөрийн iPhone – той ойр дотны хүнтэй эсвэл найзтайгаа Wifi , 3G  , 4G сүлжээг дамжуулан харилцаж болох аж. iMessage – р зөвхөн мессэж бичээд зогсохгүй дуут мессэж бичлэг явуулах байршиж байгаа байршил явуулах гэх мэт бүх төрлийн зүйл илгээж болдог. Таны мессэжийг хүлээн авч байгаа хэрэглэгч iPhone , iPad , iPod touch , Mac – тай байвал автоматаар энгийн мессэж iMessage болж очдог юм.

ХЭРХЭН IPHONE ДЭЭР IMESSAGE ТОХИРУУЛАХ ВЭ ?

АЛХАМ 1 : Settings – лүү орно.
АЛХАМ 2 : Доош гүйлгээд Message гэж байгаа дээр нь дарж ороод iMessage – г асаах хэрэгтэй

ХЭРХЭН IMESSAGE ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ APPLE ID – Г ТОХИРУУЛАХ ВЭ ?

Та өөрийнхөө Apple ID – г iMessage дээр тохируулснаар Мессэж бичихдээ Apple ID – гаараа шууд бас бичиж болдог юм.
АЛХАМ 1 : Send & Receive дээр дарж ороод
АЛХАМ 2 : Use your Apple ID for iMessage дээр дараад өөрийн Apple ID Password-оо хийгээл болоо

IMESSAGE АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ ЭСВЭЛ IMESSAGE – Р МЕССЭЖ ИЛГЭЭХ БОЛОМЖГҮЙ ҮЕД ЯАХ ВЭ ?

Автоматаар энгийн мессэж буюу тухайн операторын тарифаар мессэж илгээх тохиргоог асаах хэрэгтэй Send as SMS дээр дараад ON болгоорой

iMessage зөв тохируулагдаж болсон бол таны явуулсан мессэж цэнхэр өнгөтэйгөөр харагдах болно. Зөвхөн интернэт сүлжээнд холбогдсон үед л iMessage – р явна.

 

УХААЛАГ УТАСНЫ ЦЭНЭГИЙГ 5 ХОНОГ ХАДГАЛАХ НУУЦ АРГУУД

$
0
0

Өнөөгийн амьдралыг гар утасгүйгээр төсөөлөхөд ч бэрх билээ. Мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, ном зохиол, кино бичлэг, тоглоом, цахим ертөнц гээд энэ бүхнийг нэг цогц болгож өгсөн гар утас бол хүн бүхний дотны анд нөхөр юм. Харин гар утсыг ердөө ганц өдөр ашиглахад л цэнэг нь дуусч, ахин дахин цэнэглэхэд хүргэдэг. Тэгвэл танд гар утасны цэнэгийг 5 өдөр барих гайхалтай нууцуудыг дэлгэж байна.

1 Цэнэглэгчнийхээ оролтыг цэвэрлэх

Та утасныхаа цэнэглэгчний оролтыг цэвэрлэхээ мартаж болохгүй. Зөвхөн утасныхаа дэлгэц бус, цэнэглэгчний оролтыг хөвөнтэй модоор арчиж, цэвэрлэнэ.

2 Утасныхаа дэлгэцэн дээр бараан зураг тавих

Бид цаг харж, мессеж шалгах, дуудлага хүлээж авахдаа утасныхаа дэлгэцийг хардаг. Харин тод гэрэлтэй, өнгөлөг зураг дэлгэцэн дээрээ тавих нь утасны цэнэгийг хурдан дуусгадаг аж. Үүний оронд та утсан дээрээ хар цагаан зураг тавиарай. Энэ нь цэнэгийг хэмнэх тустай.

3 Автоматаар дэлгэц эргэхийг болиулах

Хэрэв шаардлагагүй бол автоматаар дэлгэц эргэхийг болиулах хэсгийг унтрааж байгаарай. Учир нь энэхүү хэсгийг асааснаар, цэнэг илүү хурдан барагддаг байна.

4 Хэрэглэсэн цонхнуудаа хаах

Инстаграм, мессенжер болон бусад аппликейшнийг хэрэглэсний дараа тухайн аппликейшнийг бүрэн гаргадаггүй. Үүнээс болж утас гацах, цэнэг амархан дуусах зэрэг асуудал гарч болзошгүй. Харин энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд хэрэглэсэн цонхнуудаа хааж байх хэрэгтэй.

5 Утсаа халаасандаа хийх

Утсаа байнга гартаа барьж явж болохгүй. Гарнаас ялгарах дулаан нь утсыг халааж, цаашлаад цэнэг нь амархан хорогдоход хүргэдэг. Тиймээс утсаа ямагт гартаа барихаас татгалзаж, халаасандаа авч яваарай.

6 Дэлгэцний гэрлээ багасгах

Та өрөөнд байхдаа дэлгэцний гэрлээ 30-40 хувиар бууруулж байгаарай. Утасны арын гэрэл нь дэлгэц дээрх бүх мэдээллийг харахад хангалттай байдаг тул заавал гэрлийг эцэст нь хүртэл асаах шаардлагагүй. Энэ нь утасны цэнэгийг маш хурдан бууруулдаг аж.

7 Утсаа чичиргээн дээр тавьж болохгүй

Утасны дуудлагаа чичиргээн дээр тавих нь баттерейний зарцуулалтыг нэмэгдүүлж, цэнэггүй болгодог. Шаардлагагүй нөхцөлд утасныхаа чичиргээг болиулж, зөвхөн дууг нь хааж байгаарай.

8 Авто цоожлогчийг асаах

Та ухаалаг утасныхаа дэлгэцийг автоматаар унтрах цаг тохируулаарай. Ингэхдээ хамгийн богино хугацаан дээр тохируулах хэрэгтэй. Энэ нь утасны цэнэгийг хэмнэх нэгээхэн арга юм.

9 “Bluetooth” болон “Wi-Fi”-аа унтраах

“Bluetooth” болон “Wi-Fi”-аа хэрэглээгүй нөхцөлд унтрааж байгаарай. Энэ нь утасны цэнэгийг амархан бууруулдаг тул аль болох “Bluetooth” болон “Wi-Fi”-аа унтрааж байх шаардлагатай.

