Quantcast
Channel: Tехнологи – Miss.mn
Viewing all 243 articles
Browse latest View live

Хиймэл дүрслэл бүхий орчинд нас барсан охиныг ээжтэй нь уулзуулжээ


iPhone 12 цэнэгээ бусадтай хуваалцдаг болно

$
0
0

IPhone12

Технологийн алдарт Apple компани iPhone 12 загварынхаа онцлог, дизайн, багтаамж зэргийн концепцийг танилцууллаа. Шинэ загварын ухаалаг утас нь дэлхийд анх удаагаа цэнэгээ хуваалцдаг ухаалаг утас болж буй аж.

Гэхдээ дээрх загварыг албан ёсоор батлаагүй байгаа юм. Харин цэнэгээ бусадтай хуваалцах технологийг iPhone 11 загвар дээр оруулахаар байсан ч зарим нэг асуудлаас болоод багтааж чадаагүй билээ.

Дээрх загварын ухаалаг утас барьдаг хэрэглэгчид цэнэг дуусах талаар санаа зовохгүй бөгөөд ижил төрлийн загварын утастай ойртуулахад л цэнэгийг хуваалцах боломжтой аж.

Түүнчлэн 48 мегапикселийн дөрвөн камертай, 6.9 инчийн дэлгэцтэй байх юм.

Шинэ загварын утас нь 64-100 гегабайтын багтаамж бүхий хоёр сонголттойгоор зах зээлд гарах юм.

Компанийн зүгээс шинэ загварыг ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн ч коронавирусээс шалтгаалан дээрх хугацаа хойшилж магадгүй гэж мэдэгдлээ.

Зах зээлийн үнэ нь 1000 ам.доллароос эхлэх бөгөөд Их Британид 700 фунтээр худалдаалагдах ажээ.

Эх сурвалж: Radio Times

2020 онд эрэлттэй байх 5 робот

$
0
0

robotdownload

Б.ТУУЛ

Хэдэн жилийн өмнө роботыг хамгийн их ашигладаг салбарын тоонд автомашин, электрон барааны үйлдвэрлэл ордог байв. Харин өнөөдөр роботууд та бидний гэрт үйлчилж, хүүхдүүдтэй тоглож, ахмад настнуудыг асарч, тэд жинхэнэ моодонд орж байна.  Тиймээс 2020 онд таны гэр бүлд хэрэг болох борлуулалт өндөртэй таван роботыг танилцуулъя.

Samsung-ийн Ballie Robot

Энэ бол танай байшингийн эргэн тойрон дахь ухаалаг төхөөрөмжийг хянах зориулалттай бөмбөг хэлбэртэй гулсмал робот юм.  Үйлдвэрлэгч компанийн зөвлөж байгаагаар энэ робот та бидний гэр бүл, гэрийн тэжээвэр амьтдыг ойлгож, дэмждэг хамтрагч юм. Уг бөмбөлөгийн ачаар та гэр бүлийнхээ аюулгүй байдлыг гаднаас нь хянах боломжтой.

PuduTech-ийн Bellabot

Энэ бол олон төрлийн хүргэлтийн функцтэй том дөрвөн давхар тавиураар тоноглогдсон робот-зөөгч юм.  Шинэ коронавирус дэлхийг эзлээд буй энэ үед робот зөөгч  дэлхийн олон оронд, эмнэлэгт, гэрт өргөн хэрэглэгдэж байна. Тусгаарлалтад буй үйлчлүүлэгчдэд түүний тусламжтайгаар 120 ширхэг жижиг хавтан, 39 том хавтан, 33 аягатай хоол, эм тариа зэргийг зөөвөрлөн хүргүүлж байна.

Groove X-ийн хайр

Энэ бол сэтгэл хөдлөлийн дэмжлэг үзүүлэх, аз жаргалыг түгээхийн тулд гэр бүлд нөхөрсөг тэврэлт хийдэг робот. Цөөхөн хүүхэдтэй айлд болон ганц бие хүмүүст, уйтгарлаж ганцаардсан хүүхдүүдэд, өсвөр насныханд найзыг орлож,  халуун дотно тэврэлтийг бэлэглэж, сэтгэлзүйн тусламжийг үзүүлдэг.

Toyota’s ( TM )-Тайлан авах T-HR3 Humanoid Partner робот

Биеийнхээ “хүч”-ийг уян хатан, жигд хуваарилан удирдаж чаддаг гурав дахь үеийн хүмүүнлэг робот юм. Түүнийг албан байгууллага, оффист, үйлчилгээний байгууллагад өргөн хэрэглэдэг.  Тэр таны ажлын зууч. Бас итгэл даах хамгийн сайн хамтрагч болж чадна.

MarsCat робот

 

Дэлхийн хамгийн анхны бионик гэрийн тэжээвэр муур юм. Жинхэнэ мууртай адил бие даасан хөдөлгөөнтэй. Түүний хөдөлгөөнийг хянахын тулд нэмэлт заавар хийх шаардлагагүй. MarsCat нь таныг тайвшруулж, гайхшруулах зорилготой бүтээгдсэн учраас хүрэх, харах төдийд хариу үйлчлэл үзүүлдэг програмчлалтай. Энэ робот  таны хүрэхийг мэдэрч, дуу хоолойг сонсож, царайгаа харж, тоглоомоор хамт тоглоно.  Бионик муур бол танай гэр бүлийн төгс хамтрагч юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Oculus Quest”виртуал чихэвчийг танилцуулж байна

$
0
0

11_114398699_lifestyle_4

Фэйсбүүк компани хоёр дахь үеийн “Oculus Quest” виртуал  чихэвчийг танилцуулж, олон хүний ​​таамаглаж байснаас хамаагүй хямд үнээр өндөр чанартай виртуал дүрсийг амлаж байна.

Түүнчлэн платформд зориулж “Assassin’s Creed, Splinter Cell” гэсэн хоёр блокбастер франчайзинг боловсруулж байгааг илрүүлжээ. Энэхүү нээлт нь анхны Quest гарснаас хойш 16 сарын дараа гарч байна.

Шинэ загвар нь өндөр нягтралтай дэлгэцтэй байна. Пүүс энэ нь өмнөхөөсөө 50% илүү пикселийг илэрхийлж байгаа бөгөөд пиксел бүрийн хоорондох ялгаа бага байхаар байрлуулсан байна. Фэйсбүүкээс нэг давуу тал бол текст уншихад хялбар байх юм.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

iPhone 12 утсаа онлайнаар танилцуулна

$
0
0

ionhnew12

Iphone компани аравдугаар сарын 13-ны өдөр шинэ цувралынхаа нэг болох Iphone 12 утсаа онлайнаар танилцуулахаар болжээ.

Тус утас нь өндөр хурдны 5G сүлжээнд нийцтэй байх бөгөөд iPad Pro төхөөрөмжтэй адил дөрвөлжилсөн хүрээ бүхий хийцтэй, бүх хувилбар нь OLED технологийн дэлгэцтэй гарна гэсэн хүлээлттэй байгаа юм.


Арга хэмжээний урилга дээр “Hi, Speed гэсэн уриа үг бичсэнээс харвал 5G сүлжээнд ажилладаг iPhone танилцуулах нь бараг тодорхой байгаа юм. Мөн долгион хэлбэрийн олон цагираг дүрсэлсэн нь энэ удаа iPhone-оос гадна шинэ аудио бүтээгдэхүүн танилцуулах гэж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тухайлбал Apple анх удаагаа чих бүрэн халхлах хэмжээтэй утасгүй чихэвч танилцуулж магадгүй ажээ.

