Quantcast
Channel: Tехнологи – Miss.mn
Viewing all 243 articles
Browse latest View live

Mercedes-Benz зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэдэг болно

$
0
0

218836185_550224169462478_2653729348204078638_n

Mercedes-Benz компани 2025 оноос эхлэн зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэхээр болжээ. Ингээд бүх шинэ загвараа зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй болгохоор шийдвэрлэжээ. Шинэ автомашинуудыг гурван төрлөөр гаргана. Энэ нь AMG.EA буюу Mercedes-AMG спорт цахилгаан автомашин, MB.EA буюу дундаж хэмжээтэй, том хэмжээтэй цахилгаан автомашин, VAN.EA буюу нийтийн суудлын автомашин гэсэн төрлүүд аж.

Аккумулятор, зайндаа зориулан дэлхий даяар 8 шинэ үйлдвэр байгуулна. Тэдгээрт нь цахилгаан машины стандартын зай гаргах юм байна. Үйлдвэрлэгчийн зүгээс загваруудаа цэнэглэх Plug & Charge станцын дэлхий сүлжээ байгуулахаар болжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр Германы Audi AG компани зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэнэ гэдгээ зарласан юм. Тус авто концерн шинэ загвараа цахилгаанд бүрэн шилжүүлэх ажлаа 2026 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: 360tv.ru


Windows 11-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлс

$
0
0

07 (1)

Microsoft дэлхий даяар тэрбум гаруй хүн хэрэглэдэг Windows үйлдлийн системийн шинэ хувилбарыг өнгөрсөн сард танилцууллаа. Windows 11 илүү бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн, илүү шинэлэг бөгөөд орчин үеийн загвартай, хэрэглэгчдэд өөрийн хүссэнээр дэлгэцээ удирдах боломж олгосон хэлбэртэйгээр энэ оны сүүлээр нээлттэй болох гэж байна.

Unread танд Windows 11-ийн тухай мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэж байна.

 

САЙН МЭДЭЭ: WINDOWS 11 ҮНЭГҮЙ

Microsoft-ийн танилцуулгаас хамгийн онцлох зүйл нь Windows 11 үнэ төлбөргүй гэдэг нь байв. Өмнө нь албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглана гэдэг бараг л өдрийн од шиг ховор байж, төлбөр төлж хэрэглэнэ гэдэг ихэд хүнд ачаа мэт санагддаг байсан шүү дээ. Тэгвэл та Windows 10-аас шууд шинэчлэл хийж, шинэ хувилбарыг ашиглаж болно гэсэн үг.

dd06cdb5fd2a2798c0d28d7409afbb43 Windows 11-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлс

ГЭХДЭЭ МУУ МЭДЭЭ НЬ…

Гэхдээ үнэгүй шинэ үйлдлийн системтэй болохын тулд танд тавигдах 2 шаардлага бий.

1. Таны компьютер Windows 10-ийг лицензтэй ашигладаг байх.

2. Таны компьютер Windows 11-ийг ажиллуулах техникийн шаардлагыг хангасан байх.

Хоёр дахь нь хамгийн төвөгтэй хэсэг. Хэрвээ таны төхөөрөмж Intel-ийн 8-р үеийн процессоргүй бол Windows 11 ажиллахгүй. Тодорхой хэлбэл, таны компьютер 2019 он болон түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн бол шинэ хувилбарыг ачааллаж чадахгүй байх магадлал маш өндөр гэсэн үг. Уул нь рам, зай, хурд зэрэг техникийн гол үзүүлэлтүүдийн шаардлага нь тийм өндөр биш ч суурь системийн шаардлага нь ийн болгочихож байгаа хэрэг.

Та өөрийн компьютер Windows 11-ийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг эндээс шалгаарай. Эсвэл PC Health Checker-ийг ачааллаж ч үзэж болно шүү. 2018 онд үйлдвэрлэгдсэн Microsoft-ийн өөрийнх нь Surface Laptop 2-ийг ашигладаг миний хувьд лав урдуураа таслуулчих шиг л боллоо. Microsoft албан ёсоор худалдаанд гаргатал нийцэх системүүдийнхээ жагсаалтыг нэмнэ гэж мэдэгдсээр байгаа нь ганц найдлага болж байна даа.

fb25a9a685628aaf2f8e87385fe48302 Windows 11-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлс

ОК. ТЭГВЭЛ ЛАПТОПОО СОЛИХ ГОЛ ШАЛТГААН МААНЬ ЮУ БАЙНА?

Дэлгэцээ нээхэд л шууд нүдэнд тусах өөрчлөлт бол “Start” цонхны байрлал. Классик старт товч дэлгэцийн зүүн талд байрлаж, түүнээсээ урган цэс сонголтоо гаргаж ирдэг. Тэгвэл Windows 11-ийн хувьд энэ байрлалыг төв хэсэг рүү шилжүүлсэн байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг програмуудаа байршуулдаг “Taskbar” хэсэг ч гол хэсэг рүү шилжсэн нь сонирхолтой санагдав. Зарим шинжээчид Mac-тай хэт төстэй болж байна хэмээн шүүмжилж байгаа ч энэ нь хэрэглэгчдэд дэлгэцээ илүү өргөн, хүртээмжтэй ашиглах боломж олгож байгаа хэмээн Microsoft онцолж буй.

Өмнө нь компьютерт суусан бүх програмууд жагсаалт хэлбэрээр гарч, төрөл бүрийн апп-уудын харагдацаар дүүрэн байсан “Start” меню одоо хамгийн их ашигладаг програм, хамгийн сүүлд нээсэн файлууд бүхий ихэд цэгцтэй самбар болсон байна. Энгийн, бүтээмжид суурилсан зэрэг түлхүүр үгсийн биелэл эндээс шууд харагдах аж.

Үргэлжлэлийг Unread.today вэб сайтаас энд дарж уншина уу. 

Олимпын нээлтийн тоглолтод 1800 ширхэг дрон ашиглажээ

$
0
0

-26072021-1627294321-814250648-2021-07-24-intel-featured

Олимпын нээлтийн мартагдашгүй нэгэн үзүүлбэр нь тэнгэрт гялалзах дэлхийн бөмбөрцөг, олимпын лого байв. Тэгвэл уг үзүүлбэрийг толилуулахад 1824 ширхэг “Intel Premium” дрон ашиглажээ. Дэлхийн бөмбөрцгийг 3D хэмжээсээр харуулж өмнөх олимпод байгаагүй технологийн дэвшлийг ашигласан энэхүү үзүүлбэрээр дэлхийн эв нэгдэл, найрамдлыг бэлгэджээ.