10 Утсаа унтраах

Батерейг удаан хугацаагаар цэнэгтэй байлгахын тулд шөнө гар утсаа унтрааж байгаарай. Энэ нь батерейг хөргөж, үйл ажиллагаа нь доголдохоос сэргийлэх төдийгүй цэнэгээ хадгалахад тусална.

Мэдээллийн Технологит суралцах 15 ШАЛТГААН

$
0
0

html-093902-1772926353

1.ОЛОН ТӨРЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Машины оношлогоо, дурангийн мэс засал, замын хөдөлгөөний камер, цахим төлбөрийн системүүд, онлайн /интернт худалдаа гэх мэтчилэн өдөр ирэх тусам компьютерийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр мэргэжилтнүүдийн хүрээ тэлж  байна.

2.ӨНДӨР ЦАЛИН
Мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын цалин өндөр байдаг ба бас өрсөлдөөнтэй. Google-д ажиллаж байгаа программистын цалин анхны жилдээ 100000$ байдаг.

Энгийн нэг програм хангамжийн инженерийн жилийн дундаж орлого 85000$

3. ГАЙХАЛТАЙ СЭТГЭЛ ХАНАМЖ
Мөнгө хэдий чухал ч ажлаасаа авах сэтгэл ханамж бусад мэргэжлүүдээс 2 дахин их байдаг нь судалгаагаар нотлогдсон.

4.ИТГЭМЭЭРГҮЙ ОЛОН ТӨРЛИЙН ШААРДЛАГАТАЙ
Биотехнологи, нанотехнологи робот, хиймэл оюун, худалдаа үйлчилгээ, барилга, тээвэр, зар сурталчилгаа гэх мэтчилэн бусад салбаруудад ч хэрэглэдэг.

5.СУРСАН ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛДОГ
Та онолын өндөр мэдлэггүй ч хүмүүст хэрэгтэй аппликейшнийг зохион түгээж болно. Магад та дээд сургууль төгсөөгүй ч байж болох юм.

Интернетийн хөгжлийн давуу талаар дэлхийн хаанаас ч аль ч орноос хичээл сургалтын материалуудыг зэрэгцэн судлах боломж.

6.ТА СУРЧ БАЙХДАА МӨНГӨ ЦУГЛУУЛЖ БОЛНО
Та сурч байхдаа илүү чадварлаг байвал мэдээлэл технологийг ашиглан мөнгөтэй болж болно.

7.АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ БОЛОН СИСТЕМТЭЙ СЭТГЭЖ СУРАХ НЬ ТАНЫГ НАСАН ТУРШИД ТАНЬ ХӨТӨЛНӨ
Логикоор сэтгэх болон асуудал шийдвэрлэх нь бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг ба компьютерийн шинжлэх ухаанд хэрэглэснээр эдгээр чадваруудыг  нэмэгдүүлдэг..

8.ГЭР БҮЛДЭЭ НЭР ХҮНДТЭЙ НЭГЭН БОЛДОГ
Энэ шалтгаан энгийн мэт боловч таны гэр бүл болон найз нөхөд тань технологийн асуудлыг шийдэх үед таны мэдлэгийг бахдан сайшаадаг.

9.ГАЙХАЛТАЙ ХҮМҮҮС ҮҮНИЙГ ХИЙДЭГ
Энэ ажлыг хийж байгаа хүмүүс үнэхээр содон сонирхолтой ч өргөн мэдлэгтэй чадварлаг байдаг нь гайхалтай.

10.БАГААР АЖИЛЛАХАД СУРАЛЦДАГ
Бүхэл өдөржин ганцаараа хийх ажлыг багаараа нэг цагт хийж болдог.

Хүүхдүүдэд бага наснаас нь нээлттэй эх / Opensource ийн үнэ цэнийг шууд хэрэглээ болгон ашиглуулснаар олон хүнтэй  багийн үнэ цэнийг ойлгуулах бусдаас суралцах чадвар суулгадаг

11.ЗААВАЛ ЭЗЭМШИХ ЧАДВАР
Жолооч гэдэг мэргэжил биш хүн бүрийн хэрэглээ болсонтой адил ирээдүйд мэдээллийн технологи бүх л салбарт хэрэглээ болно.

12.ХЭРЭГЛЭГЧ БИШ БҮТЭЭГЧ БОЛОХ НЬ ЧУХАЛ
Дэлхий дээр олон шинэ бүтээлүүдийг  хүүхэд залуус зохион бүтээж байгааг харахад  энэ салбар нь мэдлэгийн цар хүрээ өргөн хязгааргүй, насны ялгааг үл харгалзан хувь хүний сонирхол, оюун санаа, хандлагаар шууд үнэлэгддэг болохыг харуулж байна.

13.ГАДААД ХЭЛ ШИГ ЧАДВАР БОЛЖ БАЙНА
Ихэнх програм хангамжийн бүтээгдэхүүнд хүнд тооцоолол хийдэггүй бөгөөд гадаад хэл шиг өөр өөрийн салбараасаа хамаарч код бичих төвшин бүр нь цаашдаа мэргэжилтэн болоход их бага хэмжээгээр байнга хэрэг болдог.

14.ТӨГС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ  -”perfect investment”
Таны хүүхэд программист болохгүй ч хаана ч ажилласан үнэ цэнэтэй боловсон хүчин байх болно. there is a constantly growing need for all kinds of coding knowledge worldwide.

15.КОД БОЛ УРЛАГ
Ямар ч код нь энгийн хүн  ойлгохоор байх нь өөрөө урлаг юм.

Эх сурвалж: YOLO.mn

Өнөөдөр iPhone-ий ТӨРСӨН ӨДӨР

$
0
0

color-girl-photography-pretty-socks-Favim.com-312740

2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Стив Жобс тайзан дээр гарч, дэлхийн хамгийн том технологийн компани гэсэн алдрыг Apple-д зүүлгэсэн iPhone ухаалаг гар утсыг танилцуулж байсан юм.