“Apple” компани шинэ “iPhone 12” ухаалаг гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа

$
0
0
712-16026399165f864899e04e1
КУПЕРТИНО. /АР/. “Apple” компани Купертино хотод шинэ “iPhone 12” гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа. Стандарт “iPhone 12” хувилбараас гадна жижгэрүүлсэн “iPhone 12 mini”, мөн “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг бас танилцуулсан байна.
Эдгээр загвар бүгд үүрэн холбооны 5G сүлжээ дэмждэг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ. Өмнө нь хямд загваруудыг LCD дэлгэцээр тоноглож байсан юм. Дөрвөн загварт мөн “iPad Air”-ийн шинэ загвар шиг “A14” процессор суурилуулсан байна. Жижгэрүүлсэн транзисторын ачаар гүйцэтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, мөн эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой болжээ.
Загвар хийцийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн байна. “IPhone 5” загварын үеийнх шиг ирмэгүүд нь хавтгай болж (сүүлийн жилүүдэд бөөрөнхий болсон), төхөөрөмжүүдийн зузаан нимгэрчээ. Түүнчлэн шинэ “iPhone”-уудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн дагалдах хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.
“iPhone 12 mini”
5.4 инчийн дэлгэцтэй, хөнгөн цагаан их биетэй загвар нь “iPhone SE”-ээс арай том боловч “iPhone 8”-оос жижиг юм. Ар талдаа өргөн өнцөг ба хэт өргөн өнцөгийн хоёр камертай. Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB гэсэн сонголтуудтай. Өнгөний хувьд хар, цагаан, хөх, ногоон байна.
iPhone 12
Үндсэн хувилбар болох “iPhone 12” нь өмнөх “iPhone 11” загвараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн “OLED” технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, “Dolby Vision HDR” дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон гэнэ.
“iPhone 12” нь ар талдаа “12 MP” үндсэн, 12 MP” хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерын хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.
“iPhone 12 Pro”
Хэмжээгээрээ “iPhone 12”-той адил боловч их бие нь хөнгөн цагаанаар бус гангаар хийгдсэн, 2х оптик томруулдаг арын камер, кадр доторх объект хүртэлх зайг тодорхойлдог лазер мэдрэгчтэй. Энэхүү мэдрэгч нь шөнийн цагаар зураг авах чадварыг сайжруулдаг байна. Түүнчлэн, энэ загвар нь санах ойн багтаамжийн хувьд ялгаатай (128, 256 эсвэл 512 GB), өнгөний хувьд алтан шаргал, мөнгөлөг, бал чулуун, хөх гэсэн сонголтуудтай.
“iPhone 12 Pro Max” бол хуучин загвар юм. Ерөнхийдөө энэ нь “iPhone 12 Pro”-той адилхан боловч 6.7 инчийн дэлгэцтэй, 2.5 дахин томруулсан оптик гурав дахь камерыг суурилуулжээ. Санах ойн багтаамж нь 128GB, 256GB, 512GB гэсэн гурван сонголттой.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Монгол Улс 2023 оноос 5G технологи ашиглана

$
0
0

5g_wireless_technology_network_connections_by_credit-vertigo3d_gettyimages-1043302218_3x2-100787550-large

Монголчууд 2023 оноос 5G технологи ашиглах боломжтой. Учир нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар энэ онд улсын хэмжээнд 5G технологи нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг баталсан нь энэ ажлын үндэс болсныг тус газрын тайлангийн хурлын үеэр онцоллоо.

Мөн төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэгтгэснээр энэ онд 400 орчим мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авлаа. Ирэх онд E-Mongolia-д төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг нэгтгэхээр төлөвлөв.

Түүнчлэн, Үндэсний дата төвийн нөөц төвийг Дархан хотод байгуулж, салбарын ”ICT EXPO-2020” үзэсгэлэн зохион байгуулжээ. Уламжлалт хэлбэрээр зохион байгуулсан үзэсгэлэнг 40 гаруй мянган иргэн сонирхсон бол цахим үзэсгэлэнг www.ictexpo.mn сайтаас үзэх боломжтой.

5fe98bfac19f1 Монгол Улс 2023 оноос 5G технологи ашиглана

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 онд хийсэн ажлаас дурдвал, Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэлийг батлуулж, хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт 2G, 4G сүлжээг хүргэн, шинээр 31 цэгт ажлын байр бий болгожээ.

Хөдөөгийн алслагдсан сум, суурин газарт өргөн зурвасын, өндөр хурдны утасгүй, суурин интернэтийн үйлчилгээг 71 цэгт хүргэж, шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй сумдыг 2 тосгонд холбож, 243 суманд нөөц тэжээлийн үүсгүүр, 61 суманд цамхаг байгуулсан нь харилцаа холбооны үйлчилгээний бэлэн байдлыг хангахад чухал алхам боллоо.

Мөн 196 сумын харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний барилгыг засаж, шинээр 25 барилга барьж, цахим нэг цонхны үйлчилгээнд операторын системийг 21 аймаг, 330 суманд нэвтрүүлснээс гадна 6621 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгожээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Wikipedia өнөөдөр 20 нас хүрлээ

$
0
0

267384-15012021-1610683075-1934850605-Wikipedia20_BIG_1

2001 оны нэгдүгээр сарын 15-нд Америкийн бизнес эрхлэгч Жимми Уэльс, Ларри Сангер Wikipedia гэх онлайн нэвтэрхий толийг бүтээж байв. Wikipedia бол интернэт дэх хамгийн өндөр хандалттай 15 дахь сайт бөгөөд өдгөө сайн дурын нийгэмлэг, хувь хүмүүсийн тусламжтайгаар 316 гаруй хэл дээр нэвтэрчээ. Сард 1,7 тэрбум хүн зочилдог Wikipedia-д 56 сая сэдвээр 3 тэрбум засвар хийгдээд буй ба сэтгүүлч, улс төрч, судлаачид гээд хүн бүр ямарваа зүйлийн талаарх товч мэдээлэл, тайлбар авахаар ханддаг билээ.

2020 онд Wikipedia-гаас хамгийн их хайсан сэдэв нь “COVID-19 Pandemic” байсан бол өнгөрсөн долоо хоногийн хамгийн их хайсан сэдэв “Tanya Roberts” байлаа.

Wikipedia-гийн жил бүрийн хамгийн өндөр хандалттай сэдвүүд:

  • 2013 он - Facebook
  • 2014 он - Deaths in 2014
  • 2015 он - Deaths in 2015
  • 2016 он - Donald Trump
  • 2017 он - Deaths in 2017
  • 2018 он - Deaths in 2018
  • 2019 он - Avengers: Endgame
  • 2020 он - COVID-19 pandemic

Эх сурвалж: Wikipedia


Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

$
0
0

6-4

Зөвхөн зуны улиралд ч бус жилийн 4 улиралд, мартагдахгүй цаг мөч бүрээ гэрэл зураг болгон үлдээхийг хэн хүнгүй хичээдэг. Тэгвэл гар утсаараа дарсан зургаа мэргэжлийн зургийн аппаратаар дарсан мэт янзалдаг, хэрэглэхэд хялбар 10 аппыг танилцуулж байна.

1.Photoshop Expess

1-164206-1777679904 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Компьютер дээрх Фотошоп аппын утсан дээрх хувилбар юм. Хүрээ жаазны өргөн сонголттой мөн шөнийн зураг дарахад хамгийн тохиромжтой  апп юм.

Photoshop Express-ийн онцлог

-80 гаруй филтерээр зургаа засах боломжтой.

-Зургууд нь импорт оруулж, засварлаж болно

-Янзалсан зургуудыг шууд Facebook, Twitter, Instagram болон бусад нийгмийн мэдээллийн вебсайтуудад хуваалцах боломжтой.

2.PicsArt Photo Studio

2-164224-53298461 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

100 сая гаруй татагдсан PicsArt нь 2019 оны фото зураг засдаг топ 10 аппликейшнүүдийн нэг юм. PicsArt-ийн гол шалтгаан нь таны зургийг өөрчлөхөд зориулсан олон тооны сонголттой холбоотой юм. Зурах, жаазлах, наалт наах болон бусад олон нэмэлт  зүйлстэй.

PicsArt Photo Studio-ийн онцлог

-Загварын тодорхой хэсгүүдэд хэрэглэх Brush горим

3.Fotor Photo Editor

3-164318-2003969327 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Fotor Photo Editor нь гар утсанд зориулсан хамгийн сайн зөвлөгөөтэй, хамгийн шилдэг апп-уудын нэг юм. Тус апп нь зургийг засахын тулд өргөн цар хүрээтэй фильтрүүдийг санал болгохоос гадна коллежийн олон загварыг санал болгодог.

Fotor Photo Editor-ийн онцлогууд

-Функцийг шуурхай тохируулгад зориулсан дэлгэцэн дээр слайд гаргаж болдог.

-Сонгодог болон сэтгүүл гэх мэт олон янзаар коллаж хийж болдог.