Intel Premium дрон нь 340 грамм жинтэй, дөрвөн өнгийн LED гэрлээр тоноглогдсон бөгөөд GPS ашиглан байршлаа нарийвчлан тогтоож хөдөлсөн байна. Intel компани зөвхөн олимпын нээлтэд бус спортын шүүлтэд технологийн дэвшлийг ашиглан дэмжин ажиллаж байна.

Эх сурвалж: Olympic

Цар тахлын үед “iPhone”-ний борлуулалт хоёр дахин нэмэгджээ

$
0
0

222941833_911397409416080_1926080102332853261_n-810x500

“Apple” компанийн “iPhone” гар утсыг өдгөө хэдэн тэрбум хүний халааснаас олж харах боломжтой болжээ. Тус компани хуучны загвараа санагдуулах тэгш өнцөгт загвартай, интернэтийн дээд хурдыг үзүүлэх “5G” технологи бүхий “iPhone 12” загвараа гаргаснаар жинхэнэ тэсрэлт хийсэн гэж болно. Гэсэн ч өдгөө зах зээлд доод тал нь 2.45 их наяд ам.доллараар үнэлэгдэж байгаа “Apple” компани цаашид ч энэ амжилтаа хадгалсаар байх уу гэдэг хүн бүрийн мэдэхийг хүссэн асуулт юм.

Тэгвэл энэ Мягмар гаригт “Apple” компани ашиг орлогынхоо тайланг гаргасан байдлаас хариултыг та төвөггүй мэдэж болно. Тус компани өнгөрсөн зургадугаар сарын 26-ныг хүртэлх гурван сарын хугацаанд борлуулалтаараа 39.6 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 50%-иар өссөн үзүүлэлт болохыг мэдэгдлээ. Мөн хувьцаа бүрийн орлого 1.30 ам.доллар болж, нийт орлого 81.4 тэрбум ам.долларт хүрсэн нь “Yahoo Finance”-т шинжээчдийн гаргасан судалгаанд дурдсанаас хамаагүй өндөр үзүүлэлт байв.

“Apple”-ийн Ггүйцэтгэх захирал Тим Күүк хэлэхдээ “Энэ гурван сарын хугацаанд манай компанийн баг хамт олон хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүнээ өргөн барьсаар ирлээ. Тодруулбал, технологи ашиглан хүмүүстэй хаанаас ч харилцах нь хамгийн чухал болсон энэ цаг үед шүү дээ” гэсэн юм. Гэвч зуны саруудад “iPhone” гар утасны борлуулалт буурдаг нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь “iPhone”-ийн хэрэглэгчид намар гарах шинэ загварыг хүлээдэгтэй холбоотой.

Ямар ч байсан “Apple” компанийн үзүүлсэн үр дүн “Covid-19”-ийн үед технологийн компаниуд хэрхэн амжилттай ажиллаж болохыг харуулсан хамгийн тод жишээ боллоо. Тухайлбал, хэрэглэгчдийн дунд хит болсон “IPhone 12”-ийн ачаар өнгөрсөн жилийн баярын худалдааны үеэр тус компани урьд өмнө байгаагүй өндөр ашиг олжээ. Мөн хүмүүс гэрээсээ сурч, ажиллах хэрэгцээнд тохирсон “Mac” компьютер, “iPad” таблет руу хошуурах болсноор “Apple” өвлийн саруудад ч өндөр ашиг орлоготой ажиллажээ.

Амжилт зөвхөн фэнүүдийн тухай ойлголт биш

“Аpple”-ийн борлуултын амжилтыг тус компаниас шинээр гаргасан аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахаар хүлээж байдаг фенүүдтэй нь мөн холбон үздэг.  Тэгвэл “Аpple” энэхүү ойлголтыг залруулах үүднээс хичнээн шинэ хэрэглэгч бүтээгдэхүүнийг нь худалдан авахаар ирдэг талаарх тайланг танилцуулжээ. Тухайлбал, “Аpple” компани зургаан жилийн өмнө “Apple Watch”-ийг гаргасан бөгөөд өдгөө уг бүтээгдэхүүн хэдийн байнгын хэрэглэгчидтэй болсон юм. Гэвч зургадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд тус бүтээгдэхүүнийг худалдаж авсан хүмүүсийн 75% нь шинэ хэрэглэгчид байсныг дуулгажээ.

Чипийн хомсдол цаашид улам үргэлжлэх үү?

“Mac” болон “iPad”-ийн нийлүүлэлт бүтээгдэхүүний гол түүхий эд болох чипийн олдоцоос хамаардаг гэж үздэг. Тиймээс тус чипийн хомсдол үүссэнээр бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт тодорхой хэмжээгээр хумигдана гэсэн таамаглал байдаг. Харин “Apple”-ийн санхүүгийн захирал Лука Маэстри хэлэхдээ “Бидэнд энэ бэрхшээл тулгараад байгаа ч бид нийлүүлэлтээрээ амжилт тогтоох боломжтой” гэсэн юм. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Mac” хамгийн шилдэг борлуулалттай оныг үджээ. Тус компани шинэчлэгдсэн загвартай M1 chip бүхий “iMac”-ийг худалдаанд гаргаснаар борлуултынхаа амжилтыг ийнхүү эвджээ.

“Covid–19”-ийн аюул холдон зайлаагүй

“Apple” компанийн гүйцэтгэх захирлууд хэрэглэгчдийн тандалтыг авч хэлэлцэхээр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хурлаар хэрэглэгчид бүтээгдэхүүн рүү хошуурч хавар зуны борлуулалт сайн байгаа хэдий ч тайвширч болохгүй гэдгийг онцолжээ. Учир нь “Covid-19”-ийн аюул занал амь бөхтэй оршиж байгааг анхааруулсан юм.

Цаашлаад “Сүүлийн 18 сарын хугацаа бидэнд одоо байгаа амжилтандаа бардаж болохгүй гэдгийг бүрэн ойлгуулсан. Өдгөө дэлхийн олон улс оронд “Covid-19”-ийн делта хувилбар гарсан нь өмнөх зам дардан биш байгааг бидэнд дахин санууллаа. Тиймээс хүн бүр нийгмийн харилцааг хүсэмжилсэн энэ үед бид шинэ бүтээгдэхүүн гаргахаа багасгаж харах сайн цагийг авчрахад өөрсдийн хийж чадах бүхнийг хийх учиртай” гэжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: TECH

Элон Маскийн Starlink сүлжээ энэ онд ашиглалтад орно

$
0
0

736588571373d54

Дэлхийн толгой баячуудын нэг Элон Маскийн хиймэл дагуулын цахим сүлжээний Starlink компани гурван жилийн дотор зорилгоо биелүүлж дэлхийн аль ч цахим сүлжээнээс илүү хурдаар мэдээлэл дамжуулах болжээ. Хэдий тийм ч тус цахим сүлжээ одоохондоо хараахан бүрэн ашиглалтад ороогүй, туршилтын шатандаа байгаа учир зарим нарийн зүйлс тодорхойгүй байгаа юм.

