Ариунбат гэдэг залуу гайхамшгийг бүтээжээ. Удахгүй тэсрэлт болно.
6 жилийн турш хөгжүүлэлт хийж туршилт амжилттай болсон ба прототип удахгүй шинэ бүтээл болно гэнэ. 15000м/кв талбайг халаах чадвартай ба УБ-ын хэмжээнд 400 ийм төхөөрөмж байхад дулааны асуудал шийдэгдэх нь ээ.
Бүх төрлийн хог, нүүрс, лагийг 850 цельст шатааж газ болон дизель түлш, бас үнсээр нь явган хүний замын хавтан гаргадаг хагас автоматжсан тоног төхөөрөмж хийжээ. Бас хямд байшин гээд олон инновац хийсэн байна. УБ удахгүй хоггүй, хөрсний бохиролдолгүй, утаагүй болно. Ийм сайхан мэдээг цааш нь #шэйр хийгээрэй залуусаа.
Ариунбат гэдэг залуу гайхамшгийг бүтээжээ
iPhone утасны сайн, муу талууд
Өнөөгийн техник технологийн хөгжлийг бишрэхгүй байхын аргагүй болжээ. Арваадхан жилийн өмнө камертай гар утас трэнд болж бүгд л хошуурцгааж байсан бол өдгөө бид дэлхийн хэмжээний цөөн тооны компаниудын ачаар нэн шинэ технологийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Технологийн зах зээлийг ноёрхож буй цөөн компаниудын нэг Аpple компаний нэрийн хуудас болсон iPhone утасны тухай сайн, муу сонирхолтой фактуудыг дэлгэе.
1 Засварт их хэмжээний мөнгө зарцуулдаг
Ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдийг удаан хугацааны туршид хэрэглэгдэхүйц байхаар үйлдвэрлэдэг ч Apple-ийн утаснууд нэг л эвдэрвэл нэлээдгүй их мөнгөөр засвар авдаг. Утас засдаг хүмүүс тэдний утсыг засахад хамгийн хэцүү байдаг хэмээн гомдоллодог учраас тэд өндөр үнэ хэлдэг ажээ.
2 iCloud нь тийм ч найдвартай биш ээ
Iphone хэрэглэгчид хувийн зураг, бичлэг болон элдэв бичиг баримтаа iCloud дотроо хадгалдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь тийм ч найдвартай програм биш байдаг ажээ. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд л гэхэд дэлхийн хэмжээний олон од өөрийнхөө хувийн зургуудыг алдсан нь үүний нотолгоо юм.
3 Амар хялбар төхөөрөмжүүдийг илүүд үздэг
Apple-ийн утасны нэг давуу тал бол тун энгийн хялбар төхөөрөмжүүдийг өөртөө суулгасан явдал юм. Андройд утас шиг байнга шинэчлэн сайжруулж байх шаардлагагүй. iPhone барьдаг ихэнх хүмүүс амар хялбар, энгийн хэрэглээг илүүд үздэг нь ажиглагддаг. Тийм учраас хүүхдүүд ч, настан буурлууд ч учрыг нь олоод хэрэглэчихэж чадна.
4 Merriam-Webster-ийн толь хэрэглэгчдийг нь шогложээ
Дэлхийн хэмжээний толь бичиг болох Merriam-Webster iPhone-ий хэрэглэгчдийг хөөрхөн гэгч нь шоглоод амжжээ. Тэд sheeple хэмээх үгийн утгыг тайлбарлахдаа Apple-ийн хэрэглэгчдийг онцлон дурдсан бөгөөд энэ үг нь дуулгавартай, номхон, бусдын үгэнд амархан ордог гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.
5 Тэд нэмэлт power bank-ийг хэрэглэхээс өөр аргагүй
Бид утас худалдан авахдаа олон талаас нь бодолцон үздэг бөгөөд хамгийн гол шалгуур нь утас зайгаа удаан хугацааны туршид барих байдаг шүү дээ. Тэгвэл iPhone утасны зай нь хэрэглэгчдийнх нь санаанд бүрэн дүүрэн нийцдэггүй байна. Тэд ямар ч тохиолдолд power bank-тай явахаас өөр аргагүйд хүрдэг.
6 Тэд сүүлийн үеийн тоглоомнуудын ард байдаг
Сүүлийн үеийн видео тоглоомнуудын хөгжил дээд цэгтээ хүрсэн бөгөөд хүмүүс өөрсдийнхөө таалалд нийцүүлэн компьютер дээр эс бөгөөс утсан дээрээ тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх болжээ. Mac-ийн гол зорилго бол видео тоглоом хөгжүүлэх явдал биш гэдгийг бид сайн мэднэ.
7 Тэд төхөөрөмжүүдээ сайтар хамгаалдаг
PlayStation 4 VS. Xbox One; Boston VS. New York; Apple Pie VS. Apple Cobbler… зэрэг нь сүүлийн үед гол ярианы сэдэв болоод байгаа билээ. Эдгээрийн дотроос iOS болон Android системтэй утасны тулаан улам гаарч байгааг бид нүдээрээ харж байна. Хүн бүр өөрийнхөө үнэлэмжээрээ дүгнэх ба зарим нь iOS-ыг илүү гэж байхад нөгөө нэг хэсэг нь Android-оо хамаагүй дээр хэмээн зүтгэсээр л…
8 Siri-гийн виртуаль туслагч
Тэд 2011 онд iPhone 4s-ийг зохион бүтээхдээ Siri-гийн виртуаль туслагчийг анх удаагаа танилцуулсан билээ. Тэгвэл одоо тэд Siri-ээс өөр туслагчийг ашигладаг болсон. Тухайн үед Siri-гийн дуу хоолой таних төхөөрөмж нь муу байсан учраас хэрэглэгчийн хэлсэн коммандыг биелүүлэх тал дээр учир дутагдалтай байсан гэдэгтэй та санал нийлэх буй за.
9 Тун загварлаг
Тус компани үнэхээр сайнтай, муутай компани ажээ. Apple-ийн бүтээгдэхүүнүүд гадаад үзэмж, загварлаг байдлаараа бусад өрсөлдөгч компаниудаасаа илт ялгардаг нь үнэн билээ. Бий болсон цагаасаа хойш минималист чиг хандлага, загварлаг байдлыг уриагаа болгосон тус компаний дийлэнх хэрэглэгчид нь өсвөр насныхан болон залуучууд байдаг гэсэн тооцоо бий.
10 Шинэ онцлог талуудаа сайн танилцуулж чаддаггүй
Бусад утасны компаниуд ямар нэгэн ер бусын, онцгой зүйлийг бүтээгдэхүүндээ хийж өгөх болгондоо хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчилдаг бол тус компанийхан энэ тал дээр төдийлөн эвээ олдоггүй гэж хэлэхэд буруудахгүй ээ.
11 Донглоо битгий мартаарай
Apple компани хачин жигтэй, хэрэгтэй хэрэггүй олон холбогч үйлдвэрлэн зах зээлд гаргадагаараа алдартай. Донгл буюу энэхүү холбогч цахилгаан утас нь л гэхэд нийт 23 төрлөөр үйлдвэрлэгддэг бөгөөд эдгээрийг цөмийг нь авахын тулд танд 800 доллар хэрэг болох болно.
12 Төхөөрөмжүүдээ бэлэг тэмдгээ болгон ашигладаг
Ухаалаг утасны зах зээл дээр тус компани яавч эхний байранд бичигдэхгүй. Харин түүний мөнхийн өрсөлдөгч болсон Samsung компани техникийн үзүүлэлт болон бусад талаараа хавь илүү. Apple-ийн утас илүү үнэтэй, хэврэг, үзүүлэлт муутай ч хүмүүс яагаад авч хэрэглэсээр л байдаг юм болоо? Яагаад гэвэл тэд төхөөрөмжүүдээ тун ухаалаг байдлаар өөрийнхөө бэлэг тэмдэг болгож чадсанд учир нь оршино.
13 Тэд асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй
Сайны хажуугаар саар гэгчээр Apple-ийнханд шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Тус компаний утсыг хэрэглэдэг нэг хүн бариу жинсэн өмднийхөө халаасанд утсаа хийсэн биш утас нь эвдэрч ажиллахгүй болжээ. Үүгээр ч зогсохгүй iPhone 8 Plus утасны баттерей хөөж томордог гэхчлэн олон асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа.
14 Эхний өдөр нь авах гэж хонон өнжин дугаарлаж байсан
Анх iPhone утсыг худалдаанд гарч байхад хүмүүс яаж байсныг та санаж байна уу? Тус компаний үнэнч хэрэглэгчид яаж ч ядарч, нойргүй хоносон хамаагүй худалдаанд гарсан тэр өдөр нь л заавал ч үгүй өөрийн болгоно гэсэн бодолтойгоор дэлгүүрийн гадаа оочерлож зогсоцгоож байсан цаг саяхан. Зарим нь бүр майхан сав, хоол ундаа хүртэл бэлдээд аваад ирчихсэн байсан гээд бод доо.
15 Тэд ихийг төлдөг
Тус компаний бүтээлүүд их үнэтэй байдаг. Жирийн нэг утас нь зах зээл дээр 500 долларын үнэтэй байхад илүү тансаг зэрэглэлийнх нь 900 доллар байх жишээтэй. Ийм өндөр үнэтэй утсыг хүн бүр авч дийлэхгүй л болов уу? Хамгийн хачин зүйл нь гэвэл хүмүүс утасных нь үнийг их байна гэж шүүмжилсээр байхад л жил ирэх тусам утасныхаа үнийг нэмсээр байгаа явдал юм. Хамгийн сүүлд гаргасан iPhone X утасны үнэ 1000 доллар байсан нь өнөөг хүртэл зах зээл дээр байгаа хамгийн өндөр үнэтэй утасны тоонд орж байна.
Эх сурвалж: CAAK.MN
|
“iPhone”, “Android” хоёрын аль нь илүү вэ?
XXI зууныг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөх аргагүй ээ. Дэлхий даяар хүмүүс товчлууртай утсаа мэдрэгчтэй ухаалаг гар утсаар сольж байна. Харин хэрэглэгчид маш олон сонголт дундаас хамгийн түрүүнд “iPhone” болон “Samsung-Android” утсыг ихэвчлэн сонгодог нь нууц биш билээ. Тэгвэл бид энэ удаа танд уг хоёр гар утасны нэг нь нөгөөгөөсөө ялгарах давуу тал, онцлогийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