4.PhotoDirector

4-164421-703139429 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

PhotoDirector бол олон зориулалттай фото зургийн аппликейшн юм. Энгийн бас хүчирхэг хэрэглүүрүүдтэй мөн хялбар. Та зургаа засаж дуусаад шууд Facebook, Flickr болон бусад платформ дээр хуваалцаж болно.

PhotoDirector-ийн онцлогууд

-Photobombers болон хүсээгүй объектыг устгах хэрэгсэл.

-Lomo, Vignette, HDR гэх мэт уран сайхны эффектүүд

5.Snapseed

5-164449-1259506855 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Snapseed бол Google-ийн боловсруулсан зураг янзалдаг хүчирхэг апп бөгөөд маш олон онцлог шинж чанартай. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд хэрэглэхэд маш хялбар. Snapseed нь олон янзын төрлийн фильтртэй хамт ирдэг. Засвар хийж дууссаны дараа файлыг хялбархан экспортлох, эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцах боломжтой.

Snapseed-ийн онцлог

-RAW DNG файлуудыг засварлаж, JPG маягаар экспортлох боломжтой

-Апп дээрх төрөлжсөн харанхуй горим

6.AirBrush

6-164519-1941665599 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

AirBrush нь зураг засдаг аппликейшн дундаас ашиглахад хамгийн хялбар нь юм. Тус апп нь үнэгүй байдаг боловч зарим нь хэрэглүүрүүдийг мөнгө төлж авдаг. Өө сэв арилгагч, шүд гялалзуулагч, гэрэлтүүлгийн шүүлтүүр зэрэг маш олон хэрэгслүүдтэй.

AirBrush-ийн онцлогууд

-Төгс зургуудад зориулсан маш сайн өө сэв арилгагч хэрэгслүүд

-Сормуусны будалт бүхий байгалийн гоо үзэмжийг агуулсан гэрэлтсэн фильтрүүд

7.Toolwiz Photo-Pro Editor

7-164552-1745241670 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Toolwiz апп нь 200+ хүчирхэг хэрэгсэл бүхий гоёмсог, нэг удаагийн зураг засварлагч юм. Гоёмсог, хязгаартай интерфейсээр бүтээгдсэн энэхүү апп нь үнэгүй бөгөөд ашиглахад хялбар.

Toolwiz-ийн онцлогууд

-Урлагийн тансаг фильтрүүд их байдаг

-Маш сайн selfie, арьсны өнгөлгөөний хэрэгсэл, Face rater, dermabrasion, улаан нүдийг арилгах, тод нүд зэргийг агуулсан

-Сүүдэр болон масктай холбоотой 200 гаруй фонтууд

8.YouCam Perfect

8-164627-1186576235 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Тус апп нь Face Reshaper, Eye Bag Remover, Body Slimmer хамт ирдэг бөгөөд бэлхүүс багасгаж, туранхай гайхалтай биетэй харагдах боломжтой.

YouCam Perfect-ийн онцлогууд

-Бодит цаг хугацаа нь хэвээр байгаа бөгөөд видео аяндаа үр нөлөө үзүүлдэг

-Cutout ба объект арилгагч хэрэгсэл

-Олон нүүр царайны илрэл нь групп өөрийгөө дээшлүүлэхэд хүрдэг

-“Инээмсэглэл” онцлог нь ямар ч дүрсийг инээмсэглүүлнэ

9.Pixlr

9-164701-1383336746 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Таны зургийг ямар нэгэн алдартай зураачийн бүтээл мэт харагдуулах чадвартай аппликейшн. Та зургуудыг янз бүрийн нийгмийн сүлжээний сайтууд руу шууд хуваалцаж болно.

Pixlr-ийн онцлогууд

-Маш олон нэмэлт хэрэглүүрүүд

-Зургийн өнгийг автоматаар тэнцвэржүүлэх горим

10.Photo Lab

10-164734-1557586288 Гар утсан дээр зураг янзалдаг топ 10 апп

Фото Lab нь таны зургийг онцгой болгодог. Бодит загварлаг фото фильтрүүд, үзэсгэлэнтэй жааз, бүтээлч уран сайхны нөлөө, олон зургуудад зориулсан коллажууд гэх мэт 900 гаруй хэрэглүүртэй. Та өөрийн бүтээлийг галерейд хадгалж, Твиттер, Facebook, Instagram-даа хуваалцаж болно.

Фото зургийн лабораторийн онцлог

-Засварлахад зориулсан 50 гаруй урьдчилан тогтоосон стиль

-Нүүр царай илрүүлэх фильтрүүд

Эх сурвалж: YOLO.MN

Facebook компани Clubhouse-ын хувилбарыг бүтээж байна

$
0
0

269159-18022021-1613614301-1263867785-merlin_182808345_b4c4365d-6df0-4e73-be01-dd372bb500eb-jumbo

Facebook компани Clubhouse-тай төстэй аудио-чат өрөөг бүтээж байна гэж NYTimes мэдээллээ. Аль нэг сэдвийн хүрээнд өрөө нээн текст бичилгүйгээр харилцан ярьж, түүнийгээ бусдад сонсгож болдог Clubhouse аппликейшны нэр хүнд сүүлийн үед олон нийтийн дунд эрчээ аваад байгаа юм.

Facebook-ийн удирдлагууд холбогдох ажилтнууддаа Clubhouse-тай төстэй өрөө бүтээхийг даалгасан бөгөөд төслийн ажил эхэн шатандаа явж байгаа аж.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Эмили Хаскел өмнө нь “Компани олон жилийн турш хүмүүсийг аудио болон видео технологиор холбож ирсэн. Цаашдаа ч үүнийг улам сайжруулах арга замыг эрэлхийлсээр байх болно” хэмээж байсан юм.

Facebook бусад компаниудын адил шинэ гарсан шилдэг технологийг чадвал хуулбарлахыг хүсдэг. Жишээ нь Snapchat-тай адил Stories, TikTok-той ижил Reels, Zoom-тэй төстэй Room зэргийг маш хурдан хугацаанд бүтээсэн.

Эсвэл шинийг бүтээхийн оронд өөрийн болгосон түүх ч цөөнгүй. Тэд зураг хуваалцдаг Instagram, зурвас харилцааны WhatsApp, виртуал бодит байдлыг бүтээдэг Oculus компаниудыг гарч ирээд удаагүй байхад нь худалдаж авсан билээ.

Эх сурвалж: NYTime

Хувь хүний хөгжилд зориулсан 2020 оны шилдэг 10 аппликейшн

$
0
0

Untitled-design-31-990x557Хурдтай хөгжин өөрчлөгдөж байгаа технологийн эрин үе биднийг маш олон гайхалтай зүйлс рүү хөтөлсөөр байна. Гэвч аливаа зүйл 2 талтай байдгийн адил саар зүйлсийг ч бас мартсангүй. Бид техник технологийг хэт чухалчилж өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр өөрсдөдөө, ажилдаа, амьдралдаа сэтгэл ханамжгүй болж, хувь хүний хөгжилдөө ч анхаарах нь багасах болжээ. Гэхдээ технологийн хөгжил нь тийм ч муу зүйл биш гэдгийг нотлох нэгэн “чихэнд аятайхан”  мэдээг бэлтгэлээ.  Ерөнхийдөө бол энэхүү техник технологи гэгчийг бид эерэгээр ашиглаж чадвал өөрсдийн эрүүл мэнд болоод хувь хүний хөгжлөө сайжруулах боломжтой.

Хувь хүний хөгжилд зориулсан аппликейшнүүд:

1. Headspace

2. What’s Up

3. Calm

4. Colorfy

5. Aura

6. Evernote

7. Asana

8. Trello

9. MyFitnessPal

10. Doctor on Demand

1. Headspace (Бясалгал болон бүтээмж дээшлүүлэхэд зориулсан аппликейшн)

Заримдаа гэртээ ч ажил дээр ч бидэнд багахан завсарлага авч тайвшрах хугацаа хэрэгтэй байдаг.

Бясалгал хийх гэхээр цаг хугацаа хүрэлцэхгүй юм шиг санагддаг завгүй хүн бүрд энэ аппликейшн яг тохирно. Учир нь Headspace таныг маш богино хугацаанд зөв бясалгахад тус болох бөгөөд стресс тайлж, бүтээмж дээшлүүлэхэд нэмэр болдог. Хэрвээ танд ядаж 10 минут хэртэй завсарлах цаг гардаг бол энэ апп-ыг туршаад үзээрэй. Мөн энэ апп ямар ч үнэ төлбөргүй гэдгийг хэлэхэд таатай байна.