Одоогийн байдлаар Starlink компани нийт 1700 гаруй хиймэл дагуул хөөргөж байрлуулаад буй. Тэд долдугаар сард шинэ хиймэл дагуул хөөргөөгүй ч энэ сард хоёр удаа пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр Америк тив, Канад, Нэгдсэн Вант улсыг бүрэн бүрхсэн хиймэл дагуулын сүлжээ бэлэн болох юм.

Starlink компани АНУ-ын сансар судлалын NASA агентлагтай мэдээлэл хуваалцах тухай гэрээ хэдийн байгуулаад амжсан бөгөөд сүлжээний чанарыг сайжруулахын тулд хиймэл дагуулуудыг илүү нам байрлалд байрлуулахаар холбооны харилцаа холбооны комисстой тохиролцоонд хүрээд буй.

Ийнхүү шинэ цахим сүлжээ ашиглалтад орох дөхсөнд Starlink компани хэрэглэгчдээс урьдчилсан захиалга авч эхэлжээ. Тэдний мэдээлж буйгаар бол Starlink сүлжээ дэлхийн хаана байхаас үл хамааран секундэд 300 мегабайт мэдээлэл дамжуулах хурдыг амлаж байгаа юм.

Одоогийн байдлаар нийт 500 мянган хүн урьдчилсан захиалга өгсөн бөгөөд тэдний 90 мянга нь аль хэдийн туршилтын журмаар цахим сүлжээг ашиглаад эхэлжээ. Үйлчлүүлэгчдийн хэлж байгаагаар Starlink сүлжээ туршилтын шатандаа байгаа ч бусад сүлжээнээс илүү хурднаар цахим орчинд мэдээлэл солилцох боломж олгож байгаа нь талархууштай гэнэ. Мэргэжилтнүүдийн хэмжсэнээр туршилтын журмаар сүлжээнд нэвтэрч буй хүмүүсийн доод хурд секундэд 200 мегабайтаас дээш байгаа аж.

Элон Маскийн төлөвлөж байгаачлан Starlink сүлжээ энэ онд туршилтын журмаа дуусгаж, албан ёсоор ашиглалтад орох аж. Ингэснээр АНУ-ын умард хэсэг, Канадын өмнөд хэсгийн хэрэглэгч нар хамгийн хурдан хиймэл дагуулын цахим сүлжээг ашиглах боломжтой болох юм. Харин цаашид Starlink компани хиймэл дагуулуудаа үргэлжлүүлэн хөөргөж, дэлхийн бусад орнуудад сүлжээгээ нэвтрүүлж эхлэх аж.

Эцэст нь 2030 онд хиймэл дагуулын тоо 12 мянга хүрч, дэлхийг бүрэн тойрсон хиймэл дагуулын сүлжээ бэлэн болох төлөвлөгөө бий гэнэ. Гэхдээ тэгээд зогсохгүй хиймэл дагуулын тоог дараагийн хэдэн арван жилийн турш нэмсээр 42 мянга болгох хэтийн зорилго бас бий аж.

Одоогийн байдлаар тус сүлжээний төлбөр сард 99 ам.доллар гэнэ. Мөн шинэ хэрэглэгч нар 499 ам.доллароор хиймэл дагуулаас долгион хүлээж авах тавган хүлээн авагч, утасгүй интернет цацруулагч төхөөрөмжүүдийг худалдан авах шаардлагатай бөгөөд шинэ төхөөрөмжийн тээврийн хөлс 50 ам.доллар гэнэ.

Эх сурвалж: TOMSGUIDE

“I Phone 13″-ын танилцуулга есдүгээр сарын 14-нд болно

$
0
0

HXpklgdOnNkp65AawqxrApple компани шинэ бүтээгдхүүнээ танилцуулах энэ жилийн арга хэмжээ есдүгээр сарын 14-нд зохион байгуулахаар боллоо. “California streaming” нэртэй арга хэмжээг тус компанийн төв оффис болох Apple Park-аас шууд дамжуулахаар болсон байна.

Энэ удаа танилцуулах iPhone 13 загвар нь өндөр давтамжийн (high refresh rate) дэлгэцтэй, яригч, камер зэргийг нүүрэнд байрлуулахын тулд нэмсэн дэлгэцийн оруулга нь багассан, камерны чадвар нь сайжирсан зэрэг шинэ үзүүлэлтүүдтэй байх төсөөлөл байгаа юм.  Шинэ iPhone-ий дэлгэц цоожтой үедээ ч байнгын ажиллагаатай (харанхуйлахгүй) болно гэсэн таамаг ч байна.

Apple кино зургийн горимтой iPhone 13, анхны 1TB багтаамжтай iPhone 13 Pro утаснуудаа танилцууллаа

$
0
0

-15092021-1631649338-793781330-iphone

Apple компани жил бүрийн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад “California Streaming”  нэртэй таницуулгаа Apple.com сайт болон Apple TV аппликейшнээр есдүгээр сарын 14-ний 10:00 цагт /Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 15-ны 01:00 цагт/ шууд дамжуулсан бөгөөд iPhone 13 ухаалаг гар утасны шинэ загварууд, iPad, Apple Watch цаг зэргийг толилуулсан юм.

Тус компани энгийн iPhone 13-аас гадна iPhone 13 mini, iPhone 13 Pro болон iPhone 13 ProMax загваруудаа гаргажээ.

iPhone 13,  iPhone 13 mini

Шинэхэн iPhone 13 загвар нь гадна талаасаа iPhone 12-ыг санагдуулах ч бага зэрэг зузаан болж, шинэ өнгө нэмэгдсэн байна. iPhone 13 нь Apple-ийн үйлдвэрийн OLED дэлгэцтэй бөгөөд өмнөх загвараас 20 хувиар илүү тод болжээ.

iPhone 13 ба iPhone 13 mini-гийн үндсэн загварууд нь илүү том мэдрэгч бүхий 12 мегапикселийн камераар тоноглогдсон бөгөөд мэдрэгчийн түвшинд оптик дүрс тогтворжуулагчтай.  Камерын хамгийн гол шинэлэг зүйл нь “киноны горим” юм. Apple-ийн инженерүүд кино уран бүтээлчдийн кинондоо ашигладаг техникийг судалж, бичлэг хийх үеэр тодорхой объектод төвлөрөн, тухайн цаг мөчид хаана фокуслаж, хаана бүдэгрүүлэхийг тааруулах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр iPhone 13-аар кино хийх боломжтой болов.