1“iPhone” нууцлал сайтай
“iPhone” бусад гар утаснаас нууцлалын тал дээр хамаагүй илүү юм. “Android” үйлчлүүлэгчдэдээ төрөл бүрийн аппликейшнийг утсандаа татах боломж олгодог. Гэхдээ энэ нь маш аюултай бөгөөд утаснаасаа мэдээлэл алдагдах боломжийг бүрдүүлдэг болох нь нотлогдсон.
Харин “Apple” компани хэргэлэгчдэдээ төрөл бүрийн контент татахыг хязгаарладаг байна. Үүний оронд зөвхөн өөрийн гаргасан програмуудыг татах сонголт өгдөг болохоор хэрэглэгчид утаснаасаа мэдээлэл алдах эрсдэлд харьцангуй бага өртдөг юм.

2“Android” үргэлж хямд
“Samsung”-ийн бүтээгдэхүүний үнэ нь өрсөлдөгчөөсөө харьцангуй хямд хэрнээ чанар, үйлдлийн систем сайтай байдаг. Тухайлбал, “Samsung Galaxy S9” анх 800 ам.доллар, “iPhone X” 1000 ам.долларын үнэтэй тус тус худалдаанд гарсан. Гэсэн хэдий ч хоёр утас хоёулаа 12 мегапиксел камертай, мөн бичлэгийг 4k хэмжээст авч чаддаг гэдгээрээ ижилхэн аж.

3“iPhone” хамгийн сүүлийн үеийн програмтай байдаг
“Samsung”-ийн гар утас барьдаг хэрэглэгчид “Google Play Store”-оос үнэгүй контент татах нь элбэг. Энд байдаг ихэнх програм үнэгүй байдаг. Харин “Apple” хэрэглэгчдэдээ өөрийн гэсэн “дэлгүүр”-ээсээ програмын худалдан авалт хийхийг зөвшөөрдөг ажээ. Иймд програм зохиогчид “Apple”-ийн дэлгүүрээр дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой байдаг. Тиймээс “iPhone”-ы хэрэглэгчдийн утсанд үргэлж хамгийн сүүлийн үеийн чанартай, үнэтэй програм байхыг та харах болно.

4“Android”-ын утас илүү багтаамж сайтай
Хэдий “iPhone” 64 гегабайтын санах ойтой ч хэрэглэгч гар утасныхаа багтаамжид баригдаж, хүссэн зүйлээ татаж чаддаггүй. Утсандаа илүү их зүйл багтаахын тулд та утсаа солих юм уу, дараагийн загварыг л авах хэрэгтэй болно. Харин ихэнх “Android” утсанд та ямар ч том хэмжээтэй санах ойн карт хийж болдог. Ингэснээр “Samsung” танд утсаараа олон зүйлийг хийх хязгааргүй эрх чөлөө олгодог.

5“iPhone” хэрэглэгчдээ дээдэлдэг
Хэрвээ таны утсанд ямар нэгэн асуудал, эвдрэл гэмтэл, мэдэхгүй зүйл тохиолдох юм бол та “Apple” компанийн нэрийн дэлгүүр эсвэл хэрэглэгчидтэй харьцах төвд очиход тэд танд чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлнэ. Ажилтнууд нь бүтээгдэхүүнийхээ талаар сайн мэдлэгтэй учир утсыг тань засаж чадна. Харин үйлдвэрийн гэмтэлтэй утас байвал ямар ч асуудалгүй шинэ утсаар сольж өгөх үйлчилгээ хүртэл бий.

6“Android” “Google” компанитай сайн харилцаатай
“Google” компаниас гаргасан бүх программ “Android” утсан дээр асуудалгүй ажилладаг. Учир нь тус хоёр компани түншлэлийн харилцаатай юм. Харин “Apple” хэрэглэгчдэдээ зориулж “Google”-ийнхтэй төстэй, ижил үйлдэлтэй програм зохиосон ч төдийлөн амжилт олоогүй юм.

7“iPhone” өө сэвгүй загвартай
“Android” үйлдлийн системээрээ илүү хэдий ч загвар, гаднах байдлаараа “iPhone” утсыг гүйцдэггүй. Хээнцэр хэрнээ энгийн загвар нь цаанаа л хүний анхаарлыг татаж худалдан авах хүсэл төрүүлдэг. Мөн хэрэглэгчдэдээ санал болгодог таван төрлийн өнгө нь ч сэтгэл татдаг ажээ.

8“Android” утас түгжих олон сонголттой
Бид гар утсандаа бусдад дэлгэхийг хүсээгүй олон нууцаа хадгалдаг. Жишээ нь зураг, илгээмж, хэрэгтэй бичиг баримт гэх мэт. Энэ бүхнийг тань хүн харах вий гэж айдаг бол сэргийлэх ганц арга бол түгжих. “Android” утсыг түгжих олон сонголт бий. Нууц үг, хоолой таниулах, царай таниулах, тоон түгжээ, зурган түгжээ зэргээр та өөрийн мэдээллээ бусдаас хамгаалж чадна.

9“iPhone” утсаар тоглоом тоглоход тохиромжтой
“Playstation”, “Xbox” зэрэг компаниуд тоглоомын зах зээлийг эзэгнэдэг билээ. Гэхдээ хүн бүр гэртээ эсвэл тоглоомын төвд хүссэн үедээ дуртай тоглоомоо тоглох боломжгүй байдаг. Заримдаа гар утсаараа тоглохыг хүсдэг л биз дээ? Тэгвэл “iPhone” утас гацдаггүй учир тоглоход илүү тохиромжтой аж. Мөн сүүлийн үед чадварлаг тоглоом зохион бүтээгчид бүтээгдэхүүнээ “Apple store”-оор дамжуулан зарж эхэлсэн байна. Үе үе утасны янз бүрийн тоглоом моодонд орж хүмүүс тоглож байгааг анзаардаг л биз дээ? Тэгвэл тэдний ихэнх нь “iPhone” гар утас барьсныг анзаарсан л байх.