Яг 10 жилийн өмнө болсон Macworld 2007 арга хэмжээний үеэр Стив Жобс алдарт танилцуулгаа хийж, “хувьсгал хийх” бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд үзүүлжээ.

iPhone гэж нэрлэгдсэн энэхүү бүтээлийг Жобс “өргөн дэлгэцтэй, хуруу мэдрэгч дэлгэцтэй iPod, шинэ төрлийн гар утас, интернэтэд холбогддог төхөөрөмж” гэсэн гурван үндсэн үүргийг нэг дор багтаасан эд гэж танилцуулсан юм.

Хэдийгээр түүний танилцуулга 10 жилийн өмнө болсон, тэр цагаас хойш олон удаа iPhone нь шинэчлэгдсэн ч одоо болтол дээрх тодорхойлолт хадгалагдсаар байна.

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук өнөөдөр iPhone-ий 10 жилийн ойд зориулсан мэдэгдэлдээ “iPhone нь манай хэрэглэгчдийн чухал хэрэгсэл болж, бидний харилцах, зугаацах, ажиллах, амьдрах хэлбэрийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өөрчилж байна” гэжээ.

Тэр бас “iPhone мобайл тооцоолуурын стандартыг эхний 10 жилдээ тогтоолоо. Илүү шилдэг зүйлс биднийг цаашид хүлээж байгаа” гэсэн байна.

Таны “iPhone” гацаад байна уу? Дараах 5 алхмыг хийвэл таны утас шинэ юм шиг ажиллах болно!

$
0
0

Зарим тохиолдолд iPhone ямар нэг хариу үйлдэл байхгүй эсвэл хэт удааширж аппликэйшн хооронд шилжихэд хүндрэл үүсдэг. Яг энэ үед дараах 5 алхмыг хийвэл таны гар утас шинэхэн машин шиг л ажиллах болно.

1. Харилцан үйлчлэлийн заагийг багасга

01

Apple хөгжүүлэгчид iPhone гар утасны wallpaper буюу ханын зургийг харилцан үйлчлэлтэйгээр бүтээжээ. Өөрөөр хэлбэл таны iPhone хөдлөх бүрт ханын зураг хөдөлдөг эффектэй гэсэн үг. Энэ эффект нь гар утаснаас ажиллагаа шаарддаг тул гацаах, удаах нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс  Settings > Main > Universal Access and select Reduce Movement and Activate the switch Down тохиргоог хийснээр iPhone-ийн харилцан үйлчлэл багасна. Ингэснээр таны утас илүү бага ачаалалтай аижллах болно.

2. Background шинэчлэхийг зогсоо

02

iOS системд ажилладаг олон апп тодорхой хугацааны дараа шинэчлэгддэг тохиргоотой. Тийм апп олныг татах тутам таны iPhone удаан ажиллана. Үүнийг зогсоохын тулд Settings > Core > Content Updates-рүү ороод хүссэн апп-аа disable хийснээр байнга шинэчлэх гэж ачааллахгүй болно.

3. Хүсээгүй апп-уудыг устга

03

Ихэнх ухаалаг утас хэрэглэгчид шинээр гарсан апп-уудыг татдаг. Тэдгээрийг 1, 2 өдөр ашигласан  ч таг мартаж орхих нь бий. Тиймээс ашигладаггүй апп-уудаа устгах нь таны iPhone-ийн аяааллыг ихээр бууруулах болно.

4. Application cache-г цэвэрлэ

04

iOS системтэй утаснууд апп-ийг бүрэн хаадаггүй сул талтай. Апп-аас гарахдаа Home товчийг дарсан бол энэ нь тухайн апп бүрэн хаагдаагүй бөгөөд одоо ч ачаалласаар байна гэсэн үг юм. Олон апп-ийг бүрэн хаалгүй орхивол таны iPhone удаан ажиллах нь ойлгомжтой. Тиймээс Home товч дээр 2 удаа ойрхон дарахад бүрэн хаагдаагүй апп-ууд гарч ирнэ. Тэднийг дээш нь гулсуулахад бүрэн хаагдах болно.

5. Сүүлчийн шийдэл restart

05

iPhone удаж, гацаж буйг шийдэх сайн аргуудын нэг нь Restart хийх буюу дахин асаах.  Ингэснээр cache-гуудыг автоматаар цэвэрлэдэг.

Ухаалаг гар утасны бидний мэддэггүй 7 хэрэглээ

$
0
0

1201701161484525720Орчин үеийн гар утаснууд маш олон янзын үйлдэлтэй болсон. Гэхдээ гар утсыг зөвхөн мессеж бичих, утсаар ярих, зураг авах зэрэгт бус өөр олон зүйлд ашиглаж болдог аж. Харин бид танд ухаалаг утсаа хэрхэн бүрэн утгаар нь ашиглаж болох нууцуудыг танилцуулъя.

Гар утсаа чагнах төхөөрөмж болгох

Хэдхэн амархан тохиргоо хийгээд гар утсаа хүүхдийн чагнах хэрэгсэл болгон ашиглаж болно. Та утсаа чагнамаар байгаа газраа үлдээгээд дараа нь өөр газраас утас руугаа залгахад л болох юм. Үүний тулд утсандаа дараах тохиргоог  хийгээрэй.

  1. Утсаа дүүртэл нь цэнэглэнэ
  2. Спикерээ унтраана
  3. Автоматаар хариулах тохиргоог хийнэ
  4. Утасныхаа микрофоныг унтраана
  5. Утасныхаа хонхыг хаана
  6. Чичиргээг нь унтраана

Ингээд л та гар утсаа орхисон газрынхаа дуу чимээг хүссэнээрээ сонсож чадахаар боллоо.

Гар утсаа үргэлж цоожтой байлгах

Ухаалаг утас тань алдагдсан бол бүх сим картууд дахин давтагдашгүй 15 оронтой код буюу “IMEI”-тэй байдаг тул гар утасны оператор компани руу залгаад өөрийнхөө дугаарыг ашиглаж байгаа утсыг блок хийж өгөхийг хүсээрэй. Харин та *#06# гэсэн дугаар руу залгаад өөрийн сим картны “IMEI” кодыг мэдэж болдог гэнэ.

