Quantcast
Channel: Tехнологи – Miss.mn
Viewing all 243 articles
Browse latest View live

“Samsung”компани шинэ загварын утаснуудаа танилцууллаа

$
0
0

9

СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын технологийн тэргүүлэгч “Samsung” компани ирэх сарын 8-нд худалдаанд гарах “S10″, “S10 Plus”, “S10E”, “S10″ загварын ухаалаг гар утсаа лхагва гарагт Лондон болон Сан Франциско хотын олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ.

“Бидний хийж чадах бүх зүйл дууссан гэж хэлдэг хүмүүст энэхүү технологи хариултыг өгсөн. Тэдний буруу байсан гэдгийг бид одоо нотолж байна” хэмээн “Samsung” компанийн Ерөнхийлөгч Донг Джин Ко Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгийн үеэр хэлэв.

Нүүр хэсэг нь бүхэлдээ дэлгэц байхаар бүтээгдсэн шинэ загварын ухаалаг утаснуудын дэлгэцийн өнгөний нягтралыг илүү тодруулсан байна. Үүний зэрэгцээ эдгээр утсанд хөх туяа бага ялгаруулах өндөр нягтаршилтай “quad HD+AMOLED” болон өнгийг дээд зэргийн чанараар дамжуулах “Dynamic Amoled” дэлгэцийг суулгаж өгчээ.

Ухаалаг утаснуудын мэдээлэл хадгалах багтаамж 128 гигабайтаас 1024 гигабайт буюу нэг терабайт хүртэл байна. Түүнчлэн дэлгэцийн хэмжээ хамгийн багадаа 5.8-аас 6.4 инч байх бөгөөд өнгөний хувьд хар, цагаан, цэнхэр, ягаан гэх мэт сонголттой байх ажээ.

“Galaxy S10+” урдаа 12-13 мегапикселийн хос камертай байх бол ардаа 16 мегапикселийн гурван камертай байна. Мөн  урд камер нь өргөн дурантай бөгөөд зураг, дүрс авахад тохиромжтой өнцөг, түвшинг тохируулах боломжтой автомат “HDR 10+” стандартыг агуулжээ.

Үүний зэрэгцээ царай таних болон хурууны хээ мэдрэгчтэй байхаас гадна USB болон өөр бусад ямар ч утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой гэнэ. Мөн гар утаснаасаа өөр бусад утас болон чихэвч зэргийг цэнэглэх боломжтой болжээ.

“Galaxy S10+” загварын утас өмнөх загваруудаас 25 хувиар илүү удаан цэнэгээ барих аж. Түүнчлэн хос сим карт хэрэглэж болохоос гадна “Wi-Fi 6” сүлжээнд тохирох хамгийн анхны гар утас юм.

-Samsung Galaxy Fold-

Дундуураа нугалардаг “Galaxy Fold” загварын ухаалаг утсыг зохион бүтээгчид  “ном” хэмээн нэрлэжээ. Учир нь 1536 x 2152 хэмжээтэй таблет дэлгэцийг дундуур нь нугалж эвхэх боломжтой юм. Энэхүү ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-аас худалдаанд гаргах бөгөөд ойролцоогоор 1600-2000 мянган ам.долларын үнэтэй байх ажээ.


“Huawei” компани эвхэгддэг ухаалаг гар утас танилцуулав

$
0
0

90

БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компани “Mate X” хэмээх эвхэгддэг 5G ухаалаг гар утсаа олон нийтэд танилцуулжээ. Даваа гарагт Испанийн Барселон хотноо эхэлж буй Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн өмнөх өдөр уг арга хэмжээ болсон байна.

“Mate X” гар утас нь 6.6 инчийн дэлгэцтэй ба дэлгэсний дараа 8 инч хэмжээтэй болох юм. Түүнчлэн тус гар утас нь 8 GB рам, 512 GB багтаамжтай ажээ.

“Huawei” компанийн шинэ ухаалаг гар утасны үзүүлэлтээс хэрэглэгчдийн сонирхолд хамгийн их нийцэж буй нь үүний нимгэн байдал бөгөөд эвхэгдсэн үедээ 11 мм зузаан байх аж. 2607 ам.долларын үнэтэй энэхүү гар утас ирэх зунаас худалдаанд гарах юм.

Түүнчлэн “Mate X” гар утаснаас гадна 13.9 инч хэмжээтэй, 3К нарийвлал бүхий дэлгэцтэй “MateBook X Pro” болон 13, 14 инчийн дэлгэц бүхий “MateBooks” загварын зөөврийн компьютерийг олон нийтэд танилцуулжээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

“Nokia” таван камертай ухаалаг утас танилцуулав

$
0
0

201

Испанийн Барселона хотод болсон “Дэлхийн гар утасны конгресс”-ын /Mobile World Confress, MWC 2019/ үеэр таван камертай “Nokia 9 PureView” ухаалаг утас танилцуулсан байна.

“Nokia” брэндийн гар утас үйлдвэрлэгч “HMD Global” компанийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, таван камераас зөвхөн хоёр нь өнгөтөөр харин үлдсэн нь хар цагаанаар зураг авдаг байна. Бүх камер зургийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээр авдаг учир илүү нарийвчлалтай буух аж. Камер болгонд 12 мегапикселийн мэдрэгч суурилуулжээ.

Үүнээс гадна, ухаалаг утсаар “RAW” форматаар зураг авах боломжтой. Мөн зураг засварладаг “Lightroom” программ суулгахаар “Adobe” компанитай гэрээ байгуулсан байна.

“The Verge” цахим хуудсанд мэдээлснээр, уг ухаалаг утас нь 6 ГБ-ын санах ойтой бөгөөд “Snapdragon 845” процессортой ажээ. “Nokia 9 PureView” нь мөн хурууны хээ болон нүүр царайгаар таних системтэй, 5.9 инчийн OLED дэлгэцтэй юм.

“Nokia”-гийн шинэ загварын ухаалаг утсыг гуравдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 699 ам.долларын үнэтэй байх аж.

Анхны хиймэл оюунт эмэгтэй нэвтрүүлэгч Синхуа агентлагийн мэдээг уншина

$
0
0

 1914889-newsnchor-1550686577-529-640x480

Хятадын Синхуа агентлаг 2018 оны арваннэгдүгээр сард оюунт робот-нэвтрүүлэгчээр мэдээ уншуулсан эхэлсэн. Тус агентлаг хэдхэн хоногийн өмнө хиймэл оюунт эмэгтэй робот-диктороо танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлаад байна.