10“Android” утасны батарей
Утасны батарей нурж, цэнэгээ барихгүй үе үе унтрах тохиолдол элбэг гардаг. Хэрвээ “iPhone” утас цэнгээ барихаа боливол та энэ асуудлыг шийдэхийн тулд зөвхөн шинэ утас авах шаардлагатай. Харин “Samsung”-ийн утасны батарейг салгаж болдог учир хуучныг шинээр сольж дээрх асуудлаас ангижирч болно.

11“iPhone”-ы бүх утас ижил төстэй
Өнгөрсөн олон жилийн турш “Apple” компани маш олон утас шинээр гаргасан. Мэдээж үйлдлийн систем, хурд, чанар, өнгө үзэмж нь өөрчлөгддөг ч тэд бүгд хоорондоо ижил төстэй болохоор та шинийг авсан ч бага зэрэг сайжруулсан хуучин утастайгаа байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Учир нь хуучин гар утаснаасаа бүх хэрэгтэй мэдээллээ шинэ рүүгээ хуулахад ямар ч асуудалгүй байдаг.
Дассан зүйлээсээ холдох маш хэцүү шүү дээ. Олон жил барьсан гар утсаа илүү чанартай болгосон мэт мэдрэмжийг “Apple”-ийн утаснууд төрүүлж чаддаг ажээ.

12“Android” танд өргөн сонголт санал болгодог
Олон янзын хэлбэр, загвар, өнгийн төрөл бүрийн утсыг өнгөрөгч жилүүдэд “Samsung” үйлдвэрлэсэн. Хэрэглэгчдэдээ хайрцагнаас гарч сэтгэх, сонгох боломжийг өгч байдгаараа тэдний утас давуу талтай юм. Ингэснээр та хямд үнээр загварлаг хэрнээ сүүлийн үеийн шинэчлэгдсэн үйлдлийн системтэй утас авч чадна.

13“iPhone” утсаар бичлэг хийхэд хялбар
Шинээр гарсан “iPhone 8, 8+, Х” утаснууд зураг авч, бичлэг хийхдээ “Samsung S9, Galaxy Note 8” утаснуудаас хурдан. Учир нь сүүлийн үеийн “iPhone”-ууд өөртөө орчин үеийн технологийг ашиглан хийсэн “Apple A11” бионик ялтас агуулсан байдаг. Ингэснээр хэрэглэгчид чанарын өндөр түвшинд дуу дүрсний гайхалтай ид шидийг мэдэрч бичлэг хийж чадна.

14“Android” утсыг та өөрийн хүссэнээрээ өөрчилж болно
Хэрвээ танд гар утасны дотоод үзэмж таалагдахгүй бол хялбар аргаар тохируулан янзалж болдог. Өөртөө таалагдсан, тохирсон үзэмжийг бий болгосноор та илүү сэтгэл хангалуун байх боломжийг “Samsung” олгожээ. Хэрвээ та “iPhone” утастай бол цаанаас өгөгдсөн өнгө үзэмжид баригдаж, үйлдлийн систем сайжиртал хүлээх шаардлагатай болдог.

15“Apple”- ийн бүтээгдэхүүн хоорондын холбоо
“Apple” компани зөөврийн компьютер, таблет, утас, хөгжим зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр нь бүгд хоорондоо холбогддог билээ. “Apple” эдгээрийг хооронд нь холбохын тулд “iCloud” хэмээх цахим орон зайн санамжийг бүтээсэн юм. Тиймээс та утас, компьютер хоёроо яг л нэг зүйл мэт ашиглах боломжтой.