2. What’s Up (Сэтгэл зүйгээ хянаж, сэтгэл хөдлөлөө удирдахад зориулсан апп)

Өөр нэгэн гайхалтай хувь хүний хөгжлийн апп бол What’s Up юм. Энэхүү аппликейшн нь хамгийн орчин үеийн зан төлөвийн засал болох (CBT) болон аливааг байгаагаар нь хүлээн авахад сургах эмчилгээ буюу (ACT) зэрэг олон улсын стандартад нийцсэн эмчилгээний онол агуулгыг багтааж ухаалаг төхөөрөмжид суулгасан. Тус аппликейшн нь таны өдөр тутмын сэтгэл зүй, мэдрэмж зэргийг та өөрөө хянахад зориулагдсан. Депресст өртөж, уур уцаараар дүүрэн байх үед бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг та нэгэнт мэдэж байгаа учраас энэ апп-ыг ашиглан эрүүл мэнддээ ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Ташрамд дуулгахад энэхүү аппликейшн нь Android IOS- дээр үнэгүй байдаг бөгөөд өөр бусад сэтгэл зүйн асуудал стресстэй байгаа хүмүүстэй холбогдож мэдээлэл солилцон, хамтдаа бүхнийг даван туулах боломжийг олгодог байна.

3. Calm (Бясалгах болон унтаж амрахад зориулсан аппликейшн)

Calm нь 2017 онд “Apple” компанийн жилийн шилдэг аппликейшн номинацад ялж байсан түүхтэй. Calm –ын бусад апп-аас ялгарах онцлог нь тухайн хүний нойрны асуудал дээр төвлөрөн тайван амрааж унтуулахад тустай эмчилгээний аргуудыг ашигладаг. Энэ арга нь тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэнд болон бие физиологийн эрүүл мэндийн байдалд маш эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн тус апп-ын хамгийн гайхалтай өөр нэгэн онцлог шинж нь унтахад зориулсан түүх, үлгэр, өгүүлэмжийг агуулдаг. Тус түүхүүдийг алдартай хүмүүс уншсан байдаг бөгөөд жишээлбэл: Stephen Fry, Bindi Irwin гэх мэт.

Мөн Calm нь танд тайвшруулах үйлчилгээтэй хөгжмийн жагсаалтыг санал болгодог. Хувь хүний хөгжилд хамгийн чухал зүйл бол нойр гэж судлаачид үздэг. Учир нь хүн оройдоо хэр сайхан амарч, ямар төрлийн сэтгэгдэлтэй унтсанаас маргааш өглөөний сэтгэл зүй, өдрийн бүтээмж шалтгаалдаг байна. Тиймээс таны хувь хүний хөгжилд хамгийн хэрэгтэй апп бол яахын аргагүй Calm мөн байх болно.

4. Colorfy (Стресс багасгахад зориулсан, мөн өнгөөр эмчлэх эмчилгээ багтаасан хувь хүний хөгжлийн аппликейшн)

Урлаг бол стресс хөнгөвчилж, завгүй амьдралд ядарсан тархийг амраах үйлчилгээтэй хамгийн гайхалтай арга юм. Өнгө будаг нь сэтгэл санааны байдлаа тодорхойлоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч болохоор заримдаа сэтгэл санаа тань тавгүйтэж, ажил төрөл болон амьдрал бүтэлгүйтэх тохиолдолд зарим хүмүүс гэрийнхээ эсвэл оффисынхоо өнгийг өөрчлөхийг санал болгодог. Сэтгэл санаа болон өнгө нь хоорондоо нягт холбоотой байдаг. Тиймээс энэхүү апп нь хүний сэтгэл санааны хэлбэлзүүр байдлыг өнгөөр илэрхийлж эмчилэх зорилготой ажилладаг. Colorfy танд хэдэн мянган төрлийн сэтгэл заслын өнгөний загварыг санал болгодог төдийгүй үүнийг найзуудтайгаа солилцон эсвэл хамтдаа ашиглах боломжийг ч мөн бүрдүүлсэн байдаг.

5. Aura (Бясалгаж тайвширхад зориулсан хувь хүний хөгжлийн аппликейшн)

Aura нь энерги сайжруулж, бясалган тайвширхад зориулсан хувь хүний хөгжлийн апп юм. Гэхдээ бусад бясалгах апп-ыг бодвол илүү мэргэжлийн сонголтуудтай бөгөөд үзүүлэх үр дүн, нөлөө нь харьцангуй илүү байдгийг тогтоосон байна. Ихэнх хувь хүний хөгжлийн аппликейшн тэр бүр байнга шинэчлэгддэггүй. Харин Aura нь маш ойр ойрхон зайтай шинэчлэгддэг бөгөөд цаг үеэ даган  өөрчлөгддөг давуу талтай. Мөн тус апп-ын цэсэнд “бүхнийг нэг дороос” гэх цэс байдаг бөгөөд энэ цэс нь өөрийн хэрэгцээг тодорхойлоход тус болдог байна. Жишээлбэл хэрэглэгчид бясалгах зааврыг даган, байгалийн чимээг сонсож, зааварлагчийн ярих чиглүүлэх хичээлийг хүлээн авч нэг ёсондоо бясалгах аялалд гардаг байна.

6. Evernote (Эмх цэгцтэй амьдралыг эрхэмлэгч хүн бүрд тохирох аппликейшн)

Тус аппликейшнийг тэмдэглэл хөтөлж, дэвтэр маягаар ашиглахад хамгийн тохиромжтой. Ихэнх хүмүүс ажил дээрээ зохион байгуулалтгүй замбараагүй байдгаас болж маш их стресстдэг. Харин Evernote-ийн ачаар ажил дээрээ байсан ч, гэртээ байсан ч зохион байгуулалттай, цэгцтэй байх боломж бүрдэнэ. Evernote-ийн нэг давуу тал нь тэмдэглэлээ байнга шинэчилж, бусадтайгаа тэмдэглэлээ хуваалцах боломжтой байдаг.

Мөн энэхүү аппликейшн нь сайн сайхандаа анхаардаг, зохион байгуулалтыг эрхэмлэдэг хүмүүст аливаа асуудлаа зохицуулж, ямар нэгэн алдаа гаргахаас урьдчилан сэргийлж, стрессээ багасгах боломжийг олгодог.

7. Asana (Өөрийн амьдралыг өдөр өдрөөр нь төлөвлөхөд зориулсан аппликейшн)

Asana-г өөрөөр бол үүргийн менежер гэж нэрлэж болно. Энэ апп нь компьютер болон гар утсан дээр татагдаж ашиглагдах боломжтой. Гэр гэхээсээ илүү ажлын нөхцөлд хэрэглэвэл илүү ойлгомжтой бөгөөд ажлын стресс хөнгөвчилж, баг хамт олноороо өдөр тутмаа төлөвлөх боломж олгодог. Гэхдээ үүнийг гэртээ огт ашиглаж болохгүй гэсэн үг биш юм. Asana-д байдаг нэг онцлог шинж чанар нь гэр бүлийн гишүүдээ хамруулан хамтдаа өдөр тутамд гэртээ хийх үүргүүдээ тодорхойлж, хүн болгоны нэр дээр он сар өдөр бүхий хуудас нээх боломжтой байдаг байна. Тус хуудаснууд нь тухайн гэр бүлийн аль ч гишүүн өөрчилж болохуйцаар зохион байгуулагдсан байдаг бөгөөд хүн бүр нэгэндээ шаардлага тавих, аливааг зөвлөх боломжийг бий болгодог. Ер нь үүргээ тодорхой зааж, нарийн төлөвлөөгүй ажил хэзээ ч амжилтад хүрдэггүй бөгөөд стресс хураах гол шалтгаан болж байдаг. Тиймээс оффис дотор ч оффисоос гадуур ч та энэ апп-ыг ашиглан ажил амьдралаа төлөвлөөрэй.