Дэлхийн анхны хиймэл оюунт эмэгтэй дикторыг Синхуа агентлаг Хятадын томоохон хайлтын систем болох “Sogou”-ийн технологийн багийнхантай хамтран бүтээжээ. Түүнд Шин Шиаомэн хэмээн нэр өгсөн байна.

Хиймэл оюунт робот-диктор нь мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллах юм. Видео дүрсэнд бодит диктор сууж байгаа харагдавч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэсэн. Дуу хоолой өнгө нь роботынх аж.

Роботуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллуулах болсноор үйл ажиллагааны зардал хэмнэхээс гадна 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байна гэж Синхуа мэдэгджээ. Түүнчлэн Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/-ы салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.

Эх сурвалж: World Economic Forum

 

“Cheetah” робот сальто эргэж сурчээ

$
0
0

480

Роботын технологийн зах зээлд шинэ роботын төхөөрөмж мэндэллээ. Үүнийг Массачусетсийн технологийн хүрээлэнгийн инженерүүд зохион бүтээсэн байна. Робот нохойн ээлжит шинэ загварын төхөөрөмж сальто эргэж сурчээ. Үүнийг зохион бүтээгчид нь туршилтын дүрс бичлэгийн хамтаар олон нийтэд цахим хуудсаар дамжуулан үзүүлсэн байна. Олон улсад ийм төрлийн роботын төхөөрөмжийг ихэвчлэн 4 хөлт робот нохой гэж онцолдог.

Гэхдээ үүнийг хөгжүүлэгчид робот ирвэс гэж тодотгосон байна. Тийм ч учраас хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, үсэрч харайж чаддаг, сальто эргэлтийг урагш болон хойш хийж сурсан байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө 4 хөлтэй роботын төхөөрөмжийг гүйж, харайлгаж сургах, хөгжүүлэх биелэшгүй даалгавар мэтээр санаж байсан бол одоо цагт энэ бүхэн үнэхээр болж бүтэж байна. Өмнө тус роботыг зохион бүтээгчид роботынхоо гүйлтийн хурдыг олонд харуулж, сонирхуулж байсан юм. Тухайн үед тус робот 45,5 км цагийн хурдтай давхиж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан байна.

Сальто эргэхдээ ямар ч төвөггүй хөдөлж чадаж байгааг үзэгч та харж байна. тэгвэл ямар нэгэн шалтгаанаар унаж, хэвтсэн үед магадгүй дээш харж унасан үед хүний гарын тусламж оролцоогүйгээр өөрөө өндийж босож чаддаг гэдгийг туршилтаараа харуулж өгсөн юм. Энэ төвшинд хүргэхийн тулд зохион бүтээгчид нь лазерийн технологийн “LIDAR” системийн ажиллагааг хөгжүүлж өгсөн байна. ингэснээр робот өөрөө бие даан үйл хөдлөл хийж чаддаг болжээ.

Ерөнхий хэлбэр загвар, хийж гүйцэтгэх үйлдэл бүр нь Boston Dynamics компанийн бүтээсэн Spot Mini робот нохойтой төстэй болсон гэж харж болно. Энэ төрлийн роботын технологийн хөгжил жил өнгөрөх тусам улам төгс хэлбэр лүүгээ орсоор байгааг салбарын мэргэжилтнүүд сайшаан магтаж байна. Цаашид энэ технологийн роботын төхөөрөмж хүмүүс бидэнтэй хөл нийлүүлэн алхах байх гэсэн мөрөөдөл, мөрөөдөл биш харин байж болох үйл явц, хөгжил болон хувирна гэдэгт эргэлзэх хүн одоо үгүй болжээ.

Эх Сурвалж: Moнголын мэдээ

Технологийн тренд даган хувьсах уу? Эс хувьсах уу?

$
0
0

803

Digital Transformation буюу Цахим хувьсал аль хэдийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж эхэлжээ. Хэрэв та одоог хүртэл цахим хувьсал гэхээр технологийн компанид эсвэл компьютерын бизнес эрхэлдэг байгууллагад л хамаатай гэж бодож байвал энэ нь том эндүүрэл юм. Учир нь Digital Transformation гэсэн сэдэв нь бизнесийн бүхий л салбарыг хамарсан чухал сэдэв болоод байна.

Үүнийг товчоор тайлбарлавал өмнө нь Мэдээллийн технологи ямарваа нэгэн бизнесийн байгууллагын туслах функц байсан бол одоогийн Digital Transformation эринд таны бизнес мэдээллийн технологид суурилсан бизнес болж хувьсахыг хэлээд байгаа юм.

Энэ эринд хэн түрүүлж амжилттай цахим хувьсал хийж чадсан нь огцом өсөлт хийн салбартаа манлайлж, хойрго хандсан нь ард хоцорч, нэхэн хувьсахгүй нь ор мөргүй салбараасаа арчигдаж байна. Жишээ нь: Uber маш өрсөлдөөнтэй таксины бизнесийг цоо шинээр үүсгэн байгуулаагүй, ердөө л өмнө байсан таксины үйлчилгээнд цахим хувьсал хийж чадсан. Тэд хэрэглэгч болон жолооч нарыг холбосон хэрэглэхэд хялбар гар утасны application хөгжүүлж, түүнийгээ найдвартай ажиллагаатай болгосноор л асар богино хугацаанд тэрбумаар үнэлэгдэх бизнесийг бий болгосон.

ЖИШЭЭГЭЭР АВЧ ҮЗЬЕ

Ижил хүчин чадалтай, хүний болон техникийн ижил нөөцтэй цементийн зуурмаг нийлүүлдэг “А” болон “Б” гэсэн 2 компани байлаа гэж бодъё. “А” компани цахим хувьслын талаар мэдээлэлгүй, үйл ажиллагаандаа ямар нэгэн өөрчлөлт хийлгүй бизнесээ үргэлжлүүлэн явуулсаар байв.

Харин “Б” компанийн удирдлагууд Цахим хувьслын талаар сонсож, түүний үзүүлэх үр нөлөөг судалснаар, бүтээмж, үр дүнгээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн мэргэжлийн технологийн компанид ханджээ. Тэд зөвлөхдөө “Б” компанид цементийн нөөц болон хэрэглээг хянах боломжтой хэрэглэгч ч ашиглах боломжтой системийг санал болгосон. Ингэснээр “Б” компанийн хэрэглэгчид цементийн нөөцийн хэрэглээгээ цаг тутамд хянаж, худалдан авалт болон мөнгөн урсгалаа төлөвлөх боломжтой болох юм.