МЭДҮҮШТЭЙ: Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?
Орчин цагийн хүмүүсийг ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй болсон гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тиймдээ ч өдрийн турш утсаа байнга хэрэглэчихээд цэнэггүй болсон утсаа шөнө нь цэнэглэж, хонуулдаг. Ингээд өглөө босоод ирэхэд утас мэдээж 100% цэнэгтэй болсон байдаг. Гэхдээ утасны батерей дүүрчихсэн байхад цэнэглээд л байх нь зөв үү? Тэгвэл мэргэжилтнүүдийн хариултыг хамтдаа харцгаая.
1.Утсаа шөнийн турш цэнэглэж болох уу?
Ухаалаг утас хэрэглэдэг ихэнх хүн энэ асуултанд санаа зовж явдаг биз ээ. Сүүлийн үеийн утаснууд нэрэндээ таарч, ихэд ухаалаг болсон учраас цэнэгээ бүрэн авсан үедээ өөрөө зогсдог. Гэсэн ч ухаалаг утасны “литиум-ион” батерейг гартаа барьж, удаан хугацааны турш тогонд залгаатай байлгавал халж эхэлдэг байна. Харин халсан батерейн цэнэгээ барих чадвар нь богиносдог. Тиймээс ерөнхийдөө ухаалаг утасны цэнэг барих чадварыг сайжруулахын тулд хэтэрхий удаан тогонд залгах хэрэггүй юм.
2.Ухаалаг утсыг хэрхэн зөв цэнэглэх вэ?
“Литиум-ион” батерейг 50-80% байхад нь цэнэглэх нь зүйтэй. Ингэснээр батерейн цэнэгээ барих чадвар мууддаггүй байна. Тиймээс итгэмээргүй, бас тохиромжгүй сонсогдож мэдэх ч, ухаалаг утсыг өдөрт хэд хэдэн удаа богино хугацаагаар цэнэглэх нь хамгийн зөв сонголт болдог аж.
3.Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Батерейнд хамгийн их аюул учруулдаг зүйл бол 10% болтлоо цэнэггүй болсон утсыг огцом 100% болтол нь цэнэглэх явдал юм. Энэ нь батерейн “цикл”-ээс хамаардаг ажээ. Бүх батерейн “цикл” хязгаартай байдаг бөгөөд “цикл” дуусмагц батерей нурдаг байна. Мэдээж утасны “цикл” маш олон байдаг боловч харамсалтай нь хязгааргүй биш юм. Тиймээс утасныхаа цэнэгийг аль болох 0 болтол нь дуусгахгүй байх хэрэгтэй ажээ.
4.Чанартай төхөөрөмж хэрэглэж байгаарай!
Утасныхаа цэнэгийг сайн барьдаг хэвээр нь байлгахын тулд чанартай цэнэглэгч хэрэглэх нь зүйтэй. Энэ нь хамгийн анх сав баглаагаа дагалдан ирдэг цэнэглэгч юм. Харин уг цэнэглэгчийг эвдсэн тохиолдолд тухайн утасны үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Ийм цэнэглэгч үнэтэй байдаг хэдий ч, мөнгөө хэмнэх гээд утсаа муутгах хэрэггүй л болов уу.
Дүгнэлт: Та шөнийн турш утсаа цэнэглэж болно. Гэхдээ энэ хугацаандаа утсаа халаахгүй байхыг хичээгээрэй. Харин өдрийн цагаар утасныхаа цэнэгийг дуустал хүлээх хэрэггүй бөгөөд цэнэгтэй байхад нь ойр ойрхон, богино хугацаагаар цэнэглэх хэрэгтэй юм.
Эх сурвалж: khoshinshog.com
|
Фэйсбүүк дээрх бидний мэдэхгүй 10 тохиргоо
Өнөөдөр фэйсбүүк ашигладаггүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод байгаа фэйсбүүк дээрх хүмүүсийн төдийлэн сайн мэддэггүй чухал тохиргоонуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр тохиргоонуудыг мэдэж авснаар фэйсбүүкийг илүү хялбараас гадна бүрэн утгаар нь ашиглах боломжтой юм.
1Нуугдсан мессэжийг унших
Мессеж хэсэг рүү ороход танд 2 сонголт гарч ирдэг. Нэг нь таны фэйсбүүк найзуудын илгээсэн зурвас, нөгөө нь фэйсбүүк хуудсаар найз биш хүмүүсийн явуулсан зурвас байдаг. Хэрэглэгчид 2 дахь сонголт буюу фэйсбүүкээр найз биш хүмүүсээс ирсэн зурвасыг анзааралгүй орхих нь элбэг байдаг. Үүнээс хойш та “Message Requests” буюу найз биш хүмүүсээс зурвас ирсэн эсэхийг тогтмол шалгаж байгаарай. Магадгүй тань руу чухал, хэрэгтэй зүйлс бичсэн байж ч болно шүү дээ.
2Хаана, хэзээ, юугаар фэйсбүүкт нэвтэрснээ шалгах
Хэрвээ та хаана, хэзээ, юугаар фэйсбүүкт нэвтэрснээ мэдэх шаардлагатай болвол гарахад ашигладаг цэс рүү нэвтэрч “Settings” хэсэг рүү орно. Дараа нь “Security”-д нэвтрээд, “Where you’re logged in” гэх хэсэгт орж, хамгийн сүүлд хэзээ, хаана фэйсбүүкт орсноо шалгаж, мэдэх боломжтой юм.
3Нууцлалыг өндөржүүлэх
Сүүлийн үед бусдын фэйсбүүкээр нэвтэрч элдэв хачин зүйлс бичиж, нэр хүндийг нь унагаах явдал ихсэж байгаа тул танд нууцлалыг улам өндөржүүлэх аргыг зааж өгье. Өмнө нэвтэрсэн “Security” цэснээс “Login Approvals”-ийг сонгож, санал болгосон хэсгийг зөвшөөрч, кодоо аваарай. Ингэснээр та өөр хөтөч, утас зэргээр фэйсбүүкт нэвтрэхдээ ашиглах хэний ч мэдэхгүй нууц кодтой болох аж.
4Итгэл даах найзыгаа сонгох
Фэйсбүүкийн хаягаа огтхон ч ашиглах боломжгүй болсон үед хаягийг тань хариуцаж, хаалгах итгэл даасан хүн хэрэгтэй болдог. Үүний тулд та “Security” цэснээс “Your trusted contacts” хэсгийг сонгож, зааврын дагуу идэвхжүүлээрэй.
5Өнгөрснөө эргэн санах
Заримдаа та гэнэт л өнгөрсөнд болсон гайхалтай дурсамжуудаа эргэн санахыг хүсдэггүй гэж үү? Тийм бол дотны найзынхаа фэйсбүүк хуудас руу нэвтэрч, мессежний хажуу талд байрлах цэс рүү нэвтэрч, “See Friendship” хэсгийг сонгоорой. Ингэснээр та найзтайгаа өнгөрүүлсэн хөгжилтэй цаг хугацаа, хамт авахуулсан зураг гэхчлэн бүгдийг нэг дороос харах боломжтой юм.
6Урьд өмнө юу хийж байснаа шалгах
Та урьд өмнө нь фэйсбүүкээ хэрхэн ашиглаж, юу хийсэн гэхчлэн алхам бүрээ шалгахыг хүсч байвал өөрийн хуудсанд байрлах “view activity log” хэсэг дээр дарахад хангалттай.
7Найз биш хүмүүс харагдахгүй байх
Зарим хэрэглэгчдийн фэйсбүүк хуудас нь найз биш хүмүүс лайк дарах, зургийг үзэх, постыг нь унших боломжгүй болгож тохиргоо хийсэн байдаг. Харин та ч мөн адил өөрийн хаягаа зөвхөн найзуудын хүрээнд нээлттэй байлгахыг хүсч байвал өөрийн хаяг руугаа орж, хамгийн баруун хэсэгт байрлах хэсэг рүү нэвтэрч “view as” гэх цэсийг сонгоорой.
8Дүрсээ харж ярих
Фэйсбүүк зөвхөн хоорондоо зурвасаар харилцах бус дүрсээ харж ярих боломжийг ч давхар олгодог. Та зурвасаар харилцаж байгаа хүнийхээ чатны дээд хэсэгт харагдах камерны зураг дээр дарж, дүрсээ харан ярилцах боломжтой.
9Зөвхөн харахыг хүссэн постоо үзэх
Хэрэв танд хэн нэгний бичдэг нийтлэл, хуваалцдаг зураг үнэхээр их таалагдаж, тэдгээрийг нь цаг алдалгүй харахыг хүсдэг бол бүх постыг нь хамгийн түрүүнд харж байх тохиргоо гэж байдаг. Та тухайн хүнийхээ хуудас руу нэвтэрч, “following” хэсгийн “see first” болон “friends” хэсгийн “close friends”-ийг сонгоорой. Ингэснээр тухайн хүний фэйсбүүкт хийсэн үйлдэл бүр таны нүдний өмнө ил болох болно.