Apple-ийн шинэ загварууд A15 Bionic чип суурилуулснаар илүү хурдан ажиллах, өмнөх загвараас цэнэгээ 1,5 цагаар илүү удаан барих чадвартай болжээ. Мөн 5G технологи дэмждэг юм байна.

iPhone 13 mini $699, iPhone 13 $799-оос эхэлж байна.

iPhone 13 Pro,  iPhone 13 Pro Max

Apple компаниас гаргаж байсан iPhone  утасны хамгийн шилдэг загварууд хэмээн танилцуулсан iPhone 13 Pro утас 6,1 инч, iPhone 13 Pro Max 6,7 инчийн өргөн дэлгэцтэй. Хоёр загвар хоёул A15 Bionic чип, камерын сайжруулсан системтэй.

OLED дэлгэц нь 120Гц хүртэлх давтамжаар шинэчлэгдэх чадвартай, 5 цөмт GPU-тэй бөгөөд видео тоглоом сонирхогчдод төгс шийдэл болжээ.

Макро зураг авах боломжтойМакро зураг авах боломжтой

iPhone 13 Pro утсыг гэрэлтүүлэг тааруу нөхцөлд зураг авахад зориулан бүтээсэн бөгөөд шөнийн горимд гайхалтай зураг авах чадвартай. Мөн 3х оптик зүүм камер нь макро буюу 2 см хүртэлх зайнаас ч төгс зураг дарах боломжтой юм. Мөн өмнө дурдсанчлан “кино горим”-той ба ProRes форматаар 4К нягтралтайгаар бичлэг хийж чадна.

iPhone 13 Pro Max-ийн батарей нь 12 Pro Max-аас 2.5 цаг, iPhone 13 Pro-гийн батарей нь 12 Pro-гоос 1.5 цаг илүү удаан ажилладаг.

Түүнчлэн iPhone 13 Pro нь тус компанийн анхны 1 TB санах ойн багтаамжтай  ухаалаг гар утас болжээ. iPhone 13 Pro нь АНУ -д 999 доллараас, Pro Max нь 1,099 доллараар худалдаалах юм байна.

 Watch Series 7

Apple  Watch Series 7 ухаалаг цагны шинэ загвараа танилцууллаа. Шинэ загварууд нь 41 мм ба 45 мм-ийн хэмжээтэй бөгөөд өмнөх загвараас 1 мм-ээр том, 1.7 мм-ийн зузаантай. Дэлгэц нь 20 хувиар томорчээ.

Мөн өмнөх загвартай харьцуулахад 3 дахин хурдан цэнэглэх боломжтой ба 0-80 хувь хүртэл 45 минутад цэнэглэдэг байна. Нэг цэнэглэсэн байхад 18 цаг тасралтгүй ажиллах ба USB-C залгууртай юм байна. Series 7 нь Apple-ийн хамгийн бат бөх цаг бөгөөд 5 өнгө, кийбордын шинэлэг шийдэлтэй ажээ.

Мөн өвөл зун ямар спортоор хичээллэж байгаагаас хамаараад таны туулсан замыг тооцоолон гаргаж, зарцуулсан илчлэгийг тань хэмжих болно.  Тоос, усны хамгаалттай, өмнөх загваруудын оосрыг сольж хийх боломжтой.

Apple Fitness+

Фитнессийн төрөл бүрийн дасгалын сан бүхий энэхүү үйлчилгээг зургаан улсад авах боломжтой байсан бол одоо Австри, Бразил, Колумб, Франц, Герман, Индонез, Итали, Малайз, Мексик, Португал, Орос, Саудын Араб, Испани, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 15 улс болон нэмэгджээ. Фитнессийн дасгалуудаас гадна бүжиг, йога, бясалгалын хичээлтэй, Фэйс таймаар дуртай хүнтэйгээ холбогдон хамтдаа бэлтгэл хийх, нэг дор 32 хүртэлх тооны хүнтэй нэг бүлэг үүсгэх боломжтой бөгөөд мэргэжлийн дасгалжуулагчийн заавраар  1200 дасгалаас өөртөө тохирохыг сонгон хийж болох юм байна.

iPad,  iPad mini

Шинэ загварын iPad,  iPad mini загварууд нь iPAdOS15 үйлдлийн системээр ажиллана. Хоёр загвар нь хоёул Apple Pencil үзэг дэмждэг учраас тэмдэглэлийн дэвтрийн оронд ашиглаж болох юм. Мөн залгуураар нь зургийн аппаратанд залгаснаар аппаратны зургуудаа үзэх боломжтой юм.

А13 Bionic чип нь хүчин чадлыг 20 хувиар илүү болгож өгсөн. 12 мегапиксель камер нь “Анхаарлын төвд” хэмээх функцтэй бөгөөд дүрсээр холбогдон ярихад илүү таатай мэдрэмж өгөх ажээ. True Tone дэлгэцний тохиргоо нь нүдийг ядраахгүй байх зорилготой.

8.3 инчийн дэлгэцтэй, хурууны хээ танигч нь баруун дээд хэсэгт нь суурилуулсан байна. Мөн 5G дэмжинэ.

IPad mini-д синхрон орчуулагч, “Анхаарлын төвд” видео дуудлагын горимтой. 12 мегапиксель  ухаалаг HDR камертай, өргөн өнцгийн 12 мегапиксель урд камертай.

Дээр танилцуулсан загварууд бүгд дахин боловсруулсан материал хийжээ. Тухайлбал, iPad-ыг 100 хувь дахин боловсруулсан хөнгөн цагаанаар үйлдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Apple

Apple компани iPhone-ий дөрвөн шинэ загварыг танилцууллаа

$
0
0

8ad661b0-15a7-11ec-bfdd-2c34ff48c4bcЖил бүрийн есдүгээр сард болдог Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга энэ жил “California Streaming” нэрийн дор болж өнгөрлөө.

Энэ удаа тус компани iPhone ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвар, iPad төхөөрөмжийнхөө хоёр шинэ загвар болон том дэлгэцтэй Apple Watch ухаалаг бугуйн цагийг танилцуулжээ.

Ингээд шинээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя.

iPhone 13 – Өмнөх загвартай ижил хэлбэр, хийц, дэлгэцний жижгэрүүлсэн оруулга

Шинэ iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд нь гадаад хэлбэр, хийцийн хувьд өмнөх iPhone 12 загвартай ижил болсон байна. Ялгаруулах хоёрхон зүйл нь диагональ байрлалтай (iPhone 12-ынх босоо байрлалтай) арын хос камер, хэмжээ нь жижгэрсэн дэлгэцийн дээд талын хар оруулга байлаа.

Шинэ iPhone-ууд шинэ A15 Bionic чипээр тоноглогдож, өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай батарейтай болсон байна. Тодруулбал бүрэн цэнэгээр iPhone 13 Mini нь өмнөхөөсөө 1.5 цаг, iPhone 13 нь 2.5 цаг удаан ажилладаг болжээ.