/Зуурмаг түгээлтийн машин болон худалдан авагчийн цемент шахагч машинд мэдрэгч суурилуулснаар цементийн хэмжээг тодорхойлох боломжтой болсон бөгөөд үүний тусламжтайгаар цемент худалдан авагчид (хэрэглэгч) зориулан интернет ашиглан хаанаас ч харж болох, хэрэглэхэд хялбар цементийн хэрэглээ болон нөөцийг хянах систем хийж өгсөн./

“Б” компанийн хувьд өөрийн худалдан авагчдын хэрэглээний болон захиалгын датаг цуглуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээгээ төлөвлөх боломжтой болох юм. Ингэснээр ашиггүй зардлаа хэмнэх боломжтой болж, өрсөлдөгч компаниасаа бага зардлаар, ижилхэн хүний болон техникийн нөөцөөр зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэн манлайлах болж байгаа юм.

it_zone Технологийн Тренд даган хувьсах уу? Эс хувьсах уу?

Цахим хувьсал бизнесийн ямар ч салбарт үйлчилнэ, гагцхүү таны бизнест ямар үнэ цэнийг авчрах вэ гэдэг талаас нь харж, технологийн мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө авснаар илүү хурдан бөгөөд оновчтой хөрөнгө оруулалтыг хийж чадна.

Цахим хувьсгалд таны мэдээллийн технологийн дэд бүтэц бэлэн үү. 

“Apple” компани “iPad”- ынхаа шинэ загваруудыг танилцуулав

$
0
0

74

 Америкийн “Apple” компани “iPad Air” болон “iPad Mini” табледынхаа шинэ загварыг даваа гарагт танилцуулжээ.

Тус компанийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээллээс үзвэл, шинэ “iPad Air” нь 10.5 инчийн /26.67 см/ “Retina” дэлгэцтэйгээс гадна, “A12 Bionic” процессор суурилуулсан байна. Мөн “True Tone” технологи бүхий ялтсан дэлгэц нь дүрсний чанарыг сайжруулна.

Харин “iPad Mini” табледын хувьд 7.9 инчийн /20 см/ дэлгэцийг хэвээр үлдээсэн боловч хамгийн сүүлийн үеийн процессор болох “A12 Bionic”-ийг суурилуулжээ. Үүнээс гадна, уг төхөөрөмж “Apple Pencil” харандаатай болсон байна.

Шинэ “iPad”-ууд 64 болон 256 Гбайт-ын санах ойтой байна. Хоёр загвар хоёул мөнгөлөг, алтан шар болон саарал гэсэн гурван өнгийн сонголттойгоор худалдаанд гарна.

“iPad Mini” табледын үнэ 399 ам.доллароос, “iPad Air”-ынх 499 ам.доллароос эхлэх аж.

Montsame.mn

Apple шинэ AirPods-оо танилцууллаа

$
0
0
305
- ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ APPLE УТАСГҮЙ AIRPODS ЧИХЭВЧНИЙХЭЭ 2-Р ҮЕИЙГ ТАНИЛЦУУЛЖЭЭ -
Гаднаас нь харахад 1-р үетэйгээ адилхан ч уг шинэчлэгдсэн загвар нь утасгүй цэнэглэж болдог бөгөөд эрчим хүчинд хэмнэлттэй H1 чиптэй аж. Мөн Apple-ын ухаалаг туслагч болох Siri-г товч дарж биш “Hey Siri” гэж хэлээд асаах боломжтой гэдгээрээ онцлог.

1-р үеийн AirPods-д байсан W1 чип нь Apple-ын ухаалаг цаганд ашиглагддаг байсан юм. Харин Apple анх удаа нь чихэвчинд зориулан чип бүтээсэн нь 2-р үеийн AirPods-ын H1 чип юм. Уг чипэнд хэд, хэдэн давуу тал бий. Тухайлбал цэнэг бага зарцуулах, илүү чанартай дуу хураах, аливаа төхөөрөмжтэй хоёр дахин богино хугацаанд холбогдох боломжтой.

Үнэ:
AirPods 2 + утасгүй цэнэглэгч бүхий сав: 199 ам.доллар
AirPods 2 + энгийн цэнэглэгч бүхий сав: 159 ам.доллар
Утасгүй цэнэглэгч бүхий сав: 79 ам.доллар

Эх сурвалж: News.gogo.mn


Хонконгт ‘Avengers: Endgame’киноны нээлтэнд ингэж бэлдэж байна

$
0
0

330

Энэ үеийн хамгийн олон хүмүүсийг байлдан дагуулж буй Avengers: Endgame кино энэ сарын 26-нд АНУ-д нээлтээ хийх билээ. Тус киноны нээлтийн тасалбар онлайнаар худалдаанд гарсан бөгөөд  тасалбар зарагдаж эхэлсэн эхний нэг цагийн дотор Infinity War киноны борлуулалтыг 3 дахин нугалсан аж.

Дэлгэцнээ гараагүй байгаа ч 2017 оны хамгийн эрэлттэй кино болох Star Wars: The Last Jedi киноны борлуулалтыг мөн бут цохисон байдаг. Түүхэнд бичигдэхүйц борлуулалтыг хийж буй энэ үед интернэтээр дамын наймаачид мөн чамлахааргүй ашгийг олж байна. Тасалбар худалдаанд гарч эхэлсэн өдрөө AMC-н вэбсайт хэт ачааллан маш удаан хүлээлтийг үүсгэсэн бол харин eBay дээр хүмүүс аль хэдийнээ нээлтээ хийх оройн тасалбарыг $50 доллараас эхлүүлээд $500 хүртэл үнэ хаялцан худалдаалж байна.

Тасалбар нь ийм борлуулалттай байгаагаас гадна гадаадын бусад улс орнууд ч энэ киноны нээлтийг хийх гээд тун яарч байгаа бололтой. Хонконгийн кино театрууд бэлтгэлээ базаан нээлтийн өдөртөө зориулан ийм тохижилт хийжээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6

Сансарт зочид буудал хөөрөх нь

$
0
0

450

Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжсөнөөр хүн төрөлхтөнд бусад улс орноор аялах, бусад орны ёс заншлыг таньж суралцах боломжтой болсон. Харин  жирийн хүн задгай сансарт аялах боломж хэдийнэ бий болжээ. Энэ нь “Аврора” хэмээх сансрын  анхны зочид буудал юм байна. Энэ зочид буудал нээгдсэнийг анх албан ёсоор Калифорни мужийн Сан Хосе хотод болсон сансрын чуулганы үеэр зарласан аж. Тийрэлтэт хөлөг онгоцны хэмжээтэй зочид буудал сансрын хөлөгт зорчигчид дэлхийн гадаргуугаас дээш 200 бээрийн зайнаас цонхоороо хойд, өмнө зүгийн гэрэл, дэлхийг харж унтах боломжтой.