8. Trello (Үүргээ тодорхойлох, зохион байгуулахад зориулсан аппликейшн)

Trello бол ажил болон хичээл дээр хийх зүйлсийн жагсаалтаа гаргаж, түүнийгээ зохион байгуулахад зориулсан хувь хүний хөгжлийн аппликейшн юм. Asana-ын адилаар Trello нь аливааг маш цэгцтэйгээр зохион байгуулахад зориулсан. Гэхдээ нэг онцлог нь бүх төлөвлөх зүйлсээ нэг болон нэлээн хэдэн самбар дээр хийж, олон өнгө будаг болон хүссэн зургаараа чимэглэдэг. Trello -г багийн ажилд ашиглахад хамгийн тохиромжтой нь гэж хэрэглэгчид сэтгэгдэл бичсэн байна.  Учир нь энэ апп нь ямарваа нэг ажлыг багаараа төлөвлөж, нэгэнтэйгээ сошиал орчинд байгаа мэтээр харьцаж, зөвлөлдөж, хамтдаа ахиц гарган хөгжихөд тусладаг байна.

9. MyFitnessPal (Эрүүл мэнд дээшлүүлэх аппликейшн)

Ажлаас гадуур бие физиологийн болон сэтгэцийн эрүүл мэндээ дэмжих нь амьдралын хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Тэгвэл танд үүн дээр туслах хамгийн хэрэгтэй аппликейшн бол MyFitnessPal юм. Тус апп нь танд тохирсон дасгал хөдөлгөөн санал болгохоос гадна нүүрс ус, амин дэмийн талаар олон төрлийн мэдээ мэдээлэл зөвлөгөөг хүргэдгээрээ давуу талтай. Хэрэв танд өдөр тутамд эрүүл хооллох тал дээр асуудал байдаг бол энэ апп-ыг ашиглаад үзэхийг зөвлөж байна. Мөн бусад төрлийн өвчин эмгэгүүдийн тал дээр ч төрөлжсөн зөвлөгөөнүүд байдаг. Жишээ нь зүрхний шигдээс, уушгины үрэвсэл, ханиад томуу зэргээс хэрхэн сэргийлэх, хэрхэн гэрийн нөхцөлд эмчлэх талаар зөвлөгөөнүүдийг хүргэдэг.

10. Doctor on Demand (Гэрээсээ эмч нартай холбоо тогтоох боломжтой аппликейшн)

Эрүүл мэнддээ цаг зав гаргах нь чухал хэдий ч байнга энэ тал дээр мэдээллээр дутаж санаа зовж явах нь сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Хэрвээ та эрүүл амьдрах талаар маш хурдан хугацаанд зөвлөгөө мэдээлэл авч цагаа хэмнэх дуртай төрлийн хүн бол “Doctor on Demand” ийг ашиглахыг зөвлөж байна. Тэгэхээр энэ аппыг ашигласнаар тус апп-тай хамтран ажиллаж байгаа эмч нартай “live video” хийж онлайнаар уулзах, эсвэл сэтгэл зүйн зөвлөгөө авах болон өөр бусад төрлийн үйлчилгээнүүдийг цаг алдалгүй авах боломж олгодог байна. Та энэ апп-ыг ашиглахдаа эмчтэйгээ тохирч цаг товлоод онлайнаар уулзахад л хангалттай. Яг бодит хүнтэй хол зайнаас ч хамаагүй уулзан мэргэжлийн зөвлөгөө авна гэдэг нь өөрөө маш давуу тал юм шүү.

Дээрх 10  аппликейшны жагсаалтыг гаргахдаа бид илүүтэй йога, бясалгал, цаг төлөвлөлт, сэтгэцийн эрүүл мэнд талдаа анхааран сонголтуудаа хийсэн билээ. Эдгээр апп нь зарим нь төлбөртэй, зарим нь төлбөргүй байгаа. Гэхдээ аль нь ч байсан гэсэн та өөрийн хувь хүний хөгжил болон эрүүл мэндийн асуудалд хөрөнгө оруулалт хийж байгаа учраас татаад ашиглаж үзээрэй.

Эх сурвалж: www.mlctraining.mn

Рэпер Will.i.am Bluetooth-тэй амны хаалт танилцуулжээ

$
0
0

chih

Америкийн дуучин Will.i.am лед гэрэлтэй, шуугиан дарах функц бүхий микрофонтой, утасгүй чихэвч бэхлэгчтэй, Bluetooth дэмждэг амны хаалт танилцуулжээ. Black Eyed Peas хамтлагийн гишүүн асан тэрбээр Tesla, Beats Electronics зэрэг компаниудад хөрөнгө оруулдаг, технологийн шинэлэг зүйлсийг дэмждэг нэгэн. Тиймээс өөрийн гэсэн амны хаалт бүтээхээр шийдсэн нь энэ юм байна.

Тэрбээр амны хаалт зүүх үеэр нүдний шил нь цантаж, утсаар ярих үеэр яриа нь битүү бөглүү болдогтой холбоотойгоор юм зүйл бүтээх санаа сэдэл төржээ. Төхөөрөмжийг даавуу, силиконоор хийсэн бөгөөд Xupermask нэртэй. Нэрт дизайнер Хосе Фернандес, Honeywell корпорацитай хамтран бүтээжээ.

Амны хаалтыг энгийн эмнэлгийн хаалт шиг зүүнэ. Чихний араар оруулдаг уяагаар маскийг нүүрэндээ засаж болдог онцлогтой. Агаарын шүүлтүүр нь НЕРА фильтр болохоор фильтрийг нь 30 хоног тутамд нэг удаа солино. Амны хаалт 7 цаг тасралтгүй ажиллах зайтай. Мөн зүүсэн үедээ ч цэнэглэж болдгоороо давуу талтай. Маск хар-улбар шар, цагаан-саарал-улбар шар гэсэн өнгөний сонголттой бөгөөд 299 ам.долларын үнэтэй юм байна. Харин сольдог фильтр нь 3 ширхэг нь 27,99 ам.доллар аж. Амны хаалтыг дөрөвдүгээр сарын 8-наас АНУ-д нийлүүлж эхэлнэ.

Эх сурвалж: Iz.ru

Орчуулагч: Марта

APPLE цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

$
0
0

Apple компаний удаан хүлээгдсэн Apple Spring Loaded арга хэмжээ 2021 оны 04-р сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагт виртуал хэлбэрээр болж өнгөрлөө. Тус арга хэмжээг Apple брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Sain Electronics Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ.

Арга хэмжээний үеэр технологийн хорхойтнуудын сонирхлыг татаж, гэнэтийн бэлэг болж задарсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг тэд танилцуулсан юм.

Apple Card

Арга хэмжээний эхэнд тэд Apple Card Family-ийг танилцууллаа.  Apple Card Family нь 2 хүнд Apple Card-ийг хамтран эзэмших, зээлээ хуваалцах, нэгтгэх боломжийг олгох бөгөөд мөн эцэг эхчүүдэд Apple Card-аа хүүхдүүдтэйгээ хуваалцаж зардлын хязгаарлалт, хяналт хийж, ухаалаг, аюулгүй санхүүгийн зуршилд сургахад туслана гэж тэд онцолжээ.

Apple Podcast

Энэ бол сонсогчдын дуртай контент бүтээгчдийнхээ санал болгож буй дээд зэрэглэлийн захиалгыг сонсож болох Apple Podcasts Subscriptions үйлчилгээ бөгөөд тэд Apple Podcasts дээр олон сая үнэгүй нэвтрүүлгүүдийн хамт тус үйлчилгээг танилцуулсан.
170 гаруй улс орон, бүс нутгийн сонсогчид сурталчилгаагүйгээр сонсох, шинэ цуврал нэвтрүүлгийн онцгой эрх авах зэрэг зохиогчдын санал болгосон олон давуу талыг багтаасан “Premium” багцыг захиалж болохоор болжээ.

iPhone 12 болон iPhone Mini

Арга хэмжээний үеэрх бас нэг гайхалтай гэнэтийн бэлэг нь iPhone 12 болон iPhone 12 mini-н хаврын цоо шинэ өнгийг танилцуулсан явдал байлаа. Энэхүү шинэ өнгө нь iPhone 12-ийн хөнгөн цагаан ирмэгийг нарийвчилсан арын шилтэй төгс зохицсон өнгөөр ​​тодотгож өгсөн байна. Хоёр загвар нь хүчирхэг тооцоолох чадвартай гэрэл зургийн функцууд болон хамгийн өндөр чанартай видео бичлэгийг гаргах чадалтай дэвшилтэт хос камерын системтэй,  OLED өргөн дэлгэцээр илүү хурц, илүү тод үзэх боломжтой юм. Мөн Apple-ийн бүтээсэн A14 Bionic буюу ухаалаг гар утасны хамгийн хурдан чипийг ашиглан бүтээгдсэн билээ.