Утсаа микроскоп болгон хувиргах

Дурын лазер чиглүүлэгчийн линзийг аваад утасныхаа камерт тогтоочихвол нүдэнд үзэгдэхгүй жижигхэн зүйлийг томоор харж болдог ажээ.

Усан доор зураг авах

Бүх утаснууд усны хамгаалалттай байдаггүй. Гэхдээ таны утас усны хамгаалалтгүй байлаа гээд усан дотор зураг авч болохгүй гэсэн үг биш юм. Танд ердөө хүнсний уут хэрэг болох бөгөөд хоёрхон минутын дотор утсаа усны хамгаалалттай болгон хувиргаарай.

Утсаа царай таньж нээгддэг болгох

Андройд утасны түгжээг тайлах олон арга байдаг. Пин код, нууц үг, “pattern” гэх мэт. Гэхдээ хүмүүсийн ихэвчлэн тоолгүй өнгөрчихдөг нэг арга бол царай таних юм. Энэ нь жирийн нууц үгнээс илүү үр дүнтэй байдаг. Харин тохиргоог хийхийн тулд та ердөө “settings”->”security”->”screen lock”->”face unlock” гээд л болох нь тэр.

Холограм хийх

Холограм бичлэгээр энхрий бяцхан үрсээ баярлуулах тийм ч хэцүү биш ажээ. Жаахан тэвчээртэй, бяцхан бүтээлч байхад л та 3D холограм гэртээ хийж чаддаг болох юм.

Утасныхаа цэнэг барих хугацааг нэмэх

Утасны цэнэглэх хэсэг хэрэглээний явцад тоос, шороогоор дүүрдэг билээ. Тэр ч үүднээсээ утас цэнэгээ хурдан алддаг гэнэ. Үүнээс зайлсхийхийн тулд та ердөө утасныхаа цэнэглэгч залгадаг хэсгийг тогтмол цэвэрлэж байхад л хангалттай. Хоосон тариуранд агаар дүүргэж, утасныхаа цэнэглэгч ордог хэсэг рүү тарьж, тоос шороог хялбархан гэгч нь цэвэрлэж болдог байна.

Ухаалаг утсаа ”ухаалаг” ашиглах аргууд

$
0
0

Мөнгөний картаа утасныхаа гэрний ард хийж болно

Зарим үед цүнхний шаардлагагүй үед ингэж хийгээд “хөнгөхөн” гараад явахад гэмгүй.

Гялгар уутанд утсаа хийгээд яв

Бороотой, шороотой үед гялгар уутанд утсаа хийгээд яв. Уутны гаднаас утасны мэдрэгч ажилладаг учир утсаа ярихаас бусдаар ашиглаж болно.

Утасныхаа дэлгэцийн арын зургийг нэр утасны дугаараа бичсэн зургаар соль

Ямар нэгэн азгүй тохиолдлоор утсаа хаях юм бол сайн санаатай хүмүүс таныг олоход амар байх болно.

Унших ёстой зүйлээ скрийншот хийгээд унш

Утасны баттерей дуусах гэж байгаа бол зайлшгүй унших, харах ёстой зүйлүүдээ (очих газрын чиглэл заагч г.м) скрийншот хийсний дараа wifi аа унтраагаад ашиглавал утас цэнэгээ удаан барина.

Утсаа airplane горим дээр тохируулаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ

Яаралтай үед цэнэг хурдан шахах хэрэг гардаг шүү дээ. Тийм үед энэ аргыг хэрэглээрэй.

Ашигладаггүй апликэшнүүдээ хаа

Одоохондоо ашиглах шаардлагагүй апликэшнүүдээ хааснаар цэнэгээ удаан барина.

Селфи стик буюу өөрийнхөө зургийг авдаг хэрэгслийг өөрөөр ашигла

Селфи стик зөвхөн өөрийн зургийг дарахад ашиглагддаггүй. Түүгээр бүр тоглолт үзсэн ч болно.

Дууны товчоор зураг дарж болно

Яг гоё өнцгөөс зураг дарах гэтэл хуруу хүрэхгүй байвал дуу чангалж, намсгадаг товчоор зураг дарж болно.

Чихэвчний товчоор зураг дарж болно

Нэмэлт гэрэл ашиглах

Утасны спичик хангалттай гэрэлтүүлж чадахгүй бол өөр хэн нэгний утасны гэрлийг асааж гэрэлтүүлж байгаад зураг дарж болно.

Утасны микрофоны нүхийг таглаж байгаад бичлэг хий

Заримдаа маш их дуу чимээтэй үед ингэж бичлэг хийх нь хамаагүй дээр байдаг.


Apple-ийн шинэ бүтээгдэхүүн супер хар дарсан зүүд болов

$
0
0

maxresdefault (2)

Шинэ IPhone X  компаниа дампууруулж ч мэдэхээр байна. Хэвлэлүүдээр тус гар утсыг Apple-ийн сэрүүн үеийн хар дарсан зүүд хэмээн нэрлэжээ.

“Business Insider”-т бичсэнээр Apple компанийн шинэ аппарат гаднаа гял цал, ганган чамин харагдаж буй ч хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэнэ.  Тус корпораци сүүлийн хэдэн жилд Iphone-д гол найдлагаа тавьж буй бөгөөд компанийн орлого энэ загвараас л шалтгаалж байна. Өмнө нь тус компани жилд нэг л загвар гаргадаг байсан бол энэ онд гурван шинэ төхөөрөмж бэлтгэж гаргажээ.