Гэхдээ сансрын уудамд аялах зардал нь хямд биш. Тодруулбал, 2020 онд хийхээр төлөвлөсөн сансарт 12 хоног  “Аврора” сансрын хөлгөөр аялах төлбөр нь нэг хүний 9.5 сая ам.доллар байх юм байна. Гэхдээ  компанийн зүгээс мэдэгдсэнээр энэ аялалд явахыг хүссэн хүмүүсийн захиалгыг долоон сарын өмнөөс авна гэж найдаж байгаа аж. Энэ талаар аяллыг зохион байгуулагч компанийн захирал Франк Бунгер “Бидний зүгээс хүмүүст сансрын нисгэгчийн амьдралыг биеэр туулж мэдрэх боломжийг олгоно” гэв. Тэрээр “Уригдсан хүмүүсийн ихэнх нь цонхоор харах, хоорондоо танилцах, уйдвал бид виртуал орчинд сансрын уудамд хэрхэн жингүйдэх, саран дээр алхах, гольф тоглох гэх мэт туршлагаа хуваалцаж, хүссэнээ  хийх боломжоор хангана” гэж ярьсан байна. Сансрын зочид буудлыг кампанит ажил өрнүүлж бүтээх зардлыг олох бөгөөд олон хүн үүнийг олон улсын сансрын буудлын шинэ буудал гэж харж байгаа. Мэдээж хэрэг хоёр буудлын зарим дэг журам адилхан. Тухайлбал, зочид хоёр ажилтны хамт сансрын буудлын дээд хэсэгт байрлуулсан оронд унтана. Аялалын турш хуурай хоол, хүнс идэх юм байна. Гэхдээ нисэхийн өмнө эрүүл мэндийн үзлэгт орох ёстой. Тэд оддыг харахаас гадна дэлхий рүү буцахынхаа өмнө олон улсын сансрын станцад ажилладаг эрдэмтэд шиг ургамал ногоо тарьж болох аж. Сансрын уудамд зочид буудал хөлгөөр хийх аялалыг шинжлэх ухааны ихэнх нийгэмлэг хүн төрөлхтний түүхэнд хийж байгаа зайлшгүй том дэвшил гэж үзэж байгаа юм. Одоогоор сансрын уудамд аяласан цорын ганц хүн нь АНУ-ын иргэн Деннис Тито юм. Тэрээр ОХУ-ын сансрын агентлагт 20 сая ам.доллар төлж долоо хоног олон улсын сансрын станцад аялж байсан аж. Гэхдээ эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс тодруулбал, ходоод муутай, дотор нь муухайрдаг бол сансарт аялах захиалга өгөхийнхөө  өмнө сайн бодсон нь дээр гэж “BBC” цахим хуудаст бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Фэйсбүүкт регистрийн дугаараар бүртгүүлэх нь хэр эрсдэлтэй вэ?

$
0
0

719

Фэйсбүүкт регистрээ бүртгүүлж нэвтэрдэг болox асуудлыг УИХ хэлэлцэж буй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2019.04.23) энэ асуудлыг хуульчлахаар оруулж ирсэн Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн юм.

Олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудал олон оронд хөндөгдөж, зарим орон нийгмийн сүлжээний хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалтыг хийсэн байдаг аж.

Түүний нэгэн адил ээрх хуулийн төсөлд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор хэрэглэгчдийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалт нэмж тусгажээ.

Ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирчээ. Тухайлбал, олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг илрүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ. Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан бөгөөд тэдгээр асуудлыг Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан байгаа юм байна.

Регистрийн дугаараар фэйсбүүкт нэвтрэх нь утасны дугаараараа нэвтэрч байгаатай адил ямар ч аюулгүй, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл алдагдах эрсдэлгүй гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн хэлсэн юм. Хуулийн төсөлд тусгасан энэхүү зохицуулалт нь хуурамч хаягууд болон түүнээс үүдэн нийгэмд учрах сөрөг нөлөөллийг арилгахад чиглэгдэж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Дижитал эринд нэг минутыг ч бид алдах эрхгүй

$
0
0

170

Дэлхий даяар нэг минутад юу болж өрнөдөг вэ? Минут тутам дэлхий дээр 255 хүүхэд мэндэлдэг бол 116 хос хуримладаг. Энэ богино хугацаанд хүн ойролцоогоор 12 удаа нүдээ цавчдаг бол бяцхан Колибр шувуу далавчаа 4000 удаа дэвдэг гэсэн сонирхолтой статистик бий. Мөн нэг минутад дэлхий даяар 2800 орчим ухаалаг гар утас зарагдаж, “Google”-ээр 4 сая хайлт хийгддэг ажээ.

Тэгвэл Монголд нэг минут хэр үнэ цэнэтэй бол? Замын хөдөлгөөний түгжрэл дунд нэг байтугай минут зогсох нь хэвийн үзэгдэл гэдгийг бид мэднэ. Ямар нэгэн үйлчилгээ авахын тулд нэжгээд минут хүлээх нь ч бас гайхахаар зүйл биш. Эмнэлэгт хүлээлгийн танхимд, банкинд дараалалд зогсох, ер нь хаа нэгтээ, энд тэнд дугаарлаж үйлчлүүлэхэд бид ямар их цагийг үр ашиггүй, дэмий өнгөрүүлдэг билээ. Дугаарлах дуртай хүн байхгүй. Үнэндээ энэ эрэлт хэрэгцээг дагаад орчин үеийн үйлчилгээний арга хэлбэрүүд хэдийнэ өөрчлөгдөж эхэлсэн. Ялангуяа банк санхүүгийн салбарыг онцолж дурдмаар байна.

Улаанбаатарт ажиллаж амьдардаг иргэн Бат Увсын Тэс суманд суугаа аав руугаа утсаар ярихаас ч хурднаар мөнгө шилжүүлж байгаа нь, нялх хүүхэдтэй, гэрээсээ гарч чадахгүй ээж банк орох шаардлагагүйгээр гар утаснаасаа байрны төлбөрөө хийчихэж буй нь яах аргагүй дэвшил биш гэж үү. Цаг мөнгө хэмнэсэн ухаалаг үйлчилгээг XXI зууны иргэд сонгох болсон. Энэ бол эрэлт, бас хэрэгцээ. Саяхны нэг судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь мобайл банк, гурван хүн тутмын хоёр нь интернэт банк ашигладаг гэжээ. Тэгэхээр монголчууд бэлэн бус төлбөр тооцоо, ухаалаг үйлчилгээг хэрэглээд хэдийнэ хэвшсэн гэсэн үг.