AirTag

Apple AirTag хэмээх жижиг, дэгжин хийцтэй дагалдах хэрэгслийг танилцуулсан нь Apple-ийн Find My аппликейшн дээр хамгийн ач холбогдолтой зүйлүүдийг хянах, олоход зориулсан AirTag төхөөрөмж байсан бөгөөд гар цүнх, түлхүүр, үүргэвч болон бусад зүйлд холбосон эсэхээс үл хамааран миний сүлжээг хайж олох өргөн цар хүрээтэй, алдсан зүйлээ хамгийн хялбараар хайж олоход тусалдаг. Тус бүтээгдэхүүн нь  4-р сарын 30-наас эхлэн дэлхий даяар худалдаанд гарна гэж мэдэгдлээ.

Apple TV

Apple компани Apple TV 4K-ийн дараагийн үеийг зарлаж, Dolby Vision-тэй өндөр хурдны HDR төхөөрөмжийг хэрэглэгчдэд хүргэж, дуртай контентоо хамгийн өндөр чанартайгаар үзэх боломжийг олголоо. Шинэ Apple TV 4K-ийн гол цөм нь график гүйцэтгэл, видео декодчилол, аудио боловсруулалтанд ихээхэн түлхэц болох A12 Bionic чип юм.

Siri Remote нь цоо шинэ дизайнтай, байршлийн мэдрэмжтэй болсон ба Apple TV дээр шоу, кино үзэхэд  илүү хялбар болсон байна. Телевизийн хамгийн хүчирхэг үйлдлийн систем болох tvOS-той Apple TV 4K нь телевизийн ертөнцөд шинэчлэл хийнэ гэж Apple компани онцолсон.

Apple iMac

Apple компани M1 чипээр тоноглогдсон, илүү нягт, гайхалтай нимгэн хийц бүхий цоо шинэ iMac-ийг танилцууллаа. Шинэ iMac нь ердөө 11.5 миллиметр нимгэн хийцтэй, хажуу талаасаа бараг  л харагдахгүй гэмээр гайхалтай дизайн, хүчирхэг гүйцэтгэлийг санал болгож айна. Хэрэглэгчийн хувийн хэв маягт нийцсэн, ямар ч орон зайг тодруулахуйц олон өнгөний сонголттой болсон бөгөөд  11.3 сая пикселийг багтаасан, 500 нит гэрэлтэлт, тэрбум гаруй нягтаршил мэдрэгч бүхий 24 инчийн 4.5K Retina дэлгэцтэй, гайхалтай тод харагдах үзүүлэлттэй болсон байна.

Шинэ iMac нь 1080p FaceTime HD камер, студийн чанартай микрофон, зургаан чанга яригчтай дууны системийг багтаасан бөгөөд энэ нь Mac дээр урьд өмнө нь байгаагүй хамгийн хүчирхэг камер, аудио юм. Мөн Touch ID нь iMac дээр анх удаа орж ирж байгаа нь онцлог байсан бөгөөд аюулгүйгээр нэвтрэх, Apple Pay-р худалдан авалт хийх, хэрэглэгчийн профайл солих нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хялбар болжээ. M1 MacOS-н хослол мөн гайхалтай болсон бөгөөд өмнөх загвараас 21 дахин хурдан ажиллана. Photoshop болон ижил прогррамууд дээр 2 дахин хурдан график үзүүлэлт гаргах юм. Мөн IOS -д зориулсан App-ууд тоглоомуудыг шууд iMac дээр ашиглах боломжтой.

Тэжээлийн шугам нь 2м урттай болж холбоход илүү хялбар болсон. Ногоон, шар, улбар шар, ягаан, нил ягаан, цэнхэр, мөнгөлөг өнгийн сонголтуудтайгаар худалдаанд гарах бөгөөд Magic keyboard, trackpad нь мөн iMac-н үндсэн өнгөтэй нь хослох өнгөтэй гаржээ.

iPad Pro

Apple-с iPad дээр байгаа хамгийн хүчирхэг, дэвшилтэт iPad Pro-г зарлаж, iPad дээр боломжтой зүйлсийн хязгаарыг давж Apple-ийн бүтээсэн M1 чипийг нэмж хийснээр асар их дэвшилт болж, iPad Pro нь энэ ангиллын бүтээгдэхүүн дундаа хамгийн хурдан төхөөрөмж болсон бөгөөд хамгийн анхны iPad-ай харьцуулахад 75 дахин хурдан үзүүлэлттэй болсон юм. 12.9 инчийн iPad Pro нь шинэхэн Liquid Retina XDR дэлгэцтэй бөгөөд iPad Pro-д хэт динамик хүрээг болон HDR-г нэмж өгсөнөөр илүү бодит нарийвчлалтай болсон. 5G сүлжээг дэмждэг болсон бөгөөд Thunderbolt-ийг хүлээн  авах боломжтой болжээ. Нэмж дурдахад цоо шинэ Ultra Wide урд камер нь Center Stage-ийг идэвхжүүлж, хэрэглэгчдийг видео дуудлага хийхэд автоматаар голлуулж, хүрээтэй байлгах шинэ боломжийг олгож байна.

12.9 инчийн iPad Pro-н Шинэ Liquid Retina XDR дэлгэц нь Pro Display XDR-ийн гайхалтай дэлгэцийн гүйцэтгэлтэй бөгөөд 5.6 сая пикселийг дэлгэцэнд багтаасан HDR-н ачаар илүү өнгөлөг, ялгарал ихтэй контент бүтээх боломжтой болсон.

Liquid Retina XDR дэлгэц нь дэлгэцийн бүх хэсэгт 10,000 гаруй LED ашигладаг, хамгийн сүүлийн үеийн мини-LED дизайнаар бүтээгдсэн бөгөөд 1000 хүртэл нит бүрэн дэлгэцийн гэрэлтүүлэг, 1600 нитийн дээд гэрэлтүүлэгтэй байна.  Thunderbolt нь USB-C-тэй ижил портын дизайн ашигладаг тул та кабель-аа солих шаардлаггүй, илүү хурдан бөгөөд USB-C-ийн 10Gbps-тай харьцуулахад 40Gbps хүртэл дамжуулах боломжийг олгодог. 6.4мм-н нимгэн болгож өгсөн, бүтэн өдрийн турш ашигалах боломжтой цэнэг хураагуурыг мөн багтааж өгчээ.

Мөн энэхүү хүчирхэг төхөөрөмжүүдтэй хоршин ажилладаг дагалдах хэрэгслүүдийн шинэчлэлтийг танилцуулсан. Бодит мэт зураглал, мэдрэмжийг өгдөг Apple pencil-н хувьд өөр өөр хэлийг дэмжих боломжой болсон бол шинэчлэгдсэн хамгийн нимгэн Magic keyboard түүний шинэ цагаан өнгөний сонголтыг мөн танилцуулсан юм.

Ford Mustang загвар өөрийн ДНК болсон 7-н шинж чанарыг 57-н жилийн түүхэнд огт алдалгүй хөгжиж чаджээ

$
0
0

36DB5B10-9DD1-48DF-9167-25E98CB81A59-1140x570

Спорт автомашины хорхойтнууд гэлтгүй автомашин сонирхдоггүй хүний ч харц булааж өөрийн эрхгүй дотор нь суугаад хаз дээр хүчтэй гэгч нь гишгэж, салхи татуулан давхих хүслийг хоромхон зуур төрүүлж чадах “Ford Mustang” загварын тэмдэглэлт өдөр нь 4-р сарын 17-н буюу өнөөдөр тохиож байна. 1964 оны энэ өдөр анх танилцуулагдсан тус загвар эхний жилдээ 100,000 загвар борлуулагдах төлөвлөгөөтэй байсан ч эрэлт огцом нэмэгдэж 400,000, 1965 онд 600,000-г тус тус худалдаалж эхний 2 хон жилд нийтдээ 1 сая загвар борлуулагдаж автомашины салбарт шуугиан тарьж байсан юм.