Apple-ийн шинэ бүтээгдэхүүн супер хар дарсан зүүд болов undefined

Гэвч энэ шийдвэр нь ухаалаг гар утасных нь чанарт таагүйгээр нөлөөлөв бололтой. Шинжээчдийн тооцоолсноор IPhone X-ийн эрэлт огцом унах аж. Хэрвээ энэ зүйл бодитоор хэрэгжвэл компанийн орлогын 60-70 хувь нь I Phone-оос шалтгаалдгийн хувьд тун таагүй асуудал өрнөх юм. “Business Insider”-т бичсэнээр тус корпораци уналтад орох хоёр хувилбар байгаа гэнэ. Эхнийх нь бүтээгдэхүүн худалдан авагчдын сонирхлыг татахгүй, эрэлт ганхах бол хоёр дахь нь Apple компани хэчнээн чадвартай байсан ч эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байх явдал юм. Шинжээчдийн хувьд хоёр дахь хувилбар нь илүү үнэнд ойр гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдын хувьд шинэ бүтээгдэхүүнийг амжилтгүй гаргаж ирэх нь санхүүгийн хувьд томоохон цохилт авч ирэх муу хар дарсан зүүд болох төлөвтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

“Samsung” эвхэгддэг “iPhone X” смартфоноос үнэтэй утас бүтээв

$
0
0

27112058118f29190464fc30c981c3fd43325f05

“Samsung” групп Хятадад болсон тусгай танилцуулга дээр W2018 загвараа танилцуулжээ. Энэ арга хэмжээний дараа эвхэгддэг утасны эрин шинээр эхлэх магадлалтай гэж шинжээчид үзаж байна.

Шинэ төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл  гаргаагүй байгаа бөгөөд W2018 смартфон хоёр Full HD дэлгэцтэй, үндсэн камер нь 12 12 мегапиксельтэй байна гэдэг нь одоогоор тодорхой болсон байгаа. Нэлээд хүчин чадал бүхий найман эгнээний “Qualcomm Snapdragon 835” процессораар ажиллах бололтой гэж ажиглагчид таамаглаж байна.

Смартфоныг алтан ба  цагаан алтмал эх биетэй хоёрхон хувилбараар үйлдвэрлэх ба үүний улмаас W2018 загварын үнэ 2,5 мянган доллар болох магадлалтай байна. Харин “Apple” компанийн тэргүүн загвар iPhone X нь 1000 доллараар үнэлэгдээл байгаа юм.

“Samsung” эвхэгддэг “iPhone X” смартфоноос үнэтэй утас бүтээв

“Samsung” эвхэгддэг “iPhone X” смартфоноос үнэтэй утас бүтээв

Аюулгүй бөгөөд эрсдэлгүй НУУЦ ҮГ сонгох арга

$
0
0

Таны нууц үгийг хялбар олох аргагүй байж болох ч түгээмэл ашигладаг нууц үг байж болох юм. Энэ нь өөрий цахим шуудан, банкны мэдээлэл, хувийн мэдээлэл зэргээ маш сайн нууц үгээр хамгаалах хэрэгтэй гэсэн үг юм. Бид ихэвчлэн өөрийн овог нэр, утасны дугаар эсвэл төрсөн он сар зэргийг фэйсбүүкийнхээ нууц үг болгон ашигладаг. Эдгээр түгээмэл нууц үгийг хакерууд ердөө хоёрхон секундын дотор л олж мэдэж чаддаг.

Төрөл бүрийн эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн жилд хамгийн түгээмэл ашигласан 10 нууц үг:

123456
123456789
qwerty
12345678
111111
1234567890
1234567
password
123123
987654321

Хэрэв энэ нууц үгүүд дунд таны ашигладаг нууц үг байгаа бол хакерууд таны нууц үгийг нэгхэн секунтын дотор олж мэдэж чадна. Ингэснээр таны хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй.

Хэрэв та шинэ нууц үг сонгох гэж байгаа бол дараах нууц үгүүдээс татгалзаарай:

Таны нэр
Таны овог
Таны төрсөн он, сар, өдөр
Таны тэжээмэл амьтны нэр
Таны төрсөн газар

Энэ жагсаалтанд ороогүй нууц үг ч бий. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн хувийн мэдээллийг нууц үгээ болгон ашигладаг. Учир нь энэ нь нууц үгээ мартахгүй, санахад амар байдаг  гэж боддог.

Ямар нууц үг аюулгүй вэ?

Хялбархан цээжлэх боломжтой, аюулгүй нууц үг маш олон бий. Жишээ нь “coffeeironfreeze” буюу “кофетөмөрхөлдөөх” гэх мэт дурын 3 үг байж болох юм.

Уг нууц үгийг хакердахад 350 гаруй жил болно. Хэрэв төсгөлд нь тоо нэмсэн бол энэ нууц үгийг хакердахад 2270 жил, харин тоо болон тэмдэгтүүдийг нэмж ашиглавал таны нууц үгийг 40000 жилд ч олж мэдэх боломжгүй болдог.

Тиймээс та нууц мэдээллээ хамгаалахын тулд аюулгүй нууц үгийг сонгоорой.

Эх сурвалж: 

“Apple”програмын алдаагаа хүлээн зөвшөөрлөө

$
0
0

11“Apple”_программын_алдаагаа_хүлээн_зөвшөөрлөө

“Apple” компанийн гаргасан шинэ үйлдлийн систем нь хуучин загварууд гар утаснуудын цэнэгийг хурдан хороож, үйлдэл хийхэд нь удаан байгааг хүлээн зөвшөөрлөө.

Өнгөрсөн сард “Reddit” сайтад “Geekbench” компанийг үндэслэгч Жонн Пүүлэнэ тухай анхны хэлэлцүүлгийг өрнүүлснээр iOS-ийн шинэ хувилбар хуучин гар утас хэрэглэгчдийг гомдоож байгааг нотолсон юм. Тэрбээр өөрийнх нь гар утасны цэнэг хурдан дуусч, үйдэл хийхэд хэт удаашралтай болсныг нотолжээ.

WSJ-ийн мэдээлснээр “Apple” компанийн төлөөлөгч энэ тухай хүлээн зөвшөөрч, мэдэгдэл хийсэн байна. Тухайлбал, “iPhone” 6, 6s, 7 загваруудад дээрх шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд эдгээр утасны процессорууд үйлдлийн системийн хүчин чадалд нийцэж ажиллаж чадахгүй байна.