Мөн дэлгэц нь 28 хувиар илүү тод дүрслэлтэй болж, төв процессор нь 50 хувиар илүү, график процессор нь 30 хувиар илүү хурдтай болсон байна.

Санах байгууламжийн багтаамжийн сонголтыг 128GB-аас эхлүүлсэн нь өмнөх оны загваруудаас хоёр дахин нэмэгджээ.

iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд таван өнгөний сонголттой худалдаанд гарах ба шинээр нэмэгдсэн өнгө нь ягаан (Pink) юм.

iPhone 13 Mini нь $729,  iPhone 13 нь $829 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа эхэлж, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарахаар болжээ.

iPhone 13 Pro – Сайжруулсан дэлгэц, илүү хурд, багтаамж

Шинэ iPhone-ий өндөр үзүүлэлттэй загварууд болох iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max-ийг бас танилцуулжээ.

Эдгээр шинэ загварууд нь 2020 оны iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загваруудаас гадаад хэлбэр, хийцийн хувьд ялгаагүй. Гол том дэвшил нь дэлгэцний давтамжийг Apple-ийн ProMotion adaptive refresh reate технологийн тусламжтай 120Hz хүртэл болгон нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл тоглоом тоглох зэрэг илүү хүчтэй график шаардсан хэрэглээний үед дэлгэц автоматаар секундэд 120 хүртэл удаа шинэчлэгддэг горимд шилжинэ гэсэн үг юм.

Шинэ A15 Bionic чипний ачаар камерны чадал нэмэгдэж, батарейн ажиллагаа өмнөх загваруудаасаа мөн 1.5-2.5 цагаар уртассан байна.

Бас iPhone 13 Pro ба iPhone 13 Pro Max нь анхны 1TB хэмжээ бүхий санах байгууламжийн сонголттой iPhone загварууд болжээ.

iPhone 13 Pro нь $999, iPhone 13 Pro Max нь $1,099 эхлэх үнээр есдүгээр сарын 17-ноос захиалгаа авч, есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.

Шинэ iPhone загваруудын бас нэг дэвшил Cinematic Mode, Photograph Styles

Бүх iPhone 13 загваруудын камер нь Cinematic Mode, Photograph Styles гэсэн хоёр шинэ боломжтой болсон байна.

Cinematic Mode нь видео дүрсийг бичихдээ гол объектыг тодруулж, арын хэсгийг бүдгэрүүлэх Portrait (хөрөг) маягийн горим юм. Өөрөөр хэлбэл гэрэл зурагт байсан боломжийг видео дүрсэнд нэвтрүүлжээ. Ингэснээр iPhone-ий камераар мэргэжлийн түвшний видео бичих боломжтой болж байна.

Нөгөө нэг шинэ боломж нь Photograph Styles юм. Энэ нь гэрэл зураг авахдаа Vibrant, Rich Contrast, Warm, Cool зэрэг хэд хэдэн горимоос сонгож, зурагныхаа өнгө аяс, уур амьсгалыг өөрчлөх боломжтой гэсэн үг.

Есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini

Apple компани өнгөрсөн шөнө iPad бүтээгдэхүүнийхээ хоёр шинэ загварыг танилцуулсан нь есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini байлаа.

Шинэ iPad нь А13 Bionic чипээр тоноглогдож, 12MP-ийн өргөн тусгалтай нүүрний камертай болсон байна. Хамгийн багадаа 64GB-ийн санах байгууламжтай гарах шинэ iPad нь есдүгээр сарын 24-нөөс $329 эхлэх үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Сүүлийн 2.5 жил орчим хугацаанд огт шинэчлээгүй байсан iPad Mini бүтээгдэхүүнээ Apple энэ удаа том загваруудтай ижил түвшний техник үзүүлэлттэйгээр гаргасан байна.

Тухайлбал илүү хурдтай чип, 12MP нүүрний камераар тоноглож, 5G холболтыг нэмж, USB-C порттой болгожээ. Мөн соронзон тогтоогчтой хоёрдугаар үеийн Apple Pencil үзэгтэй ажиллах боломжийг  нэмсэн байна.

8.3 инчийн дэлгэцтэй шинэ iPad Mini есдүгээр сарын 24-нд $499-өөс эхлэх үнээр зарагдах ажээ.

Хамгийн том дэлгэцтэй Apple Watch

Apple-ийн зарласан бас нэг шинэ бүтээгдэхүүн нь ухаалаг бугуйн цаг Apple Watch Series 7 байлаа. 41 ба 45 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй гарч байгаа нь өмнөх бүх загваруудаас хамгийн томд тооцогдож байна. Тодруулбал Series 6 нь 40 ба 44 мм-ийн хэмжээтэй дэлгэцтэй юм.

Таван шинэ өнгөний сонголттой Apple Watch Series 7 энэ намрын сүүлээр (тодорхой өдөр зарлаагүй) $399-өөс эхлэх үнэтэй худалдаанд гарах тухай Apple мэдээлжээ.

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 үйлдлийн системийн шинэ хувилбарууд

iOS 15, iPadOS 15, WatchOS 8 зэрэг Apple-ийн үйлдлийн системүүдийн шинэ хувилбарууд есдүгээр сарын 20-нд зах зээлд нэвтрэхээр болжээ.

“California Streaming” арга хэмжээний хураангуй дүрс бичлэгийг дараах холбоосоор үзэх боломжтой.

 

Эх сурвалж: Apple


Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

$
0
0

284465-17092021-1631846453-2102494980-85e358620da204e16cc5a2bc507eae64

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчоны өвлийн олимпийн үеэр Солонгосын SK telecom компани дэлхийд анх 5G сүлжээг туршиж, дараа жил нь хэрэглээнд нэвтрүүлж байв. Харин 2019 онд манай улсад зохиогдсон ICT expo-ийн үеэр дотоодын харилцаа холбоо, мэдээллийн технологийн Юнител групп монголд анх удаа 5G сүлжээний туршилтыг хийж байжээ. 5G сүлжээний хувьд 4G сүлжээнээс даруй 66 дахин хурдан бөгөөд одоогоор БНХАУ, АНУ тэргүүтэй дэлхийн 12 улсад 5G сүлжээг томоохон хотууддаа нэвтрүүлээд байна.

Харин өнөөдрөөс эхлэн 3 өдөр зохиогдох Digital nation-21 үзэсгэлэнгийн үеэр дахин 5G сүлжээний туршилт хийхээр хөтөлбөрт туссан нь технологийн хорхойтнуудын анхаарлыг татаад байна.  Одоогоор ямар байгууллага, компани энэхүү туршилтыг хийх нь тодорхойгүй байна. Хэрэглэгчдийн хувьд үүрэн операторууд, тэр дундаа Юнител группийг хийх болов уу гэсэн хүлээлттэй байна. Учир нь тус компани нь анхлан 4G сүлжээг орон даяар нэвтрүүлж байсан туршлагатай юм.