Үүнээс хойш “Ford Motor” компаний зүгээс Ford Mustang загвар дээр тасралтгүй хөгжүүлэлт хийж, спорт автомашины хөгжилд онцгой хувь нэмэр оруулсаар 55 дахь жилдээ буюу 2019 онд 10 сая дахь Mustang загварыг үйлдвэрлэсэн юм.

Ингэхдээ нийт 6-н Generation буюу 6-н өөр үеийн хөгжүүлэгдсэн загварууд дэлхий даяар олон улсад худалдаалагдаж загвар бүр нь тухайн цаг хугацаандаа спорт болон бусад автомашины үзэсгэлэн, авто шоу, арга хэмжээнүүдээс хурд хүчний үзүүлэлт болон загвар, үзэмж, техникийн дэвшилтэт байдлаараа шагналуудыг хамж чаддаг байв.

Зөвхөн авто салбараас гадна олон улсын кино дэлгэцийн бүтээлүүд, томоохон групп компаниудын реклам сурталчилгаануудад түгээмэл ашиглагддаг нь тус загварыг ямар өвөрмөц бөгөөд хүний сэтгэл зүйд нөлөөлөхүйц болохыг илтгэнэ.

Алдрын оргилд хүрч, олон сая хувь борлуулагдаж, олон жил тогтвортой амжилттай явж буй автомашины загваруудад түгээмэл байдаг нэг зүйл бол тухайн загварын тод онцлог шинж чанар буюу ДНК юм.  Автомашин үйлдвэрлэлийн зах зээлд олон жилийн хөгжүүлэлт сайжруулалтын дүнд өөрийн тэрхүү өвөрмөц байдлаа алдсан загварууд их байдаг бол эсрэгээрээ Ford Mustang загвар өөрийн ДНК болсон 7-н шинж чанарыг 57-н жилийн түүхэнд огт алдалгүй хөгжиж чаджээ.

Үүнд урд болон хойд талын 3 салаа их гэрэл, урд төмөр грилл, аварга загасны хамар, дугуй хэлбэртэй хянах, спорт урд копут, арын налуу хэсэг, хоккейн цохиур хэлбэртэй хажуугийн оруулга зэрэг шинжүүд багтана.

Мөн урд, ард тал болон жолооны хүрд дээр байрлах мөнгөлөг өнгийн морины хэлбэртэй лого нь олонд танигдаж чадсан ба АНУ-ын алдарт Ford брэндийн нэг загвар гэхээс илүү өөрөө спорт автомашины тусдаа том брэнд болж чадсан гэлтэй.

Спорт автомашины түүхийн 57-н жилийг хамтдаа бүтээлцсэн учраас Ford Mustang загвартай холбоотой түүх, баримтууд олон байдаг ба үүнтэй холбоотойгоор тус загварын 55-н жилийн ойд зориулан “Mustang эзэмшигчийн музей” нь 2019 онд АНУ-ын Хойд Каролин мужид нээгдсэн ба тус байгууламжид 25-н өөр өөр Mustang загвар, түүнтэй холбоотой шагнал, эд зүйлс зэрэг олон үзмэрүүд байршиж байна. 

Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн зүгээс Mustang загварыг зөвхөн том хөдөлгүүртэй, өндөр хүчтэй Shelby, GT загвар гэхээс илүү өдөр тутамд унаж өөрсдийн амьдралын салшгүй нэг хэсэг болгох, эдийн засгийн хэмнэлттэй байдалд нийцүүлэх үүднээс 2.3л хөдөлгүүр бүхий Ecoboost загварыг сонгож худалдан авах нь мөн ихсэж байна.

Монгол улсад ч жинхэнэ спорт автомашин тэр дундаа Mustang загварыг сонирхож хүлэглэгч фэнүүд улам олон болж Улаанбаатар хотын гудамж, талбайг өдрөөс өдөрт чимж байгаа нь үнэхээр сайхан.

“Mercedes-Benz” компани “EQT” загварын бүрэн цахилгаан хувилбарыг танилцуулав

$
0
0

-11052021-1620716669-780609547-11-7

“Mercedes-Benz” компани “T-Class” ангиллын “EQT” загварынхаа бүрэн цахилгаан хувилбарыг танилцууллаа. Долоон хүн суух багтаамжтай, өмнөх загвараасаа илүү том салонтой гэдгээрээ онцлог юм байна. “Mercedes-Benz” ирэх нэг жилийн хугацаанд найман шинэ загварын цахилгаан автомашин танилцуулахаар төлөвлөж байгаа аж. “EQT” загвар нь 2022 онд худалдаанд гарах юм байна.

Эх сурвалж: bloombergtv.mn


“Microsoft” компани “Internet Explorer” хөтчийг дэмжихгүй

$
0
0

Internet Explorer“Microsoft” компани ирэх оны зургадугаар сарын 15-наас “Internet Explorer” интернет хөтчөө дэмжихээ зогсооно гэдгээ мэдэгдлээ. “Internet Explorer”-н функцууд “Microsoft Edge”-д шилжсэнээр тус хөтчийг ирэх оноос дэмжихээ зогсоож байна. Энэ алхам нь “Windows”-н зарим хувилбарт хамааралгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

1995 онд бий болсон “Internet Explorer” хөтөч нь “Microsoft”-н үйлдлийн системийн гол бэлгэ тэмдэг, таних тэмдгүүдийн нэг байсан юм. “Internet Explorer” хөтчийн шинэ хувилбаруудыг 2015 оноос хөгжүүлэхээ зогсоосон бөгөөд “Windows”-н гол хөтөч нь “Microsoft Edge” болсон хэдий ч хуучин хөтчөө үргэлжлүүлэн дэмжсээр байжээ.

COVID-19 ERSDEL-г 415.000 хүн ашиглаж байна

$
0
0

162269721960b865035ccec

Коронавируст  халдварын тархалт манай улсад буурахгүй байгаа энэ үед та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж,  хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгахыг Apple болон Google компаниас зөвлөж байна. Тус системийг дэлхийн 60 гаруй улсад 130  сая хүн ашиглаж байгаа бөгөөд манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 19-нд нэвтэрснээс хойш өдгөө 415,000 хүн ашиглаж, коронавирустэй тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан иргэний гар утсанд Улсын Онцгой комиссоос мессиж бүхий мэдэгдэл очно. Тус мэдэгдэлээр ирж буй линк дээр дармагц тухайн иргэн COVID-19 ERSDEL систем руу автоматаар нэвтэрч, шинжилгээний хариугаа 24 цагийн дотор бусадтай хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх юм. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

COVID-19 ERSDEL системийг ашиглан шинжилгээний хариугаа бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАХ ЗААВАР 

Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

iOS -Settings – Exposure Notification -“Turn On Exposure Notifications” хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж “Ковид-19 Эрсдэл” апп -г суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ.

ОХУ дөрвөн хиймэл дагуул хөөргөх талаар судалж байна

$
0
0

196609250_766551444036985_9087970039925334384_n

ОХУ 2025 онд Глонасс навигацийн системтэй холбоотой даалгаврыг шийдвэрлэх болон газрын оптик тохиргоо шалгагч станцыг  бөмбөрцөг хэлбэртэй дөрвөн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ. Энэ талаар “Роскосмос” сансрын корпорацийн  материал  Төрийн гэрээт  цахим хуудаст  гарсан байна. Материалд 2025 онд “Blits-M2”-ийн хоёр, “GLASS”-ийн хоёр нийт дөрвөн хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөсөн.  Хиймэл дагуулуудыг “Gonets-M” харилцаа холбооны гурван хиймэл дагуулыг сансар руу хүргэх “Союз-2.1В пуужин тээвэрлэгчээс “Восточни” нисэх онгоцны буудлаас хөөргөнө гэж бичжээ.