Дийлэнх хэрэглэгч шинэ үйлдлийн систем суулгасны дараа гар утасных нь цэнэг хурдан дуусч байгааг анзаардаггүй байна. Энэ алдааг хэрхэн засварлах тухай “Apple” компани мэдэгдээгүй байгаа юм. Магадгүй, үйлдлийн системдээ дахин шинэчлэл хийснээр өмнөх загваруудад гарсан алдаа арилна гэж технологийн вэб сайтуудад бичжээ.

iPhone яагаад хүйтэнд унтардаг вэ? Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

$
0
0

s1oarv2t4m

Өвөл сайхан улирал боловч харин бидний iPhone утасны хувьд тийм биш бололтой. Агаарын температур 0-ээс доош зааж эхлэх үеэс эхлэн энэ утас унтарч эхэлдэг ба олон хүн ийм бэрхшээлтэй тулгардаг билээ. Яагаад ийм явдал болдог болон хэрхэн үүнтэй тэмцэх талаар ярилцая.

Хүйтэнд iPhone утасны дотор юу болдог вэ? Хүйтэн агаар, iPhone хоёр хоорондоо “таарамж” муутай ба утас маань цэнэгээ хурдан алдах юм уу эсвэл хурд нь удааширч, бүр гэв гэнэт унтрах ч тохиолдол бий. Apple-ийн хэлж байгаагаар бол энэ утасны ажиллах тохиромжтой темпратур нь цельсийн 0-ээс +35 хэм гэнэ. Харин унтраасан байдлаар хадгалах нөхцөл нь -20-иос +45 хэм юм. Бодит байдал дээрээ iPhone нь 0 хэмтэй ойрхон нөхцөлд хэвийн бус ажиллаж эхлэх ба дэлгэцний мэдрэмж  муудах, сүлжээ тасалдах, заримдаа бүр унтрана. Яагаад ингэдэг юм бол? Гол буруутан нь лити-ионн батерей юм. Учир нь хүйтэнд ионн батарей нь өөрийн шинж чанараа алдаж, дотоод эсэргүүцэл ихсэн, багтаамж багасдаг. Багтаамж нь богино хугацаанд огцом багасах ба хэдийгээр талаас дээш цэнэгтэй боловч дээрх нөхцлөөс болж унтардаг тохиолдол бий. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Зөвлөгөө 1. Гадагшаа гарахын өмнө утсаа 100% цэнэглэ Энгийн боловч үр дүнтэй арга юм. Гадагшаа гарахын өмнө утас тань хэр сайн цэнэгтэй байна мөн төдий хэмжээгээр удаан хугацаагаар ажиллана.

Зөвлөгөө 2. Утсаа тохирох гэрэнд хийх хэрэгтэй Утасны минь хамаг сайн сайхныг хүний нүднээс нуудаг гэр хийх дургүй боловч өвлийн цагт энэ нь зөвхөн газар унахад хамгаалалт болох төдийгүй хурдан хөлдөхөөс сэргийлнэ.

Зөвлөгөө 3. Чихэвч хэрэглэ Өвлийн цагт чихэвч хэрэглэснээр та утсаа хүйтэн орчинд олон дахин гаргах шаардлага багасна. Хэрэглэх чихэвч маань энгийн, ямар нэг батарейгүй байх нь зөв ба энгийн тусмаа хүйтэнд янз бүр болохгүй хэвийн ажиллана.

Зөвлөгөө 4. Том хэмжээний тоглоом ажиллуул Утасны процессорыг халаана, үүгээрээ дамжин батерейг хөлдөөхгүйн тулд гадагшаа гарахын өмнө том хэмжээтэй тоглоом, апп нээж ажиллуулах хэрэгтэй.

Зөвлөгөө 5. Өвлийн цагт iPhone-ыг чиглэл заагч болгон ашиглаж болохгүй Шөнөжин гадаа хүйтэнд байсан машин дотроо ороод iPhone доголдож эхлэх учир зүг чиг заагчаар ажиллуулбал гэв гэнэт унтрах нь бараг тодорхой. Мөн хүйтэн машинд iPhone-оо хамгийн богино хугацаагаар ч гэсэн орхиж болохгүй шүү.

Зөвлөгөө 6. Утсаа биедээ аль болох ойрхон байлга Утсаа аль болох биедээ ойр, дотор халаасандаа байлгах нь зөв. Биеийн дулаанаас хол байх тусмаа хөрж, унтрах магадлал ихсэнэ. iPhone хөрөөд унтарсан бол яах вэ? Эхлээд утсаа дулаан газар аваачих хэрэгтэй. Аль болох аажмаар дулаан болгох хэрэгтэй ба огцом халааж болохгүй. Паар юмуу, машины халаагчтай ойр барьж халаах нь утас доторх чийгийг тодорхой нэг газар хуралдуулж болзошгүй юм. Мөн шууд цэнэглэх гэж залгах нь ч буруу бөгөөд унтарснаас хойш 30-40 минутын дараа асаах нь зөв юм шүү. Асав уу? Ассан бол сайн байна. Харин асаагүй, цэнэглэж байна гэсэн тэмдэг байсаар байвал батерей чинь бүх цэнэгээ алдсан байна гэсэн үг. Өвлийн цагт нэмэлт powerbank-тай явж утсаа цэнэглэж байх нь хамгийн зөв арга билээ. Энэ хэрэгсэл маань хөнгөн, жижиг, ашиглахад амар байх ёстой бөгөөд хамгийн тохиромжтой багтаамж нь 10 000мА.ц юм. Үүнээс бага багтаамжтай нь ач холбогдол багатай бол илүү их багтаамжтай нь хэмжээ томтой, хүнд бас үнэтэй байх болно.