“Apple” iPhone 12 Mini загварын үйлдвэрлэлийг зогсоожээ

$
0
0

gsmarena_001

АНУ-ын “Apple” компани “iPhone 12 Mini” загварын ухаалаг утасны үйлдвэрлэлийг зогсоожээ. Шалтгаан нь борлуулалт маш бага байгаатай холбоотой гэнэ.

“TrendForce” маркетинг компанийн мэдээлснээр, тус загварын үйлдвэрлэлийг энэ оны хоёрдугаар улиралд зогсоожээ. Учир нь эл загварын утас “iPhone12”, “iPhone 12 Pro” болон “iPhone 12 Pro Max” загварын борлуулалтаас бага байжээ. Тиймээс “Apple” компани “iPhone 12s” цувралын хүрээнд мини хувилбараас татгалзаж, гурван загвар танилцуулна гэж шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус компани iPhone 12 шинэчилсэн загвараа танилцуулсан билээ. Тухайн үед энэ загварын жижгэрүүлсэн хувилбар “iPhone 12 Mini”, дэвшилтэд хувилбар болох “iPhone 12 Pro” болон түүний томсгосон “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг танилцуулж байсан юм.

Google компани Android-ын хуучин хувилбартай төхөөрөмжүүдийг дэмжихээ зогсоолоо

$
0
0

01-107

Google корпораци  Android-ын хуучны хувилбарын үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд техникийн дэмжлэгээ цаашид үзүүлэхгүй гэж компанийн техникийн дэмжлэгийн албанаас мэдээллээ. “Хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хадгалахын тулд Google есдүгээр сарын 27-ноос эхлэн 2.3.7 буюу түүнээс бага үйлдлийн системтэй Android төхөөрөмжийн бүртгэлд орох эрхийг хязгаарлалаа” гэжээ.

Хэрэглэгчид хуучин үйлдлийн системтэй бүртгэлдээ нэвтрэхэд нууц үгээ оруулахад алдаа зааж, цахим шуудандаа орох, YouTube-д нэвтрэх, картаа ашиглах боломжгүй болж байна. Компаниас Android идэвхгүй систем ашигладаг бүх хүнийг 3.0 болон түүнээс дээш үйлдлийн систем ашиглахыг уриалжээ. Одоогийн байдлаар хамгийн сүүлчийн үйлдлийн систем нь Android 11 бөгөөд үүнийг өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулжээ.

Эх сурвалж: ТАСС

HUAWEI: Дараагийн 10 жилд дэлхий ямар болох талаар бодит төсөөллүүд

$
0
0

tehnoligi

Бидний амьдралд технологи ямар оролцоотой болох вэ ? талаар бодит төсөөллүүдийг дэвшүүлсэн Huawei – Intelligent World 2030 форумаас… 9 сарын 22 ны өдөр. Хятадын технологийн томоохон компани болох Huawei компани “Intelligent World 2030” форумаа зохион байгууллаа.

Энэхүү форумд Хятад болон дэлхийн бусад орнуудын технологийн экспертүүд илтгэл тавьж 2030 онд дэлхий ямар байх вэ ? Бидний амьдралд технологи хэрхэн оролцоотой болох талаар маш сонирхолтой илтгэлүүд тавьсан нь форумыг нэлээд хандалттай сонирхолтой болголоо.

Өнгөрснийг судлан ирээдүйд юмс хэрхэн өөрчлөгдөж ямар төвшинд хүрэх талаар шинжлэх ухаанд суурилсан таамаглал дэвшүүлдэг Ирээдүй судлаач буюу Futurologist мэргэжил шинээр дэлгэрч байгаа бөгөөд Америкийн Ирээдүй судлаач мөн технологийн Дарвин хэмээн нэрлэгддэг Steven Johnson энэхүү форумд оролцож сонирхолтой илтгэл тавилаа.

Тэрээр дараагийн 10 жилийг Хүн ба компьютерийн оюун ухааны хамтын ажиллагааны алтан үе “ байх болно гэж тодорхойлжээ. Ирэх 10 жилд компьютер бол ямар нэг эцсийн бүтээгдэхүүнийг гаргах биш тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хийх эцсийн шийдвэрт нөлөөлөх хувилбаруудыг хүнд санал болгоно гэсэн үг юм. Өнгөрсөн хугацаанд технологийн ачаар хүний ген бүтээх, нарны панел, компьютерийн хөгжилд нэлээд дэвшилтүүд гарсан нь технологи бол төсөөлөл байхаа нэгэнт больж бодит байдал болсоныг харуулж байна.

Хүний генийг компьютераар богино хугацаанд зардал багатай бүтээж байна. 90 ээд оноос эхлэн 10 тэрбум орчим ам.доллараар 10 аад жилийн хугацаанд хүний генийг компьютераар бүтээсэн. 2007 онд 1 сая ам.доллараас бага мөнгөөр 7 хоногийн хугацаанд хүний генийг бүтээдэг болсон. Тэгвэл одоо үед 1 цагийн дотор 100 ам.доллараар генийг компьютераар бүтээж байна.

Нарны панелийн үнэ 1976 оноос өнөөг хүртэл 1 ватт нь 100 ам.доллараас 10 орчим цент хүртэл буурсан.

Алгоритмд суурилсан компьютерийн програм хүнээс илүү ухаантай, чадамжтай байгаа нэг жишээ бол шатрын програм юм. Алгоритмд ссурилсан шатар тоглогч өдөрт 44 сая удаа тоглож чадна харин шатрын мастерууд бүхэл бүтэн карьерийнхаа туршид хамгийн ихдээ 100,000 удаа тоглосон байдаг.

Эдгээрээс харахад компьютер хүний хүчин чадлаас хэд дахин илүү бөгөөд ухаалаг байгаа нь макро төвшний дээрх 3 жишээнээс харагдаж байна.

Технологийн энэхүү үсрэнгүй хөгжлөөс харахад хүний амьдралын бүх цаг үед өнгөрсөн болон одоо цагийн бүх мэдээлэл дээр тулгуурлан ирээдүйд ямар байж болох вэ гэсэн хувилбаруудыг харах бүрэн боломжтой бөгөөд алгоритмын энэхүү хүчин чадлыг ашиглан ирээдүйд хот төлөвлөлт, автомашины үйлдвэрлэл, хүний эрүүл мэнд, гэмт хэргийн мөрдөлт зэргийг симмуляци хийн харах боломжтой юм. Жишээ нь хот төлөвлөлтийг хийхдээ цуглуулсан бүх датанд үндэслэн ирээдүйд үзүүлэх эдийн засгийн нөлөөлөл, хөрш хот, мужид үзүүлэх нөлөөлөл, хөдөлгөөний урсгал, замын ачаалал ямар байх зэргийг урьдчилан симмуляци хийх байдлаар мэдэж болдог.