Энэ хиймэл дагуулууд нь  одоо байгаа опто квант төхөөрөмжийн тохиргооны үйл ажиллагааг болон  олон департамент, байгууллагад харьяалагдаж байгаа төхөөрөмжийг хөгжүүлэх даалгаврыг биелүүлэх ёстой аж. Мөн “Глонасс” системийн үндсэн хангалтын асуудлыг шийдвэрлэх ёстой юм байна. “Blits-M2” хиймэл дагуул нь  сансарт 2000 км-ийн өндөрт, “Гласс” нь 5100 км өндөрт ажиллах юм байна. Өмнө 2009 оны есдүгээр сард  адилхан даалгавар гүйцэтгүүлэхээр  хоёр хиймэл дагуул хөөргөж байсан аж. Гэвч “Blits-M”  хиймэл дагуул нь 2013 оны нэгдүгээр сард БНХАУ-ын “Фенгюн-1С” цаг уурын хиймэл дагуулын хэсэгтэй мөргөлдсөн байна. Мөн БНХАУ-ын бүтээсэн хиймэл дагуул устгах зэвсгийг турших үеэр 2007 онд устгагдсан аж.

“Apple” iPhone 12 Mini загварын үйлдвэрлэлийг зогсоожээ

$
0
0

gsmarena_001

АНУ-ын “Apple” компани “iPhone 12 Mini” загварын ухаалаг утасны үйлдвэрлэлийг зогсоожээ. Шалтгаан нь борлуулалт маш бага байгаатай холбоотой гэнэ.

“TrendForce” маркетинг компанийн мэдээлснээр, тус загварын үйлдвэрлэлийг энэ оны хоёрдугаар улиралд зогсоожээ. Учир нь эл загварын утас “iPhone12”, “iPhone 12 Pro” болон “iPhone 12 Pro Max” загварын борлуулалтаас бага байжээ. Тиймээс “Apple” компани “iPhone 12s” цувралын хүрээнд мини хувилбараас татгалзаж, гурван загвар танилцуулна гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус компани iPhone 12 шинэчилсэн загвараа танилцуулсан билээ. Тухайн үед энэ загварын жижгэрүүлсэн хувилбар “iPhone 12 Mini”, дэвшилтэд хувилбар болох “iPhone 12 Pro” болон түүний томсгосон “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг танилцуулж байсан юм.

Цахилгаан тамхины тухай мэдвэл зохих зүйлс

$
0
0

 1514151-580x365

Дэлхийн олон улсад цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор уншигч танд цахилгаан тамхитай холбоотой мэдэж байвал зохилтой мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.

1. Цахилгаан тамхи гэж юу вэ?

Цахилгаан тамхи нь никотиныг утаагаар бус уураар амьсгалах боломжийг олгож буй боловсронгуй хэлбэр бүхий тамхи орлуулагч юм. Цахилгаан тамхи нь утаат тамхи шиг заавал шатаах шаардлагагүй бөгөөд тамхины утаанд агуулагддаг, хүний биед сөрөг нөлөө бүхий давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл үүсгэдэггүй. Цахилгаан тамхинд ихэвчлэн никотин, пропилен гликол, ургамлын глицерин, амт оруулагч агуулсан шингэнийг халаах зарчмаар ашигладаг.

Цахим тамхи ашиглахыг vaping гэдэг.

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж хоёр ангилдаг.

2. Цахилгаан тамхи татсанаар энгийн тамхинаас гарах боломжтой юу?

Цахилгаан тамхи татаж энгийн тамхинаас гарсан хэдэн мянган бодит жишээ Англид бүртгэгдсэн. Жил бүр энэ тоо өсөж байгаа. Цахилгаан тамхи нь донтолтыг дарж өгдөг. Гол нь өөртөө тохирсон зөв цахилгаан тамхийг сонгох хэрэгтэй бөгөөд худалдааны зөвлөхөөс тусламж хүсээрэй. АНУ-ын Hopkins Medical эрүүл мэндийн байгууллага нь цахилгаан тамхийг энгийн тамхинаас гарах хамгийн шилдэг аргаар тодорхойлсон байна. Цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг.

3. Цахилгаан тамхи аюулгүй сонголт мөн үү?

Их Британид цахилгаан тамхийг аюулгүй хэрэглээнд тооцдог. Гэхдээ энэ нь цахилгаан тамхи хоргүй гэсэн ойлголт биш юм. Тодруулбал, энгийн тамхийг татах үед гардаг утаанаас гарах хорт бодис цахилгаан тамхи татах үед гардаггүй, хоруу чанар бага байдаг.

4. Жирэмсэн хүн цахилгаан тамхи татаж болох уу?

Энэ талаар судалгаа бага хийгдсэн. Гэхдээ энгийн тамхийг бодвол цахилгаан тамхи нь жирэмсэн эх болон урагт үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага байх болно.

Жирэмсэн эхийг тамхинаас гарахыг зөвлөдөг. Мөн жирэмсэн эхэд NRT лицензтэй бүтээгдэхүүн санал болгодог. Ямар ч тохиолдолд жирэмсэн эхэд тамхинаас гарахыг санал болгодог.

5. Цахилгаан тамхи дэлбэрэх эрсдэлтэй юу?

Цахилгаан тамхи дэлбэрч байсан тохиолдол бий. Дахин цэнэглэгддэг бүх бүтээгдэхүүний нэгэн адил зөв цэнэглэгч ашиглах хэрэгтэй бөгөөд төхөөрөмжийг хараа хяналтгүй эсвэл цэнэглээд орхисон бол дэлбэрэх аюултай.

6. Цахим тамхины утаа/уур бусдад хортой юу?

Энгийн тамхины утаа нь дам тамхидалтад тооцогдож, бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл цахилгаан тамхины утаа нь дам тамхиталтад өртүүлдэггүй.

7. Цахилгаан тамхи болон Янжуур тамхи нь аль нь илүү хортой вэ?

Цахилгаан тамхи нь никотины агууламж бүхий тамхин төрлөн бүтээгдэхүүн учраас мэдээж хүний эрүүл мэндэд хортой. Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7537 төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элементүүд байдаг.

AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна. Эдгээр 60 тохиолдлын ихэнх нь THC vape буюу марихуанагийн навчнаас гаргаж авсан шингэн төлөвт Vape-г хэтрүүлэн хэрэглэснээс болсон байна.

8. Цахилгаан тамхи уушигийг тэлж, цооролт үүсгэдэг гэж үнэн үү?

Цахилгаан тамхинд агуулагддаг химийн элементүүд янжуур тамхиныхтай харьцуулахад хамаагүй бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. Цахилгаан тамхины хүний биед үзүүлэх урт хугацааны нөлөө одоогийн байдлаар судлагдаж байна.

2020 оны байдлаар цахилгаан тамхинаас шалтгаалсан уушигны цоорлын (pneumothorax) тохиолдол гараагүй. Зах зээлийн эрэлт огцом нэмэгдснээр уламжлалт тамхи үйлдвэрлэгчид цахилгаан тамхины эсрэг маш их хар PR явуулсаар байна.

9. Цахилгаан тамхины давуу тал юу вэ?

Цахилгаан тамхи нь дэргэд байгаа хүндээ дам тамхидалтын нөлөө байдаггүй. Байгаль орчинд хор нөлөө багатай, химийн хорт элементүүд багатай, утаагүй, үнэргүй, шүд шарлуулахгүй, хаа ч татаж болох зэрэг давуу талуудтай.

10. Би тамхи татдаггүй. Цахилгаан тамхи татаж болох уу?

Хэдийн хор нөлөө бага ч дүнсэн болон янжуур тамхины адил хүнийг донтуулах Никотины агууламжтай тул тамхи татдаггүй хүмүүст зөвлөхгүй. Мөн ихэнх улсад 21-с наснаас доош насныханд хуулиар хориотой.

11. Оригиналь болон хуурамч цахилгаан тамхийг яаж ялгах вэ?

Хэрэглэгчдийн эрэлт ихсэхийн хэрээр маш олон хуурамч цахилгаан тамхинууд зах зээл дээр худалдаалагдаж байна. Эдгээр нь ихэнх тохиолдолд гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын чанарын стандарт хангаагүй байдаг бөгөөд эрүүл мэндэд асар их хор уршиг үзүүлэх эрсдэлтэй тул та заавал олон улсад худалдаалагддаг баталгаатай брэндүүдийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх том брэндүүд шошгон дээрээ QR кодтой байдаг бөгөөд хэрэглэгч та тухайн кодыг уншуулан оригинал бүтээгдэхүүн эсэхийг шалгах боломжтой.

Эх сурвалж: https://www.nhs.uk/live-well/quit-smoking/using-e-cigarettes-to-stop-smoking/

Viewing all 243 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>