Монголын хамгийн олон харилцагчтай ХААН Банкаар жишээ авъя. Тус банкны харилцагчдын хувьд бэлэн бусаар төлбөр тооцоогоо хийх сонирхол, дадал хэвшил сүүлийн таван жилд 3-5 дахин өсчээ.  Цахимаар хийж буй гүйлгээний тоо жилээс жилд өсөж буй нь иргэд банкаар үйлчлүүлэхээсээ илүү цахим хэрэглээг сонгох болсонтой шууд холбоотой юм. Ялангуяа интернэт банк, аппликэйшн хэрэглэгчдийн тоо гар утасны мобайл банкаар төлбөр тооцоо хийдэг хүмүүсээс хол илүү давжээ. Энэ нь интернэтийн хэрэглээ өссөн, төлбөрийн хуулгаа харахад илүү амар хялбар, мөн 2018 онд интернэт банк, аппликэйшнээ шинэчилсэнтэй ч холбоотой гэнэ.

Нэг минутад ХААН Банкны хэмжээнд бэлэн бусаар 1000 гаруй гүйлгээ хийгддэг аж. Бэлэн бус гүйлгээ гэдэг нь АТМ, интернэт банк, аппликэйшн, мобайл банк, телефон банк, ПОС машин ашиглан хийж буй орлого, зарлага, мөнгөн шилжүүлэг, төлбөрийн гүйцэтгэл зэрэг санхүүгийн бүх гүйлгээг хэлдэг юм байна. 2018 оны тоо баримтаас харахад тус банкинд жилд хийгдэж буй нийт гүйлгээний ердөө 11 хувь нь теллерээр дамжжээ. 10 гаруйхан хувь нь банкаар үйлчлүүлж, төлбөр тооцоо хийсэн гэхээр хүмүүс банкаар үйлчлүүлэх сонирхол, шаардлага эрс багассаныг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа интернэт банкны гүйлгээний 40 гаруй хувийг ХААН Банк дангаар гүйцэтгэдэг болохоор монголчуудын банкны хэрэглээнд гарч буй өөрчлөлт, шинэ хандлагыг үзүүлсэн хамгийн бодит мэдээлэл энэ байж болох юм.

Банкны технологи иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж байгаатай та санал нийлэх биз ээ. Хүмүүс банкинд дугаарлаж зогсох тэр алтан цагаа гэр бүлдээ, өөр хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, банкны үйлчилгээ илүү ухаалаг, энгийн хялбар, аюулгүй болсноор хүмүүсийн амьдралын чанар сайжирч байна гэж үзэж болох юм. Харин үүний цаана алтан цагийг тань хэмнэхийн тулд банкууд хэрхэн ажиллаж, ямар хүч хөдөлмөр зардаг юм бол?

Хэд хэдэн банкаар орж энэ талаар судалгаа хийж үзлээ. Одоогийн энэ хүчин чадал, дэд бүтэц, ухаалаг хялбар үйлчилгээ авах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд ард нь “асаалттай танк” шиг байж, алдах эрхгүй ажилладаг инженер техникийн баг, сүлжээ, програм хангамж, сервер систем, техник тоног төхөөрөмж, хүн хүчний зардлын тухай хүмүүс тэр бүр мэддэггүй. Хамгийн наад зах нь та биднийг гүйлгээгээ саадгүй явуулахад интернэт банк, мобайл банк, ATM-д ашиглагддаг сүлжээний тоног төхөөрөмжүүд нь өндөр өртөг бүхий олон улсын лиценз, стандарт шаардлагуудтай байдаг гэнэ. Мөн орчин үеийн программ хангамжуудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тусдаа баг 24 цагийн турш хяналт тавьж, алдаа эндэгдэл гарахаас сэргийлж ажилладаг. Мэдээж хэрэг энэ бүх сүлжээ, дэд бүтцийг ганц хоёрхон жилийн дотор бий болгочихоогүй, олон жилийн нөр их ажил, тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт хийж ирсний үр дүнд босгосон нь лавтай. Тиймдээ ч IT-гийн бүх тоног төхөөрөмж, олон улсын лиценз, хүн хүч, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн хангамж, татвар, урсгал зардал нь банкуудын хувьд жин дарахуйц томоохон зардал болж байдаг ажээ.

Харилцагчдаас авдаг үйлчилгээний хураамж юунд зарцуулагддаг тухай иргэд асуудаг, шүүмжилдэг. Дээр дурдсан олон зардлын тодорхой хувийг нөхөхийн тулд шимтгэл хураамжинд шингээдэг юм байна. Яг энэ утгаар нь эргүүлээд бодвол бас амжуулж байгаа ажилтай нь харьцуулбал тэгж шүүмжлэл дагуулах ч шаардлагагүй мэт.

Ингэхэд интернэт банк, мобайл банк, ATM ашиглахаас татгалзлаа гэж бодъё. Мөнгөө бариад заавал банкинд очих хэрэгтэй болно. Ирж очиход тодорхой хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Тэр цаг хугацаандаа юуг амжуулж болох вэ. Хэрэв банк зайтай бол такси барина эсвэл нийтийн тээврээр зорчино. Бас л зардал гарна. Мэдээж энэ бүх зардал интернэт банкаар гүйлгээ хийсэн хураамжтай харьцуулахад хамаагүй илүү тусна.

Цахим банкны үйлчилгээ авснаар тухайн хүн мөнгөө хэмнэнэ. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй цаг хугацаагаа бас хэмнэнэ. Теллерээр үйлчлүүлэхийн тулд ашиглагддаг цаас тэр хэрээр бас хэмнэгдэнэ. Хэрэгтэй зүйлд, гэр бүлдээ амьдралдаа тэр цагийг зарцуулах боломж бүрдэнэ. Нэг минут гэлтгүй агшин хором бүрийн үнэ цэнийг ойлгоно. Тийм биш гэж үү? Хүний амьдралд нэг минут нүд ирмэхийн зуурт өнгөрч болох ч бас тэр минутад олон зүйлийг амжуулж болно. Хүн болгоны амьдралд эрх тэгш олгогддог нэгэн зүйл байдаг нь хоногийн 24 цаг юм. Тэр цаг хугацаагаа хэн хэрхэн зарцуулж, ашиглаж байгаагаас олон зүйл шалтгаалдаг билээ. Тиймээс өдөр тутмын, цаг тутмын, агшин бүрийн цаг хугацаагаа ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгтэй зүйлдээ илүү их цагаа зарцуулж байгаарай. Тийм ээ. Нэг минутыг ч бид алдах эрхгүй.