10Пост хадгалах
Фэйсбүүкт танд хэрэг болох мэдээлэл үргэлж хөвөрч, шинэчлэгдэж явдаг. Харин та тэр дундаас өөрт хэрэгтэй зүйлсийг хадгалж авахыг хүсвэл баруун дээр байрлах хэсгийн “save link”-ийг дараарай. Ингэснээр та уг хадгалсан мэдээллээ фэйсбүүкийн үндсэн хуудасны зүүн хэсэгт байрлах “saved” цэс рүү орж харж болно.
Бид фэйсбүүкийг өдөр бүр ашигладаг хэрнээ зарим хэрэгтэй зүйлсийг нь анзааралгүй, мэдэлгүй өнгөрдөг аж. Одоо харин та эдгээр аргуудыг мэдэж авснаар фэйсбүүкийг илүү амар хялбар, өөрт ашигтайгаар хэрэглэх боломжтой болж байгаа юм. Миний хувьд ч гэсэн энэхүү мэдээг бэлтгэж байхдаа олон зүйлийг мэдэж авсандаа олзуурхаж, баярлаж сууснаа нуух юун. Та ч мөн энэхүү хэрэгтэй мэдээллийг найзууддаа хуваалцаж, мэдлэгийн цар хүрээг нь тэлээрэй.
Эх сурвалж: khoshinshog.com
|
Андройд утсанд автоматаар тохируулах 5 зүйл
Орчин үеийн ухаалаг утасны болон таблетын хүчин чадал, хэмжээ багтаамж улам бүр л нэмэгдэхээс гадна өдрөөс өдөрт ухаажиж байна. Бага зэргийн тохиргоо хийгээд л бидний утаснууд автоматаар ямар гайхалтай зүйлсийг хийж чаддаг гээч. Хэрэглэгч та хэд хэдэн бүрэн автоматжуулалтыг утсан дээрх бэлэн апп эсвэл Play Store-с тодорхой аппыг татан авч тохируулах боломжтой.
Энэ удаад андройдын автомат үйлдлийг хэрхэн тохируулах талаар зарим мэдээллийг өгье. Мэдээж таны цагийг хэмнэх үнэтэй зөвлөгөө болно гэдэгт итгэлтэй байна.
“Саад бүү бол” тохиргоо
Их ажлын дараа сайхан амраад, унтаж байхад шөнө дунд гэнэт утсанд дуудлага эсвэл мессэж ирэх нь мэдээж хэнд ч таагүй санагдана. Унтахынхаа өмнө байнга утасны дууг хаахын оронд “Do not disturb” буюу “Саад бүү бол” тохиргоог идэвхжүүлж болно. Идэвхжүүлэхдээ огноо, цагаа сонгон Mute буюу дуудлага, мессэж болон бусад зүйлс хүлээн авдаггүй горимд тааруулах юм.
Үүнийг тохируулах тун хялбар бөгөөд таны үнэт цагаас 1-2 минутыг л зарцуулна. Утасны Settings цэсний дээд талд байрлах Sound /таны төхөөрөмжинд магадгүй өөр нэршилтэй байж болно./ дотор Do not Disturb гэсэн дээр дарна. Дараа нь өдөр, цаг болон дууг нь хаах уу эсвэл бүр дуудлага мессэж хүлээн авдаггүй горимд тааруулах уу гэдгээ сонгоод л гүйцээ.
Нэг даралтаар олон нийтийн хэд хэдэн сүлжээнд пост оруулах
Бид Facebook, Instagram, Twitter гэх мэт маш олон цахим сүлжээ ашигладаг. Хэрэв та аль нэгийг нь арай түхлүү хэрэглэдэг бол одооноос эхлэн нэг постоо олон сүлжээнд зэрэг нийтлэх боломжтой болж байна. Энэ нь цаг хэмнэх бөгөөд Hootsuite нэртэй апп-ыг ашиглаж болно.
Энэхүү апп нь танд олон нийтийн хэд хэдэн сүлжээнд нэгэн зэрэг ганцхан даралтаар пост оруулах боломжийг олгоно. Facebook–т пост оруулах, эсвэл Twitter–т жиргэх бол бүх цахим сүлжээнийхээ аккаунтыг нэг дороос удирдана гэсэн үг.
Энэхүү үйлчилгээг дэлхий даяар 15 сая орчим хэрэглэгч хүлээн авдаг бөгөөд 3 цахим сүлжээг үнэгүй хэрэглэх аж. Үүнээс олноор нь хэрэглэх бол сард 9,99 ам.доллар төлнө.
Зураг болон бичлэгээ хадгалах
Таны хийх хэрэгтэй хамгийн чухал зүйл бол бүх зураг, бичлэгээ Cloud–д хадгална. Ингэснээр та дурын утас болон компьютераас интернэттэй холбон харах боломжтой. Нэмж хэлэхэд утсаа алдсан, утас тань эвдэрсэн үед зураг, бичлэгүүд тань аюулгүй гэсэн үг. Үүнд хамгийн тохиромжтой апп бол Google Photos.
Автоматаар зураг, бичлэгээ хадгалахдаа Google Photos апплекейшныг нээгээд Settings–Back up &Sync цэс дээр дарна. Мөн дараа нь дэлгэцний дээд талд байрлах “Back up & Sync” гэсэн сонголтыг идэвхжүүлнэ. Доорх зурган зааврыг мөн ашиглаарай.
Google Photos–ын хамгийн догь зүйл нь ямар ч хэмжээтэй зургыг хадгалдаг ба багтаамж хасагдахгүй. Хэрэв хэтэрхий их хэмжээтэй бол 16 МР болтол бууруулдаг. Харин зургийг үндсэн хэмжээгээр нь хадгалах тохиолдолд танд үнэгүй дагалдаж ирэх 15 GB –с хасагдах бөгөөд нэмэгдүүлэхийг хүсвэл сард төлөх мөнгө нь 1.99 ам.доллароос эхэлнэ.
Өөр дуулгах сайхан мэдээ бол энэхүү апплекейшны settings цэсэнд байрлах “Free up device storage” гэсэн тохиргоог идэвхжүүлсэнээр хадгалагдсан зураг таны утсан дээрээс автоматаар устах болно.
Дата хэрэглээний анхааруулга тохируулах
Та дата хэрэглээнд хэт их мөнгө үрэхгүйн тулд хэрэглээндээ тодорхой хэмжээний хязгаар тавьдаг уу? Хязгаарлахын тулд өдөр бүхэн хэр зэрэг дата хэрэглэснээ шалгадаг юм биш биз. Үүнийг шийдэх нэг арга бол дата хэрэглээний сануулга өгч байх тохиргоо хийх.
Таны ухаалаг утас дата хэрэглээ тогтоосон хэмжээнд хүрсэн үед мэдээлэх болно. Тиймээс та YouTube–с, эсвэл бусад дата их хэрэглэдэг апп-аа хэт их хэрэглэхээ зогсоох хэрэгтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл дата хэтэрч, хэт их мөнгө төлөх аюулаас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг.
Дата хэрэглээг мэдээлэх тохиргоог хийхэд хялбар. Settings>Data usage>Billing cycle гэж ороод өөрийн хэрэглэх датаны хэмжээ болон хугацааг оруулахад л болно.
Гэртээ ирмэгц ухаалаг утасны түгжээ тайлагдах тохиргоо
Та гадуур явж байхдаа утсаа түгжин хурууны хээ болон кодоор нээн ашигладаг уу? Харин гэртээ байхад энэ нь шаардлагагүйгээс гадна төвөгтэй санагддаг уу?
Ийм тохиолдолд хамгийн тохиромжтой арга бол гэртээ ирээд нэг л удаа хурууны хээгээ таниулаад, эсвэл нууц кодоо хийгээд нэвтрэн орох тохиргоо хийх хэрэгтэй. Энэ тохиргоог өдөр болгон хийхийн оронд нэг удаа тохируулаад л мартвал ямар байна?
Ингэж тохируулахын тулд Settings > Security & fingerprint > Smart Lock гэж ороод Trusted Places гэсэн дээр дарахад Add trusted place гэж гарч ирнэ. Үүн дээр дарж өөрийн гэрийн болон ажлын гээд хүссэн хаягийг оруулаад л гүйцээ. Оруулсан хаягтаа ирэхэд та нэг л удаа код болон хурууны хээгээ таниулахад хангалттай. Нэг зүйлийг сануулахад, та энэ тохиргоог ашиглахын тулд GPS үргэлж асаалттай байх шаардлагатай гэдгийг санаарай.
Магадгүй та эдгээрийг аль хэдийнэ мэддэг байж болох ч шинэхэн хэрэглэгчдэд багагүй тус хүргэх биз ээ.
“Apple” компани “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцууллаа


Өнгөрснөөс эргэн ирсэн бидний эдэлж хэрэглэх дуртай зүйлс
Залуу үеийнхэн маань саяхныг болтол пейжер, дуу бичлэгийн хальс гэх мэт ахмад үеийнхэн тухайн цагтаа эдэлж хэрэглэж бас гангарч явсан зүйлсийг мэдэхгүй л байсан. Тэр үед шахмал цай илүү амттай, ноослог даавуун цамц бол гангараа болж байжээ. Гэтэл залуучууд эцэг эхээсээ, ахмад үеийнхнээсээ санаа авч өнгөрсөн үеийн тэр зүйлсийг өнөө цагт хэрэглэн, тэр нь бас эргээд моод болж эхэлж байна. Тиймээс бид уншигч та бүхэндээ өнгөрсөн цагаас эргэн ирсэн ахуйн хэрэглэлийг танилцуулахаар бэлтгэлээ.
1 Ноослог даавуу
Ноосон юм уу хагас ноосон, хоёр талдаа, эсвэл нэг тал нь хөвсгөрдүүхэн тод өнгийн энэ материал дайны дараа энх тайван амьдралд шилжсэн 1950-аад оны үед бас л моод болж байлаа. Харин 1990-ээд оноос америкийн “Nirvana” хамтлагийн дуучин Курт Кобейн (Curt Cobain) өмсөх дуртай болж түүнийг даган залуучууд өмсөх болж өнөөдөр ийм материалаар хийсэн цамц залуусыг эршүүд харагдуулна гэдэг бол бүсгүйчүүдийн ийм банзал нь илүүтэй эмэгтэйлэг харагдуулна гэж өмсөцгөөдөг болоод байна.
2 Пянз
Пянз болон пянз тоглуулагч мөн л эргэж ирж байна. Энэ эд давтагдашгүй дуу аялгуунаасаа гадна интерьер тавилгын гойд хэрэгсэл юм. Өнөөдөр пянз тоглуулагчийн хэдэн зуун шинэ загвар бий болж, орчин үеийн хөгжимчид шинэ цомгоо пянзанд бичүүлэх болжээ.
3 Ганц араатай дугуй
Дугуй нэг хэсэгтээ зөвхөн спортын хэрэгсэл болоод улам төгөлдөржиж өчнөөн олон араатай болоод байсан бол өнөөдөр эргээд дугуй нь тайван аялах, дэлгүүр хэсэх, ажилдаа явахад хамгийн тохиромжтой байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл болоод ганц араатай энгийн дугуй бидэнд эргээд ирж байна.
4 Бичгийн машин
Компьютер гарч ирээд маш олон төхөөрөмж түүн дотор бичгийн машиныг өргөн хэрэглээнээс халсан. Шинийг хүсэмжлэх, дуу чимээгүй машин гээд аль аль нь хослоод орхисон байж болох ч зохиолчдын хувьд бичгийн машин өөрийгөө илэрхийлэх, дотоод мэдрэмжээ түгээх гол хэрэгсэл хэвээр байна.
5 Шахмал цай
Цайны ёслол гэдэг зөвхөн Азийн орнуудад байдаг уламжлал биш, цайг амтархан уудаг англи хүн олон бий. Харин өнөөдөр олон залуу цайны жинхэнэ тансаг үнэр, амтыг мэдрэн уухыг хүсдэг болж байна.
6 Сахлын хутга
Орчин үеийн эрчүүд гоо сайхны эртний хэрэгслийн нэг болох сахлын хутга хэрэглэх болсон нь нэгдүгээрт, орчин үеийн ямар хутгатай эгнэхгүйгээр үлдэгдэлгүй авдаг, ийм хутгатай байхад үс тархах ямар ч ойлголт байхгүй. Хоёрдугаарт, байнга сахлын хутга худалдан авах шаардлагагүй болно. Гуравт, ийм хутгаар сахлаа хусах нь эрэмгий, эрэгтэйлэг байна.
7 Эрвээхэй зангиа
1990-ээд оны хүүхдүүдэд бол эрвээхэй зангиа тийм ч их таатай биш байсан. Гэтэл 30 жил болоогүй байхад “эрвээхэй зангиа” эргээд ирэв шүү дээ.
8 “Polaroid” аппарат
Гар утас, зургийн аппарат үйлдвэрлэгчид шинэ загвар бүрийнхээ дуранг сайжруулахыг оролдож байх энэ үед залуучууд яагаад ч юм гэрэл зургаа тэр дор нь цаасан дээр буулгадаг “Polaroid” камер сонирхох болж байна. 1990-ээд онд ийм аппарат үнэхээр моод болж байсан шүү дээ. Эсвэл зургаа тодруулах гэж цаасаа сэгсэрч байгаа нь таатай байдаг юм уу.
9 Хуурцагт хөгжим
Хуурцагт хөгжмийг эргээд ирнэ гэж хэн ч санаагүй байх. Харин Америкийн “Яагаад гэвэл 13 шалтгаантай” цуврал киноноос хойш залуучууд энэ өнгөт хайрцагнаас яагаад дуу гараад байгааг мэдэхийг хүсэх болов. Харин яагаад энэ киног бүтээгчид тэртээ өнгөрсөн цагийн хуурцагт хөгжим сонгон авсан нь бүү мэд.
10 Том чихэвч
Бөмбөрцөг хэлбэртэй том чихэвч нь шуугианыг маш сайн дардаг ч хэн ч үүнийг зүүгээд гудамжинд гарч зүрхэлдэггүй. Гэтэл одоо ингэж ичиж нэрэлхэх хэрэггүй боллоо, том чихэвч дахиад моодонд орж байна.
11 Тэмдэглэлийн дэвтэр
Хүүхэд байхад тэмдэглэлийн дэвтэр, зургийн цомог, дэвтэрт дуртай байдагсан. Жаахан уйтгарлавал тэр цагт номын дэлгүүр орж тэмдэглэлийн дэвтэр, халаасны дэвтэр авдаг байсан хүн олонтаа. Өнөө цагт үүнийг орчин үеийн хэллэгээр “скетчбук” гээд зураг зурах, өдөрт тааралдсан сонин хачин жижгээс аваад том эд зүйлсийг зурж авдаг болжээ. Үүнд ердөө л өнгийн хоёр харандаа байхад өдөртөө болсон үйл явдлыг зурж, тэмдэглэхэд хангалттай.
12 Мөрөвч
Хувцас өмсөх, хураахад тэлээ нь мөрөвчийг бодвол хамаагүй амар, хурдан боловч нэгэн цагт эрчүүдийн ажил хэрэгч төрхийг илэрхийлдэг байсан мөрөвч эрэгтэйчүүдийн өлгүүрт эргээд ирсэн байна. Мөрөвчний тэлийнээс давуу тал нь өмдийг унагахгүй өргөж байхаас гадна, тэлээ шиг гэдэс дарахгүй юм.
13 Сахал
Сахал бас л эргээд моод болж байна. Эмэгтэйчүүд Ким Кардашиан (Kim Kardashian)-ы хэв загварыг дуурайдаг шиг өнөөдөр бас л эрчүүдийг нүүүрэндээ ижилхэн үстэйгээс нь болоод ялгахад бэрх цаг үе ирж байгаа нь энэ.
14 Гаанс
Тамхины гаанс гэдэг бол зүгээр нэг эд зүйл биш бүхэл бүтэн философ гэж эрчүүд үздэг. Үүнийг хэрэглэхэд тамхийг гаансанд хийх, хэрхэн барих гээд бүх урлагийг нь сурдалж сурахад цаг хугацаа тэвчээр хэрэгтэй. Өнөөдөр гаанс моод болон эргэж ирээд зөвхөн тамхи татахаас гадна цуглуулгын үнэт зүйл болж байгаа юм.
15 Кино
Залуучууд зүгээр л тулаантай кино сонирхож байна гэж та бодож байна уу, үнэн хэрэгтээ тэд хуучны, бүр 1940-өөд оны кино үзэх нь түгээмэл болж байна.
Таны гар утасны цэнэг хурдан дуусахаас сэргийлэх аргууд
Өнөөдөр гар утасгүй амьдралыг төсөөлөхөд бэрх болсон бизээ. Амьдралын бүхий л хэрэглээ Таны үнэнч андтай холбоотой, харин хэрэглээгээ дагаад утасны батарей хурдан цэнэгээ барах нь элбэг байдаг. Мөн үүнд WiFi, зургийн аппарат, интернет хэрэглээ, FM гээд хэрэглэдэг бол нүд ирмэхийн зуур дуусдаг. Тэгвэд Та дараахи хэдэн зөвлөгөөг дагаарай.
Гар утсаа гараасаа салгадагүй хүн байдаг. Хэдийгээр гар утас боловч энэ нь Таны утасны батарейны цэнэг хурдан дуусах нөхцөл болдог гэдгийг мэдэх хэрэгтэй юм. Утас асаатай байх үедээ тодорхой хэмжээний халдаг, харин та халуун гартаа барьж нь явах нь давхар гаднаас нь халааж батарей дуусахад нөлөөлдөг байна.
______________________________________________________________________________________________________________________________________________________________
Гар утасны залгуурын хэсгээ хэзээ хамгийн сүүлд цэвэрлэсэн? Лавтай Та энэ талаар бодож байгаагүй болов уу. Тэгвэл хамгийн их бохир цугладаг газар гэдэг юм билээ. Харин энэ олон жилийн хур хог нь батарейны чинь цэнэг авах болон нурахад их нөлөөтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Цэвэрлэхийн тулд чих цэвэрлэдэг савхаар хамгийн тохиромжтой гэнэ шүү.
______________________________________________________________________________________________________________________________________________________________
Гар утасныхаа дэлгэцний үндсэн зургийг өнгөтөөс хар цагаан болгоход цэнэгийг ихээхэн хэмнэдэг гэнэ шүү.
______________________________________________________________________________________________________________________________________________________________
Гар утасныхаа чичиргээт дуудлагыг зөвхөн шаардлагатай үед хэрэглэж байгаарай. Мөн утасныхаа дэлгэцийн гэрлийг бууруулаарай.
______________________________________________________________________________________________________________________________________________________________
Гар утсаа зайлшгүй шаардлагагүй бол унтахдаа унтрааж хэвшээрэй. Энэ нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт радио долгионоос өөрийгөө түр ч болтугай амрана. Мөн батарейг сэргээх болмж олгодог байна.
http://zaszavzar.com/
Таны Iphone хүйтэнд унтраад байвал доорх аргыг хэрэглээрэй
Бүх iPhone Lithium-Ion төрлийн зайгаар ажилладаг. Энэ нь бүхий л дахин цэнэглэгддэг зайны үндсэн төрөл. Хэдийгээр богино хугацаанд цэнэг авах давуу талтай байдаг ч хүйтэнд тэсвэр муутай байдаг.
Lithium-Ion төрлийн зай нь хүйтэнд дараах байдлаар ажиллах чадвараа алддаг гэнэ:
Судалгаагаар хүйтэн орчин “Li-ion төрлийн зайны дотоод эсэргүүцлийг нэмэгдүүлэн, цэнэгийг эрс бууруулдаг гэнэ. Уг судалгаагаар -18 хэмийн хүйтэнд энэ төрлийн зай хүчин чадлынхаа ердөө 50%-г ашиглах боломжтой болдог гэнэ.