Мэдээллийн технологийн ачаар хамгийн далайцтай хөгжиж өөрчлөгдөх салбар бол эрүүл мэндийн салбар гэж онцолж байна. Учир нь хүний генетекийг тэр чигээр нь удирдах, бүтээх боломжтой болж байгаа юм. Ингэснээр генетикийн хувьсгал ирэх бөгөөд хүний тархи оюуны чадамж болон бие эрхтний чадамж хамгийн боломжит хэмжээгээр сайжирч хүн хөгшрөхгүй байх боломжтой болно. Дундаж тэтгэврийн насыг 65 гэж үздэг бол хүн үүнээс 40 жилээр илүү ажиллаж амьдрах боломжтой гэж үзсэн.

Дараагийн 10 жил хүн ба компьютерийн оюун ухааны хамтын ажиллагааны АЛТАН ҮЕ болох бол энэ 10 жилийг технологийн компаниуд юу гэж төсөөлж байна вэ ? Тэр дундаа Huawei хэрхэн төсөөлж байна вэ?.

2030 он гэхэд хүний амьдралын чанар сайжирч, илүү ногоон болж тогтвортой хөгжлийн явцад хүн илүү тухтай орчинд амьдрах боломжоор хангагдана гэж үзэж байна.

Huawei компани дараагийн 10 жилд хүн бүрийг дижитал болох боломжтой бөгөөд гэр болон байгууллагыг сүлжээнд холбон илүү ухаалаг дэлхийг бий болгох том алсын хараатай ажиллах юм байна. Ингэхдээ доорх салбаруудад макро тренд ямар байх талаар сонирхолтой төсөөллүүдийг дэвшүүлсэн байна.

1. Эрүүл мэндийн салбар

2030 он гэхэд маш мэдрэмтгий био мэдрэгчүүд түгээмэл хэрэглээ болно. Энэхүү мэдрэгчүүдийн тусламжтайгаар олж цуглуулсан датанууд үүлэнд суурилсан мэдээллийн бааз үүсгэснээр хүний биеийн эрүүл мэндийг компьютераар хянах боломжтой болно. Өөрөөр хэлбэл хүн өрөө эдгээр датанд үндэслэн өөрийнхөө эрүүл мэндийг хянах, тохиромжтой эм, эмчилгээг мэдэх боломжтой болно. Авч явдаг авсаархан төхөөрөмжүүд болон хиймэл оюунд суурилсан тухайн хүнд тохируулсан эм, эмчилгээ түгээмэл ашиглагдана.

2.Хүнсний салбар

Хүнсний ногоо тариалалтыг бүрэн хянах боломжтой болох бөгөөд чийг, орчны температур, ургалт зэрэг бүх үзүүлэлтүүд дата баазад суурилснаар ирээдүйд тодорхойгүй байдал үүсгэхгүй, байгаль орчин, уур амьсгалын сөрөг нөлөөлөлгүй тариалан эрхлэх боломжтой болно. 3Д хэвлэгчээр ирээдүйд мах үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм. Махны амт болон хүний хооллолтын дэглэмд нийцсэн орц найрлага бүхий мах үйлдвэрлэх боломжтой юм.

3. Амьдрах орон гэр, орон сууц

2030 онд хүмүүс элдэв олон хэрэгсэл дунд амьдрахгүй. Хүмүүс өөрт хэрэгцээт цөөн зүйлээ 10 Гегабайт хэмжээтэй дижитал каталогуудаар зохицуулах боломжтой болно. Зөвхөн шаардлагатай үедээ дундын агуулахаас хэрэгцээт зүйлээ захиалж гэртээ хүргүүлдэг автомат хүргэлтийн систем үйлчилнэ. Ингэснээр орон сууц, хаус, оффисийн барилга илүү тогтвортой хөгжлийг хангасан ногоон, хүлэмжийн хийн ялгаралгүй байх боломжтой.

4. Тээвэр логистик

2030 онд тээвэр ложистикийн салбарт хэд хэдэн томоохон өөрчлөлт гарах болно. Автомашинууд ногоон эрчим хүч хэрэглэхээс гадна автомат жолоодлогын систем нэвтэрнэ. Мөн замын хөдөлгөөнд зохицон оролцох байдлыг хангах компьютерийн систем бүхий автомат жолоодлогын систем нь автомат сенсоруудын тусламжтайгаар хөдөлгөөнд илүү ухаалаг байдлаар оролцох боломжоор хангана. Нийт автомашины 50% орчим нь цахилгаан машин болно гэсэн тооцоолол байна.

5. Хот төлөвлөлт

Шинэ дижитал дэд бүтцийн хөгжил нь хотыг илүү дээр, орчин үед зохицсон байдлаар төлөвлөх, удирдах, нөөцийг хэмнэлттэй зарцуулах, засаглалыг илүү ил тод оновчтой болгоно. Хотыг удирдах засаглалын процессыг дижитал платформ удирдсанаар хотоос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ илүү хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар, ачаалахад амар хялбар болно. 2030 онд компаниудын 40% орчим нь 10 гега байтын сүлжээтэй болно.

6. Бизнесийн байгууллагууд

2030 онд дижитал шилжилтийг хийснээр байгууллагууд илүү бүтээмжтэй, хүчин чадалтай компьютерууд ашиглаж, робот төхөөрөмжүүдийг ажиллуулна. Шинэ бизнес моделууд нь илүү хүн төвтэй, үйлдвэрлэл болон логистик нь уян хатан болно. 10,000 ажилтны 390 нь робот болно. 1 сая орчим байгууллагууд хувийн 5G сүлжээг ашиглах ба компаниудын мэдээлэл технологид оруулах нийт хөрөнгө оруулалтын 7% нь хиймэл оюунд зарцуулагдана.

7. Эрчим хүч

2030 онд эрчим хүч илүү ногоон, ухаалаг болно. Цахилгаан станцууд эрчим хүчийг гол, нуурын уснаас гаргаж авна. Нийт цахилгааны эх үүсвэрийн 50% орчим нь сэргээгдэх нөөцөөр хангагдана.

8. Мэдээллийн аюулгүй байдал.

Бизнесүүдийн 85% орчим нь блокчэйнд суурилна. Мэдээллийн аюулгүй байдал нь үндсэн шалгуур болох тул хиймэл оюунд суурилсан луйвар илрүүлэгч, хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах системүүд түгээмэл ашиглагдана.

Гар утаснаасаа харцаа салгаж чаддаггүйн шалтгаан

$
0
0

01-115

Гар утасны энэхүү хэтэрсэн хэрэглээ нэг шөнийн дотор үүсээгүй. Энэ үйл явц аажмаар явагдсан бөгөөд бидний тархин дахь допамин гэдэг жижиг молекулаас эхлэлтэй.