Эх сурвалж:                                                                                                                                                                    www.xopom.com

АЛМААЗАН ДЭЛГЭЦТЭЙ АНХНЫ ГАР УТАС 2019 ОНД ГАРНА

$
0
0

Untitled-2-4

Америкийн “Akhan Semiconductor” компани шилээ хиймэл алмаазаар хамгаалсан дэлгэцтэй ухаалаг гар утасны туршилтын ажилдаа оржээ. Тус компани энэхүү шилийг бүтээхийн тулд нано талст бүтэц ашиглаж байгаа юм. Энэ төхөөрөмж нь хүчтэй цохилтын үед ч гүн цуурал гаргадаггүй гэдгээрээ давуу талтай.

“Akhan Semiconductor’s Mirage Diamond Glass” бусад загваруудаас хамгийн бат бөх байна гэж тус компанийн ерөнхий захирал Адам Хан хэлжээ. Түүний хэлж буйгаар “Mirage Diamond Glass”-ыг гаднах давхаргад нь “Gorilla Glass” химиэр бэхжүүлсэн гадаргуу зэрэг бусад хэлбэрийн гадаргуутай хавсран хэрэглэж болох гэнэ.

Ийм дэлгэцтэй гар утас 1,5 метрийн өндрөөс шидэхэд дэлгэц нь хагарахгүй, цуурахгүй гэдгээрээ давуу талтай. Адам Хан энэ загвараа 2017 онд гаргана гэж амлаж байсан ч 2019 он болж хойшлогджээ.

Инстаграм хэрхэн үүссэн бэ?

$
0
0

ncl34l0hak8c395qq7at5ucto_b

2010 онд үүсгэн байгуулагдаж хоёрхон жилийн дараа Facebook-д зарагдсан Инстаграм бол гарааны бизнесүүдийн амжилтын хамгийн тод жишээний нэг. Анх Кевин, Майк нар Burbn нэртэй апп дээр ажиллаж эхэлсэн юм. Анхны санаа нь, хаа нэгтээ дарс, виски шимэн суугаа хүмүүс хоорондоо ууж суугаа дарсныхаа тухай яриа өрнүүлж болох сошиал сүлжээг үүсгэх байжээ. Улмаар энэ санаан дээрээ ажилласаар одоогийн Инстаграмын зураг засаж оруулах санаан дээр тогтсон гэдэг. Тэд Сан Франциско хотын “DogPatch Labs” дундын оффист хамгийн анх санаагаа боловсруулж ажиллаж эхэлсэн байна.


Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгчиддээ зураг ба видео татах боломж олгоно

$
0
0

99389028408028402

Instagram олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тун удахгүй зураг, видео, зурвас гээд тус аппад нийтэлсэн өөрийн бүх мэдээллийг татаж авахболомжтой болно.

Instagram 2018 оны тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжих хувийн мэдээлэл хамгаалах хууль (GDPR) гарч байгаатай холбогдуулан энэхүү шинэ үйлдлийг нэвтрүүлэхээр болжээ. Уг хуулийн дагуу компаниуд хэрэглэгчиддээ мэдээллээ хадгалах, дахин ашиглах боломж бүрдүүлж өгөх үүрэг хүлээж байгаа юм. Ингээд ч зогсохгүй компаниуд хэрэглэгчдийн хүсэлтээр нийтэлсэн контентыг нь устгаж өгөх ёстой болж байна.

Instagram олон нийтийн сүлжээний төлөөлөгчид одоогоор хувийн мэдээллийг эзнийх нь хүсэлтийн дагуу электрон хувилбараар олгох тал дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ.

“Тун удахгүй та Instagram-д хуваалцсан зураг, видео, зурвасуудынхаа хуулбарыг татаж авах боломж бүрдэнэ” гэж тэд мэдэгджээ.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно!

$
0
0

Аз жаргалтай мөчүүдийнхээ гэрэл зургуудыг фэйсбүүк хаяг дээрээ тавьж, найзуудтайгаа хуваалцаж, сэтгэлийн кайф авсан хэвээр байхыг хүсвэл, доорх 8 зүйлийг хэзээ ч бүү хийгээрэй!

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно!

1 Ододтой адилхан нэртэй байх

Алдартай хүмүүстэй ижилхэн нэртэй байсныхаа төлөө Фэйсбүүк хуудсаа хаалгах нь жоохон шударга бус хэрэг биш гэж үү? Олон нийтийн цахим хуудаснаа алдартай хүмүүсийг даган дуурайж, тэднийг орлох нь дүрэмд нийцэхгүй хэрэг гэж үздэг учраас үнэхээр ижил нэртэй хүмүүст бага зэрэг хүндрэл тулгардаг байна. Индиана мужын нэгэн шүүгч Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg)-тэй ижилхэн нэртэй байсны улмаас өдөрт л гэхэд 500 хүнээс найз болох санал ирэх болжээ. Харин Фэйсбүүкээс “хуурамч хаяг” хэмээн түүний хуудсыг хаасан байна. Гэхдээ тэд алдаа гаргасан гэдгээ мэдмэгцээ түүнд буцаагаад хуудсыг нь сэргээж өгчээ.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Ододтой адилхан нэртэй байх

2 Хэт олон групт элсэх

Фэйсбүүк нь үргэлж хуурамч хаяг болон зүй зохисгүй ашиглагдаж буй хаягуудыг хайж байдаг. Тийм ч учраас хэрвээ та хэт идэвхтэй бол хасагдах аюултай. Хэтэрхий олон групт элсэх нь эрсдэлтэй. Тэд магадгүй таны хуудсыг хааж ч мэднэ.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Хэт олон групт элсэх

3 Хэтэрхий их мэдээлэл хийх

Хэрвээ та хэтэрхий их статус бичиж, олон зүйл дээр сэтгэгдлээ үлдээгээд, сурталчилгааны чанартай чанаргүй холбоосуудыг хуваалцаад байвал өөрийн хуудсаа хаалгах эрсдэлтэй. Гэхдээ, магадгүй хэрвээ та 30 минут тутам хэнд ч хэрэггүй зүйл бичиж, бусдын зураг, бичлэг дээр сөрөг сэтгэгдэл үлдээдэг бол хүртэх ёстой шангаа л хүртэж…