Apple-н гаргаснаар тэдний төхөөрөмжүүдийн зай ажиллах хамгийн тааламжтай нөхцөл нь 0 хэмээс 35 хэмийн хооронд. Харин Монголын нөхцөлд дээд хязгаар хүртэл халах нь тийм элбэг биш тохиолддог бол өвлийн улиралд iPhone манай орны хүйтэн нөхцөлд тийм ч тохиромжтой биш нь харагдаж байгаа биз?
Тиймээс та аль болох гар утсаа хүйтэнд гаргахгүй байх, цэнэгийг тогтмол 80-аас дээш хувьтай байлгах, дулаан халаасандаа хадгалах хэрэгтэй шүү.
Инстаграмын сторигоо зөвхөн “дотны найзууд”-даа хуваалцах боломжтой боллоо
Хүн бүрт л захирал, гэр бүл эсвэл ойр дотныхондоо харуулмааргүй хирнээ дотны найзууддаа харуулах хүсэлтэй стори байдаг. Тэгвэл энэхүү хүслийг гүйцэлдүүлэх функцийг Инстаграм 17 сар туршсаны эцэст олон нийтэд нээлттэй болгожээ.
Хэрэглэгч “Close Friends” гэсэн жагсаалтад өөрийн хүслээр дагагчдаа оруулах бөгөөд аль сторигоо тэрхүү сонгогдсон дагагчдад харуулахаа шийдэх юм. Мэдээж жагсаалтад хэн багтаж байгааг эсвэл хэн хасагдаж байгааг тухайн хэрэглэгчээс өөр хүн харах боломжгүй.
Инстаграмын бүтээгдэхүүн хариуцсан захирал энэ тухай “Олон нийтийн сүлжээг ашиглах хүмүүсийн тоо ихсэх тусам хэрэглэгчийн дагагчдын ихэнхийг танихгүй хүмүүс бүрдүүлдэг. Энэ нь тухайн хэрэглэгчид ойр дотны найзуудтайгаа холбоо үүсгэхэд хүндрэл учруулсаар байгаа юм. Өөрөөрөө байж, дотно найзуудтайгаа холбогдохын тулд хэрэглэгчдэд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй болдог” гэжээ.
Өмнө нь ийм функцыг Фэйсбүүк, Снапчат зэрэг олон нийтийн сүлжээнүүд хэрэгжүүлж байсан ч төдийлөн амжилт олоогүй юм.
Инстаграмын “дотны найзууд”-ыг хэрхэн ашиглахыг дараах бичлэгээс үзээрэй. Бүс нутгаас хамаараад зарим хэрэглэгчдийн апп-д хараахан нэмэгдээгүй байж болохыг анхаарна уу.
Эх сурвалж: techcrunch.com
Самсунг корпораци мэргэжлийн камераар авсан зургийг сурталчилгаандаа ашигласан нь илчлэгдэв
Ухаалаг утасны зах зээлийн гол өрсөлдөгчдийн нэг болсон Самсунг корпорацийн Малайз дахь салбарын булхай илчлэгдэж шүүмжлэлийн бай болоод байна. Тус салбарын вэб хуудсанд Samsung Galaxy A8 Star утасныхаа сурталчилгааг камерынх нь чанарыг онцолсон байдлаар хийжээ. Ингэхдээ хөрөг зураг дээр жишээлсэн байсан нь Galaxy A8 Star утсаар авсан биш мэргэжлийн гэрэл зургийн DSLR аппаратаар авсан байсан нь илэрчээ. Ингэж сурталчилгаандаа ашигласан зургаа EyeEm.com сайтаас худалдан авсан бөгөөд уг зургийг дарсан гэрэл зурагчин Дуня Жужиш өөрийнх нь зураг худалдагдсан мэдээллийг хүлээн авч шалгахдаа мэджээ. Өөрийнх нь дарсан зураг нь Самсунг брэндийн шинэ утасны сурталчилгаанд ашиглагдаж буйг мэдсэн Дуня Жужиш тэр даруйдаа DIYphotography блог хуудсанд нийтэлжээ.
Мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар авсан уг зургийг хэдийгээр албан ёсоор худалдаж авсан хэдий ч Самсунгийн утасны камерийн сурталчилгаанд ашиглах нь зохисгүй, худал сурталчилгаа болж буй гэдгийг, мөн зургийг Photoshop програмаар багагүй засварласан гэдгийг ч Дуня Жужиш шүүмжилсэн байна. Самсунг корпорацийн Бразил улс дахь салбар, мөн Хятадын Huawei брэнд ч мөн мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар авсан зургийг өөрийн утасны камерийг сурталчлахдаа ашигласан нь илчлэгдэж байсан юм.
zuv.mn
Apple-д бүтээгдэхүүн биш худалдааны зөрчил саад хийлээ
Ням гарагт Лас Вегаст үүдээ нээсэн үзэсгэлэн худалдаанд Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ өргөн хэмжээгээр дэлгэсэнгүй. Гэхдээ эдний борлуулалтын тайлан үзэсгэлэнд оролцогсдын ярианы гол сэдэв болох нь дамжиггүй.
iPhone үйлдвэрлэгч дараагийн бүтээгдэхүүнээ танилцуулах эсэх нь Лас Вегаст ихээхэн нөлөөтэй бөгөөд өрсөлдөгчид нь хэрхэн давж гарах, ханган нийлүүлэгчид яаж оролцохоо бодож төлөвлөдөг. Энэ онд Apple-ын орлогын төлөв буурсан болон Хятадын эдийн засгийн удаашрал технологийн бусад компанид хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж буй.
Хэрэглээний цахилгааны барааны үзэсгэлэн бодит ертөнцөөс тусгаарлагдсан байдлаараа алдартай. Энд компаниуд арилжааны бүтээгдэхүүн болгох ирээдүйгүй анхдагч загваруудаа үзүүлдэг. 2001 онд Xbox, 2009 онд Palm Pre утас үзэсгэлэнгийн од болж байсан бол сүүлийн жилүүдэд 3-D болон 4K телевизүүд үзэгчдийн нүдийг хужирласан.
Гэвч үүний цаана томоохон үйлдвэрлэгчид болон нийлүүлэгчид уулзаж, дараагийн том зүйл юу болохыг хэлэлцдэг. Хятадад байрладаг томоохон нийлүүлэгчид энэ жил хэлцэл хийхэд хүндрэлтэй байгаа. Түүнчлэн худалдааны дайны улмаас Америкийн компаниуд Трампын тарифаас зайлсхийх, үндэсний аюулгүй байдалд аюултай гэж тооцогдсон түншүүдтэй хэрхэн харилцах талаар арга сүвэгчилж буй.
Энэ онд Apple-ын орлогын төлөв буурсан болон Хятадын эдийн засгийн удаашрал технологийн бусад компанид хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж буй.
Хэрэглээний технологийн холбооны захирал Гари Шапиро “Хятад ба АНУ-ын эдийн засгийн байдал үзэсгэлэн дээр сүүдэр болон тусаж байна. Хятадын компаниудтай хаалттай хаалганы цаана уулзаж, худалдах, худалдан авах харилцааны талаар ярилцана” гэжээ.
Тэрбээр тус холбооны гишүүн зарим компани Хятадаас үйлдвэрлэлээ гаргаж, тэндээс эд анги татахгүйгээр зохицуулж эхэлсэн хэмээн тэмдэглэв. Үзэсгэлэнгийн үеэр холбооныхон тарифын асуудлыг хэлэлцэх уулзалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн АНУ-ын худалдааны болон Цагаан ордны албаныхан үзэсгэлэнд оролцогчдын бизнест тариф хэрхэн нөлөөлөх талаар санал бодлоо илэрхийлэх аж.
Өнгөрсөн лхагва гарагт Apple сүүлийн бараг хорин жилд анх удаа орлогын төлөвөө бууруулсан нь Хятадын эрэлт суларч, худалдааны зөрчил хурцдаж буйгаас шалтгаалсан. Гэхдээ Apple-ын асуудалд хятадын эдийн засгийн удаашрал ба Хятадууд эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгож эхэлсэн хоёрын аль нь илүү нөлөөтэйг таахад бэрх.
iPhone-ы эрэлт суларсныг нэг талаас өндөр үнэ, нөгөө талаас өрсөлдөгчид нь дэлхийн зах зээлд хямд утас санал болгосноор тайлбарлаж болно. Тухайлбал iPhone-ы сүүлийн загвар XS Max 9599 юанийн үнэтэй бол Huawei-гийн орро 5000 юань байгаа нь бараг хоёр дахин бага байна.
Энэ жилийн үзэсгэлэнд хятадын 1200 гаруй компани оролцож, нийт талбайн 13- 14 хувийн эзэлжээ. Одоогийн бүтээгдэхүүний сацуу тавдугаар утасгүй технологи 5G-ийн төлөөх өрсөлдөөн энд харагдлаа. Мобайлын салбарын зөвлөх Четан шарма “Худалдааны дайны тухай түгшүүртэй яриа сонсогдовч гол тулаан 5G байх болно. Энэ үгийг Huawei-гээр хэлэх аргагүй” хэмээсэн юм.
Засгийн газрын мэдээ
Ухаалаг утсаа хүйтнээс хэрхэн хамгаалах вэ
Эх сурвалж http://www.info.mn
“ВИЧАТ” ХООЛОЙ ТАНИХ СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ
Холбоо харилцаа, үйлчилгээний “Вичат” сүлжээ хиймэл оюун ухааны хоолой таних систем ашиглан шинэчлэгдэж байгааг “Тенсент” групп албан ёсоор мэдэгдсэнийг “Синьхуа” уламжилжээ. Хоолой таних системийг ашигласнаар хөгжим сонсох, цаг агаарын мэдээ харах, хүмүүстэй харилцах болоод унадаг дугуй түрээслэх, онлайнаар худалдаа хийх зэрэг “вичат”-ын бүх л үйлчилгээг авахад илүү амар болох аж. Тухайлбал, хэрэглэгчид “вичат”-аа нээгээд авахыг хүссэн мэдээлэл, контактынхаа нэрийг хэлэхэд программ автоматаар хайж, хүссэн мэдээллийг нь гаргаж өгнө. Хоолой таних, өгөгдсөн мэдээллийн дагуу хайлт хийх чадвартай “Вичат”-ын шинэчлэгдсэн хувилбар тун удахгүй бэлэн болох аж. Энэ дашрамд өгүүлэхэд, 2018 оны эхний есөн сарын байдлаар “Вичат” 22 сая ажлын байр шинээр бий болгосон бөгөөд түүний 1.8 сая нь хоол захиалах, дугуй түрээслэх, гар утасны дансаа цэнэглэх зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг хүргэх бичил программуудын тусламжтайгаар ажиллаж байгаа юм. Одоогоор “вичат”ыг нэг тэрбум орчим хүн өдөр тутмын амьдрал, холбоо харилцаандаа хэрэглэж, өдөрт 45 тэрбум мессэж илгээж байна.
Өөрөг зураг хамгийн сайн авдаг утаснууд тодорчээ