                                                                                                                                     Г.Гэрэл

Найман цөмт процессортой шинэ “MacBook Pro”-г танилцууллаа

$
0
0

371

Америкийн “Apple” корпорац “MacBook Pro” зөөврийн компьютерийнхаа шинэчилсэн загварыг танилцуулсан байна.

Тус компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, шинэчилсэн “MacBook Pro”-д найм дахь болон ес дэх үеийн “Intel” процессор суурилуулах аж. Ийм процессор суурилснаар өмнөх загваруудаас хамаагүй хурдан болох аж. Хэмжээний хувьд урьдын адил 13 болон 15 инч байх бөгөөд хэрэглэгчид “мөнгөлөг” болон “хар саарал” гэсэн хоёр өнгөнөөс сонголт хийх боломжтой.

Арван таван инчийн “MacBook Pro” нь зургаагаас найман цөмт процессортой байх бол 13 инчийнхэд нь дөрвөн цөмт процессорын шинэчилсэн хувилбарыг суурилуулах аж. Мөн өмнөх загваруудын адилаар шинэ компьютерууд “Touch Bar” мэдрэгч дэлгэцэн хавтантай байх юм.

1976 онд байгуулагдсан “Apple” компани нь “iPhone” ухаалаг гар утаснуудаас гадна, “iPad” таблет компьютер, “iMac” компьютер, “MacBook” зөөврийн компьютер, “iPod” хөгжим тоглуулагч болон өндөр технологийн бусад төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. Купертино хотод төвтэй тус корпорац нь дэлхийн томоохон компаниудын нэгд тооцогддог бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2018 оны намар нэг их наяд ам.доллароос давсан боловч одоогийн байдлаар 840 тэрбум ам.долларт хүрч буурчээ.

AvaTrade компани нь CPattern’s компанийн Guardian Angel нэртэй хэрэгсэл рүү хандах боломжийг өргөжүүлнэ

$
0
0

AvaTrade-Facebook-EN

Үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд брокер нь хувьчлан ашиглах хэрэгслийг өргөжүүлэх бөгөөд эргэн холбогдох боломжтой гэж авч үзжээ.

Лхагва гарагт Forex-ын валютын гүйлгээний, CFD-ийн үнийн зөрөөний гэрээний брокер болох AvaTrade нь Cpattern-тэй хамтран ажиллах хүрээгээ өргөжүүлнэ гэж хамтарсан мэдэгдэл хийлээ.

Одоогоор AvaTrade нь брокерын MetaTrader 4 болон MetaTrader 5 консулууд дээр эдийн засгийн зөвлөхөөр суурилуулсан CPattern Guardian Angel хэрэгслийг (“Сахиусан тэнгэр”) ашиглаж байна. Энэхүү хэрэгсэл нь бодит цаг хугацаанд трейдертэй эргэн холбогдох боломжийг олгоно.

Шийдвэр гаргахад ашигладаг платформуудын боломжийн талаарх трейдерийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой хэрэгсэл юм. Тэгэхдээ “Сахиусан тэнгэр” хэрэгсэл нь худалдааны операцтай холбоотой зөвлөмжүүдийг гаргадаггүй.

Хэсэг бүлэг дээр тестэлж үзсэний дараа AvaTrade компани нь платформ дээр ашиглахын тулд энэхүү хэрэгслийн боломжуудыг сайжруулахаар  ажиллаж байна. Веб хуудас болон гар утасны програмуудыг хийх, түүнчлэн шаардлагатай бүх хэл рүү хөрвүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

AvaTrade: Guardian Angel хэрэгсэлтэй хамт худалдааны идэвхийг нэмэгдүүлнэ

Finance Magnates-ийн мэдээллийн дагуу Дублиний брокер хувьчилсан хэрэглээ, гүйлгээний үйл ажиллагаа болон арилжааны хэмжээ зэргийг хооронд нь “шууд эерэг харилцаа”-тай гэж тогтоосон.

AvaTrade компанийн Ерөнхий  захирал Дэйр Фергюсон энэхүү өргөжин тэлэлтийг тайлбарлаж хэлэхдээ: “Бид үйлчлүүлэгчиддээ онцгой анхаарал хандуулдаг инноваци компани буюу бидний шууд үүрэг, давуу тал нь тэдэнд шинэ сайжруулсан худалдааны шийдлийг бий болгох явдал юм. Guardian Angel бидний үйлчлүүлэгчдэд зориулсан гайхалтай хэрэгсэл байх болно гэдэгт бид итгэлтэй байна.”

Энэ мэдэгдэл нь: “Трейдерууд Guardian Angel-ын хэрэгслийг өндөр үнэлж, тэд худалдааны үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа мэт санагддаг байна.  Энэ нь AvaTrade брэндэд итгэл найдварыг нэмэгдүүлдэг байна” гэж туршилтын үеэр AvaTrade-ийн брокер олж харсан байна.

“Бид AvaTrade-ийн нарийвчилсан, мэргэжлийн дүн шинжилгээ хийдэг хүчин чармайлтыг үнэлдэг. Бид өөрсдийн бүтээгдэхүүнд бүрэн итгэлтэй байдаг тул тестлэх үед тэднийг бүх шаардлагатай мэдээллээр хангаж өгсөн. AvaTrade-тэй түншлэл маань урт хугацааных бөгөөд бид [мэдээлэл] хадгалалтыг автоматжуулалтын стратегийн нэг хэсэг болох үнэ цэнийг бий болгоход тусалж байгаадаа баяртай байна” гэж CPattern компанийн Ерөнхий захирал Одед Шефер нэмж хэлсэн юм.

“Instagram” нийтлэлүүдийн “like”-ийн тоог харагдахгүй болгоно

$
0
0

5d301c438223f

КАНБЕРРА. /BBC/. “Instagram” нийгмийн сүлжээ хэрэглэгчдэдээ учрах дарамт шахалтыг арилгахын тулд Австрали, Япон зэрэг орны хэрэглэгчдийн нийтлэлийн “like”-ийн тоог харагдахгүй болгож эхэлжээ.

Пүрэв гарагаас хэд хэдэн оронд хэрэгжиж эхэлсэн дээрх туршилтын дагуу “Instagram” хэрэглэгчдийн нийтлэлүүдийн доор “like”-ийн тооны оронд “хэн нэгний нэр болон бусад” гэсэн үг харагдах ажээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчид өөрсдийнхөө нийтлэлийг хэдэн “like” авсныг харах боломжтой юм.

Өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд орох зэргээр залуучуудад сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэлд нийгмийн сүлжээнүүд өртөх болсон билээ. “Instagram” уг туршилтыг тавдугаар сард Канадад анх явуулсан бөгөөд одоо Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Итали, Япон, Бразилд үргэлжлүүлж байгаа ажээ.

Монцамэ агентлаг


Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд

$
0
0

selfi

Амарч зугаалан, хөгжилдөн цэнгэдэг дэлгэр цаг юу юугүй өнгөрөх нь ээ. Мэдээж та амралтаа ямар гайхалтай өнгөрүүлснээ бусадтай хуваалцахыг хүсч байгаа биз дээ.

Энгийн сэлфи ард хоцорч эгэлгүй гайхалтай эвлүүлгийг хялбархаан хийх олон арга байна. Цаг оройтоогүй. Та доорх бичлэг дэх аргуудаар гэр бүл, найз нөхдийгөө алмайруулаарай. Түүгээр ч зогсохгүй өөрийгөө чадварлаг зураглаач болгож харагдуулах зальжин аргуудаас ч суралцаарай.

Facebook Instagram-д зориулж шинэ мессенжерийг туршиж байна

$
0
0

фэйс

Америкийн Facebook корпораци “Инстаграм” дахь “хамгийн сайн найз”-ын жагсаалт бүхий мессеж бичих зориулалттай Threads програмыг шинээр боловсруулж байна. Энэ тухай тус компанийн дотоод эх сурвалжуудаас иш татан The Verge мэдээлэв.

Threads-ийг Instagram-ын дагалдах програм болгон боловсруулж байгаа бөгөөд хэрэглэгчдэд найз нөхөдтэйгээ байршил, хөдөлгөөний хурд, ухаалаг гар утасны хэмжээ, текст, зураг, видео мессеж зэргийг автоматаар хуваалцах боломжийг санал болгодог.

Энэ оны 5-р сард Instagram нь 2017 оноос хойш боловсруулсан шууд мессэж програмыг орхисон ч мессенжерийн санааг орхисонгүй. Урсгал нь Snapchat-тай төстэй бөгөөд үүнтэй өрсөлдөх магадлалтай гэнэ.

Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

$
0
0

6-4

Зөвхөн зуны улиралд ч бус жилийн 4 улиралд, мартагдахгүй цаг мөч бүрээ гэрэл зураг болгон үлдээхийг хэн хүнгүй хичээдэг. Тэгвэл гар утсаараа дарсан зургаа мэргэжлийн зургийн аппаратаар дарсан мэт янзалдаг, хэрэглэхэд хялбар 10 аппыг танилцуулж байна.

1.Photoshop Expess

1-164206-1777679904 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Компьютер дээрх Фотошоп аппын утсан дээрх хувилбар юм. Хүрээ жаазны өргөн сонголттой мөн шөнийн зураг дарахад хамгийн тохиромжтой  апп юм.

Photoshop Express-ийн онцлог

-80 гаруй филтерээр зургаа засах боломжтой.

-Зургууд нь импорт оруулж, засварлаж болно

-Янзалсан зургуудыг шууд Facebook, Twitter, Instagram болон бусад нийгмийн мэдээллийн вебсайтуудад хуваалцах боломжтой.

2.PicsArt Photo Studio

2-164224-53298461 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

100 сая гаруй татагдсан PicsArt нь 2019 оны фото зураг засдаг топ 10 аппликейшнүүдийн нэг юм. PicsArt-ийн гол шалтгаан нь таны зургийг өөрчлөхөд зориулсан олон тооны сонголттой холбоотой юм. Зурах, жаазлах, наалт наах болон бусад олон нэмэлт  зүйлстэй.

PicsArt Photo Studio-ийн онцлог

-Загварын тодорхой хэсгүүдэд хэрэглэх Brush горим

3.Fotor Photo Editor

3-164318-2003969327 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Fotor Photo Editor нь гар утсанд зориулсан хамгийн сайн зөвлөгөөтэй, хамгийн шилдэг апп-уудын нэг юм. Тус апп нь зургийг засахын тулд өргөн цар хүрээтэй фильтрүүдийг санал болгохоос гадна коллежийн олон загварыг санал болгодог.

Fotor Photo Editor-ийн онцлогууд

-Функцийг шуурхай тохируулгад зориулсан дэлгэцэн дээр слайд гаргаж болдог.

-Сонгодог болон сэтгүүл гэх мэт олон янзаар коллаж хийж болдог.

4.PhotoDirector

4-164421-703139429 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

PhotoDirector бол олон зориулалттай фото зургийн аппликейшн юм. Энгийн бас хүчирхэг хэрэглүүрүүдтэй мөн хялбар. Та зургаа засаж дуусаад шууд Facebook, Flickr болон бусад платформ дээр хуваалцаж болно.

PhotoDirector-ийн онцлогууд

-Photobombers болон хүсээгүй объектыг устгах хэрэгсэл.

-Lomo, Vignette, HDR гэх мэт уран сайхны эффектүүд

5.Snapseed

5-164449-1259506855 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Snapseed бол Google-ийн боловсруулсан зураг янзалдаг хүчирхэг апп бөгөөд маш олон онцлог шинж чанартай. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд хэрэглэхэд маш хялбар. Snapseed нь олон янзын төрлийн фильтртэй хамт ирдэг. Засвар хийж дууссаны дараа файлыг хялбархан экспортлох, эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой.

Snapseed-ийн онцлог

-RAW DNG файлуудыг засварлаж, JPG маягаар экспортлох боломжтой

-Апп дээрх төрөлжсөн харанхуй горим

6.AirBrush

6-164519-1941665599 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

AirBrush нь зураг засдаг аппликейшн дундаас ашиглахад хамгийн хялбар нь юм. Тус апп нь үнэгүй байдаг боловч зарим нь хэрэглүүрүүдийг мөнгө төлж авдаг. Өө сэв арилгагч, шүд гялалзуулагч, гэрэлтүүлгийн шүүлтүүр зэрэг маш олон хэрэгслүүдтэй.

AirBrush-ийн онцлогууд

-Төгс зургуудад зориулсан маш сайн өө сэв арилгагч хэрэгслүүд

-Сормуусны будалт бүхий байгалийн гоо үзэмжийг агуулсан гэрэлтсэн фильтрүүд

7.Toolwiz Photo-Pro Editor

7-164552-1745241670 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Toolwiz апп нь 200+ хүчирхэг хэрэгсэл бүхий гоёмсог, нэг удаагийн зураг засварлагч юм. Гоёмсог, хязгаартай интерфейсээр бүтээгдсэн энэхүү апп нь үнэгүй бөгөөд ашиглахад хялбар.