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Хэтэрхий их мэдээлэл хийх

4 Хүүхдийнхээ хачин зургийг нийтлэх

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөөрхөн, өхөөрдөм гарсан зургуудыг олонтой хуваалцах гэж нийтэлдэг. Харин, Фэйсбүүкийн зүгээс өөрөөр хандах тохиолдол байдаг. Нэгэн ээж 5 настай охиныхоо дүүгээ асарч байгаа сувилагчийн хувцастай зургийг өөрийн хуудаснаа нийтэлжээ. Гэтэл нэг өдөр ч өнгөрөөгүй байхад Фэйсбүүкээс уг зургийг автоматаар устгасан байна. Ингээд ч зогсохгүй тухайн эмэгтэйг 7 хоногын турш Фэйсбүүкд орохыг нь хоригложээ. Жич: Манайхан хөөрхөн эгдүүтэй байгаа биз гээд хүүхдийнхээ чармай нүцгэн зургийг нийтлэх гээд байдаг шүү! ийм зураг бол шууд фэйсбүүкээс устгагдах бөгөөд таны хаягыг өчөггүй хаах болно.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Хүүхдийнхээ хачин зургийг нийтлэх

5 Насаа худал хэлэх

Фэйсбүүк хаяг нээхийн тулд 13 нас хүрсэн байх ёстой байдаг. Нэгэн судалгаагаар, тус сайт нь өдөр бүр Фэйсбүүкээс 20,000 орчим насанд хүрээгүй хэрэглэгчдийн хаягыг хаадаг гэсэн мэдээлэл байна.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Насаа худал хэлэх

6 Давтамжит зурвас явуулах

Адам Гүэрбүэз (Adam Guerbuez) гэх нэртэй Канадын иргэн 2008 онд Фэйсбүүк дээр 4 сая гаруй зурвасыг илгээсэн байна. Харин Фэйсбүүкийн зүгээс түүнийг болон түүний компани “Atlantis Blue Capital”-ийг шүүхэд өгж, ялалт байгуулсан байна. Гүэрбүэзийг 873 сая ам.доллараар торгож, Фэйсбүүк хуудсыг нь хаажээ.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Давтамжит зурвас явуулах

7 Хэтэрхий олон найзын хүсэлт илгээх

Дэлхий дээрх хамгийн алдартай хүн байсан ч хамаагүй хэтэрхий их найзын хүсэлт явуулахыг Фэйсбүүк зөвшөөрдөггүй. Дөнгөж хаяг нээж байхдаа мэддэг хүн болгон руугаа хүсэлт явуулахыг хүсч байгаа ч гэсэн тэвчээртэй байгаарай.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Хэтэрхий олон найзын хүсэлт илгээх

8 Хэт олон хүнийг “өдөх” (poke)

Харж явдаг хүнийхээ анхаарлыг татахын тулд Фэйсбүүк дээр өдөж байсан л биз дээ? Гэхдээ хэт олон хүн рүү ийм хүсэлт явуулснаар таны хаягыг түр хугацаанд хаах эрх Фэйсбүүкд бий.

Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно! Хэт олон хүнийг "өдөх" (poke)

Энд дурдсанаас өөр ямар шалтгаанаар фэйсбүүк хаягыг хаадаг вэ? Та өөрт тохиолдсон туршлагуудаасаа бидэнтэй хуваалцаарай!

Эх сурвалж: CAAK.MN

Инстаграм стори шинэ сонголттой боллоо

$
0
0

226664-08062018-1528429808-1795655832-instagram-stories-watching

Инстаграм нийт 800 сая гаруй хэрэглэгчтэйгээс 500 сая хүн тогтмол хэрэглэдэг. Харин 2016 онд танилцуулсан, 24 цаг хадгалаад устдаг “стори” 300 сая тогтмол хэрэглэгчтэй.

Харин “стори” шинэ сонголт танилцууллаа. Хэн нэгэн өөрийн сторид таныг дурдах буюу mention хийхэд та тэр сторийг өөрийн сторид постлох боломжтой. Шинэ өөрчлөлтийн дагуу хэн нэгэн таныг дурдахад мессеж ирнэ. Та текст, чимэглэл зэргийг өөрчилж болох аж. Таныг постлох үед тус сторины хэрэглэгчийн нэр харагдах юм байна. Гэхдээ зөвхөн public буюу олон нийтэд нээлттэй гэсэн тохиргоотой хэрэглэгчид шинэ нэмэлтийг хэрэглэж болно.

Эх сурвалж: GOGO.MN

INSTAGRAM НЭГ ЦАГИЙН УРТТАЙ ВИДЕО НИЙТЭЛДЭГ БОЛЛОО

$
0
0

instagrama

Instagram сошиал сүлжээ өөрийн үндсэн аппликэшнд нэг цаг хүртэл урттай видео бичлэг нийтэлдэг боллоо. Зөвхөн үүнд зориулсан тусдаа аппликэшн гаргахаар болсон байна. Ойрын өдрүүдэд шинэ боломжийг бүх хэрэглэгчдийнхээ гар утсанд хүргэх гэнэ.

АНУ-ын дижитал зар сурталчилгааны зах зээлийн 17 хувийг видео бүрдүүлдэг тухай eMarketer судалгааны компани мэдээлсэн байдаг. Мөн гар утаснаас видео үзэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа. Тус улсад өсвөр үеийнхний 72 хувь нь Instagram хэрэглэдэг гэсэн бол YouTube-ийг 85 хувь нь хэрэглэдэг гэсэн тоо бий.

Apple компани утасгүй чихэвчний шинэ хувилбар гаргана

$
0
0

apple-airpods1

Apple компани AirPods утасгүй чихэвчний шинэ хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Энэ тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв. Шинэ хувилбар нь зүрхний цохилтыг хянахад зориулагдсан биометрийн мэдрэгчээр тоноглогдохоос гадна ус нэвтрэхээс хамгаалагдсан байх аж.

Шинэ чихэвч нь өмнөх хувилбараас илүү үнэтэй байх бөгөөд үүнийг 2019 оноос өмнө худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ugluu.mn
Viewing all 243 articles
Browse latest View live