Эх сурвалж www.wikimon.mn
“Ростех”утасны яриаг замаас нь барьж сонсохоос хамгаалсан утас худалдаанд гаргав
Утасны яриаг замаас нь барьж сонсох боломжгүй, маш сайн хамгаалагдсан “Круиз-К” утсыг ОХУ-д худалдаанд гаргаж эхэлсэн тухай тус улсын төрийн мэдлийн “Ростех” корпорацын хэвлэлийн алба мэдээлжээ.
“Энэ утсыг манай “Автоматика” компани цувралаар үйлдвэрлэж, нийлүүлж байгаа. Мөн захиалах боломжтой бөгөөд үйлдвэрлэх хугацаа захиалгын тоо ширхгээс хамаарна. Хэрэв хувиараа ширхгээр худалдаалах гэж байгаа бол худалдан авах боломжгүй. Харин хуулийн этгээд нэгээс дээш хэдэн ч хувиар зарж худалдаалах боломжтой” гэж тус компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч хэлсэн байна.
Уг аппаратад мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор маш сайн хамгаалагдсан үйлдлийн системийг суурилуулжээ. Энэ системийг “Ростех” компанийнхан өөрсдөө бүтээсэн аж.
Ийм утсыг эзэмшигчид гаднаас болон дотроосоо дуудлага хийх үедээ “маш тайван” байж болно гэж “Автоматика” компанийн мэргэжилтнүүд ярьжээ.
Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж
Эх сурвалж http://www.info.mn
Шилдэг 20 ухаалаг гар утсыг нэрлэжээ
Мэргэжилтнүүд сүүлийн үед гарсан ухаалаг гар утаснуудын шилдэг 20 загварыг тодруулжээ.
Хятадын “OnePlus 6T” ухаалаг утас энэхүү жагсаалтын эхний байрт оржээ. Мэргэжилтнүүд тус гар утасны орчин үеийн загвар, дүрсний чанар, “Android” үйлдлийн систем дэх өндөр чанартай хавсралтууд болон цэнэгээ удаан барьдгийг нь онцлон харжээ. Түүнчлэн энэхүү ухаалаг утас нь үнэ өртгөөрөө өрсөлдөгчдөөсөө ялгагдаж байсан аж.
Жагсаалтын хоёрдугаарт “iPhone XR” гар утас орсон бол “Google Pixel 3″ болон “Pixel 3 XL” утаснууд 3 дугаар байрт жагсжээ. “Google Pixel 3″ болон “Pixel 3 XL” нь дэлгэцийн хэмжээ, үнээрээ ялгаатай юм.
Энэхүү жагсаалтад “Galaxy S9″, “Galaxy S9 Plus”, “Galaxy Note 9″ зэрэг “Samsung”-н хэд хэдэн загвар багтжээ. Түүнчлэн “Apple” компанийн “iPhone 7 Plus, 8, 8 Plus, X, XS болон XS Max” зэрэг ялгаатай загварууд мөн жагсаалтад багтсан байна.
БНСУ-ын “LG” компани “V40″, “G7″ загваруудаа танилцуулжээ. Үүний зэрэгцээ “HTC U12 +” болон “Huawei Mate 20 Pro” загваруудыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн байна. Жагсаалтад багтсан “BlackBerry Key2″ загварыг дардаг товчлууртай цор ганц утас хэмээн онцлон сайшаажээ.
“Iphone”утасны шинэ таамаг гарчээ
АНУ-ын гар утас үйлдвэрлэгч “Apple” компанийн 2018 онд танилцуулах “iPhone” гар утасны дэлгэцийн хэмжээ болон хэв маягийг таамаглаж байсан шинжээч Мин Чи Куо тус компани энэ онд гурван өөр загварын “iPhone” гар утсыг танилцуулах бөгөөд тэдгээрийн нэг нь гурван хос камертай байна гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Түүний таамаглаж байгаагаар, “iPhone” гар утасны шинэ загвар өмнө гарсан загваруудтай хэмжээний хувьд ижил байх бөгөөд “LCD” дэлгэцийг ашиглах гэнэ. Учир нь “LCD” дэлгэц нь органик гэрэл ялгаруулах диод буюу “OLED” дэлгэцээс илүү хямд өртөгтэй аж. Мөн царай таних систем болон цэнэг хураагуур илүү боловсронгуй болж сайжрах бөгөөд бүхэлдээ шилэн гадаргуутай байх ажээ.
Харин цэнэглэх болон мэдээлэл дамжуулах залгуурын хувьд “USB-C” төрлийн стандартын оронд “Lightning” холбогчийг ашиглаж магадгүй юм гэж тэрбээр таамаглажээ. Одоогийн байдлаар “USB-C” төрлийн стандартын цэнэглэгч нь гар утсыг “Lightning” холбогчоос илүү хурдан хугацаанд цэнэглэдэг байна.
24news.mn