Toolwiz-ийн онцлогууд

-Урлагийн тансаг фильтрүүд их байдаг

-Маш сайн selfie, арьсны өнгөлгөөний хэрэгсэл, Face rater, dermabrasion, улаан нүдийг арилгах, тод нүд зэргийг агуулсан

-Сүүдэр болон масктай холбоотой 200 гаруй фонтууд

8.YouCam Perfect

8-164627-1186576235 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Тус апп нь Face Reshaper, Eye Bag Remover, Body Slimmer хамт ирдэг бөгөөд бэлхүүс багасгаж, туранхай гайхалтай биетэй харагдах боломжтой.

YouCam Perfect-ийн онцлогууд

-Бодит цаг хугацаа нь хэвээр байгаа бөгөөд видео аяндаа үр нөлөө үзүүлдэг

-Cutout ба объект арилгагч хэрэгсэл

-Олон нүүр царайны илрэл нь групп өөрийгөө дээшлүүлэхэд хүрдэг

-“Инээмсэглэл” онцлог нь ямар ч дүрсийг инээмсэглүүлнэ

9.Pixlr

9-164701-1383336746 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Таны зургийг ямар нэгэн алдартай зураачийн бүтээл мэт харагдуулах чадвартай аппликейшн. Та зургуудыг янз бүрийн нийгмийн сүлжээний сайтууд руу шууд хуваалцаж болно.

Pixlr-ийн онцлогууд

-Маш олон нэмэлт хэрэглүүрүүд

-Зургийн өнгийг автоматаар тэнцвэржүүлэх горим

10.Photo Lab

10-164734-1557586288 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Фото Lab нь таны зургийг онцгой болгодог. Бодит загварлаг фото фильтрүүд, үзэсгэлэнтэй жааз, бүтээлч уран сайхны нөлөө, олон зургуудад зориулсан коллажууд гэх мэт 900 гаруй хэрэглүүртэй. Та өөрийн бүтээлийг галерейд хадгалж, Твиттер, Facebook, Instagram-даа хуваалцаж болно.

Фото зургийн лабораторийн онцлог

-Засварлахад зориулсан 50 гаруй урьдчилан тогтоосон стиль

-Нүүр царай илрүүлэх фильтрүүд

Эх сурвалж: YOLO.MN

Ариун устай Air Max 97: “JESUS SHOES”

$
0
0

https___hypebeast.com_image_2019_10_mschf-inri-air-max-97-walk-on-water-custom-info-004АНУ-ын Нью Йорк хотын “MSCHF” хэмээх бүтээлч лабелийн хамт олон Nike Air Max 97 загварын пүүзэнд ариун ус суурилуулан худалдаанд гаргасан бөгөөд худалдаанд гарснаас хэдхэн минутын дотор зарагдаж дууссан байна. Энэхүү бүтээлийн анхны үнэ 1425 ам.доллар хэдий ч одоогоор  зөвхөн www.stockx.com сайтаас дуудлага худалдаагаар худалдан авах боломжтой. Дуудлага худалдаа эхлэх үнэ 3000 ам.доллар.

Пүүзны уланд харагдаж буй энэхүү ариун усыг Иордан голын дээжээс авч, номлогчоор адислуулж, илүү гоё харагдуулах үүднээс үл ялиг цэнхэр өнгийн туяа оруулсан байна.

Библийн Матайн 14:25 номлол дээр Есүс усан дээр алхаж байгаа болон түүнээс цус дусалж байгаа талаар дурддаг. Тэгвэл ”MSCHF” лабелийн хамт олон үүнээс санаа аван ”Jesus Shoes” хэмээх хачирхалтай нэртэй бүтээлээ урлажээ. Анхилам үнэртэй улавч, үдээснээс нь унжих цовдлуулсан Есүсийн тэмдэг, Поп лам нарын өмсдөг улаан гутлыг илэрхийлсэн улавч зэрэг гайхалтай нарийн чимэглэлүүдтэй. Мөн хайрцган дээрээ сахиусан тэнгэр, Католик шашны санваартнуудын ашигладаг албан ёсны тамга зэргийг дүрсэлсэн байдаг.

Тухайн загварыг бүтээсэн дизайнер хэлэхдээ:

“Энэхүү пүүзний загварын санаа нь Nike компанитай ямар ч холбоогүй. Бид ARIZONA X ADIDAS-н хамтарсан бүтээлийг хараад спортын хувцасны бренд ундааны компанийг сурталчилж байна шүү дээ гэж бодсон. Тэгээд л энэ төрлийн зах зээл ямар гаж болчихсон юм бэ гэдгийг олон түмэнд харуулахыг хичээсэн юм.”

Ингээд энэхүү урлагийн бүтээлтэй илүү ойроос танилцацгаая.

Инстаграм ч бас “Dark Mode”-той боллоо!

$
0
0

dimsТехник технологийн шинэ шинэ дэвшлүүд биднийг угтсаар…

2019 оны есдүгээр сарын 30-нд iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн загвар 13.1.2 нээлтээ хийсэн бол Android 10 үйлдлийн систем 2019 оны есдүгээр сарын 3-нд нээлтээ хийсэн билээ. Тэд хоёул “Dark mode” буюу хар дэвсгэртэйгээрээ онцлогтой.

Тэгвэл Инстаграм ч мөн өөрийн “Dark mode”-оо танилцууллаа. Инстаграмын энэхүү тохиргоо нь iOS болон Android-н үйлдлийн системийн тохиргооноос шууд хамааралтайгаар зохион бүтээгдсэн байна. enlightened Өөрөөр хэлбэл та утсан дээрээ “Dark mode”-г сонгосон тохиолдолд Инстаграм тань автоматаар “Dark mode” руу шилжинэ гэсэн үг юм. Одоогоор зөвхөн iOS 13 болон Android 10 үйлдлийн системийг утсан дээрээ суулгаснаар энэхүү тохиргоог хийх боломжтой байна.

Та iPhone ашигладаг бол:
Settings – Display & Brightness – Brightness- Dark тохиргоог хийгээрэй.

Харин Android бол:
Settings – Display – Advanced – Device Theme Menu – Dark гэсэн тохиргоог хийгээрэй. Facebook “Dark mode”-той болсныг мэдээгүй залуус байхгүй байх, тэ? cheeky

“Dark mode”-оор гангарцгаая! heart

Эх сурвалж: www.apple.com, www.android.com

Viewing all 243 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>