Сүүлийн 1 цагийн дотор та хэдэн удаа гар утасныхаа дэлгэцийг асааж харсан бэ? Тэгвэл сүүлийн 10 минутанд? Хэрэв та ихэнх хүмүүстэй ижил бол, хариулт нь “хэдэн хэдэн удаа” байх. Бидний хувьд гар утас өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон нь нууц биш. Америкийн Psychology Today сэтгүүлээс явуулсан судалгаагаар нийт оролцогчдын 94% нь утас нь гарт нь байхгүй бол сэтгэл зүйн хувьд тавгүй болдог, 80% нь өөр хүн утсаа ашиглаж байхыг харвал атаархал төрдөг, 70% нь утас нь алга болбол сэтгэл санаагаар унах, сандрах, арчаагүй байдалд орох байх гэж хариулсан байна.

Түүгээр ч зогсохгүй, Америкийн үндэсний олон нийтийн радио (NPR)-ийн явуулсан судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын 50% нь эвдэрхий утастай байснаас хугархай ястай байсан нь дээр гэж хариулсан аж. Иймэрхүү статистик тоо баримт таны хувьд гайхаад байхаар зүйл биш байж болох ч (сүүлийн жишээг эс тооцвол), 5 жилийн өмнө бол хүмүүсийг гайхшралд оруулах байсан. Учир нь 2014 оноос хойш Монголчуудын ухаалаг утасны хэрэглээ болон интернетийн хэрэглээ огцом нэмэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ердөө 5 жилийн дотор, технологийн энгийн нэг төхөөрөмж тансаг хэрэглээнээс хүмүүсийн нойр, хоол, сексийг орлох зүйл болж хувирсан байна.

Бид хэрхэн А цэгээс Б цэг рүү ирэв? Хариулт нь магадгүй илүү гүнзгий, бидний сэтгэл зүй болон хөгжлөөс үүдэлтэй байх.

Бага багаар

Гар утасны энэхүү хэтэрсэн хэрэглээ нэг шөнийн дотор үүсээгүй. Энэ үйл явц аажмаар явагдсан бөгөөд бидний тархин дахь допамин гэдэг жижиг молекулаас эхлэлтэй.

Юу болсон бэ гэхээр: Та анхны ухаалаг утсаа авсныхаа дараа, танд таатай мэдрэмж төрүүлэхүйц зүйлс хийсэн байх. Жишээ нь: багын найзтайгаа холбогдож, дотнын хүнээсээ сайхан үгтэй мессеж авч, сонирхолтой зүйлсийн талаар мэдэгдэл авсан. Эдгээр бүх үйлдэл нь допамин ялгарахад нөлөөлсөн байна.

Допамин гэж юу вэ? Энэ бол сайхан мэдрэмж төрүүлэгч мэдрэлийн дамжуулагч даавар юм. Бидний тархи тэсэж үлдэх хэрэгцээг хангах үйлдэл болох хоол идэх, үржилд орох гэх мэт үед допамин ялгаруулахаар загварчлагдсан байдаг. Олон тооны судалгаагаар утасны үйл ажиллагаа нь бидний тархи дахь допаминыг идэвхжүүлж, биднийг илүү сэрэмжтэй, идэвхтэй, аз жаргалтай болгодог болохыг тогтоосон байна.

Утас ашиглалтын эхний хэдэн саруудад та заримдаа өөрийн ухаангүй Instragram-ын видеонуудыг гүйлгэж, танихгүй хүмүүсийн зургийг харж, өөрт ямар ч дулаан, сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрүүлдэггүй зүйлсийг харж цагаа өнгөрүүлсэн л байх.

Гэвч таныг допамин ялгаруулах үйлдэл хийх бүрт тархи түүнийг таньж удалгүй “гар утас”-ыг “допамин”-тай холбож хүлээж авдаг болж эхэлнэ. Тархи угаасаа допамин ялгаруулах амархан арга эрэлхийлж байдаг учраас удалгүй гар утсанд хорхойсож эхэлдэг байна.

1-pic Гар утаснаасаа харцаа салгаж чаддаггүйн шалтгаан

Ингээд гэнэт, зуршил бий болно

Тодорхой урамшуулал өгдөг зан үйлийг олон дахин давтахын хэрээр, энэхүү үйлдэл нь мэдрэлийн системд сууж эхэлдэг. Удахгүй таны тархи тухайн урамшууллаа байнга эрэлхийлж эхэлдэг байна.

Допамины тухайд: уг даавар нь таны тархинд маш хурдан бодисын солилцоонд ордог бөгөөд аль болох хурдан, илүү ихийг ялгаруулахыг шаардаж эхэлдэг. Иймд, допамин шимэгдэж дуусах үед тархи тухайн мэдрэмжээ эргүүлэн авчрахын тулд юуг ч хийхэд бэлэн болдог байна.

Допамин ялгаруулах хялбар, хүртээмжтэй арга зам нь юу вэ? Гар утсаа оролдох. Өөрөө хэлбэл нь таны тархи биенд чинь юу хийхийг нь зааж байгаа хэрэг юм.

Асуудал нь мессеж, Facebook-ийн пост, Instagram-ыг зураг бүр таны  тархины хайж байгаа тэр мэдрэмжийг төрүүлдэггүй. Иймээс, бид допамины урамшууллаа авахын тулд шаргуу хөдөлмөрлөсөөр байдаг. Заримдаа энэхүү урамшууллын системд бид өөрсдөө хувь нэмэр оруулж эхэлдэг. Зүгээр сайхан мэдрэмж авахын тулд сошиал медиа дээр пост оруулж байсан уу? Эсвэл холбоотой мэдрэмж авахын тулд найзууд руугаа мессеж илгээж байсан уу? Битгий санаа зов – чи ганцаараа биш. Энэ бол ердөө бидний мэдрэлийн систем хэрхэн ажилладаг болохын тод жишээ.

Гар утсанд юу байдаг вэ?

Гэхдээ яагаад зөвхөн гар утас гэж? Өөр төхөөрөмжүүд яасан бэ? Яагаад гар утас бидэнд ийм их допамин өгч байна вэ? Таблетууд яг л утас шиг хөнгөн, авсаархан, олон үйлдэлтэй. Гар утаснаас ялгаатай нь бид таблетыг видео үзэх, ном унших зэрэг илүү хувийн, пассив зүйлсийг хийхэд ашигладаг бөгөөд Psychology Today сэтгүүлийн судалгаагаар эдгээр үйл ажиллагаа нь мэдрэлийн тэс өөр хариу үйлдлийг өдөөдөг болохыг онцолсон байна.

Харин гар утсыг бид арай өөр зориулалтаар ашигладаг. Гар утас нь биднийг сошиал ертөнцтэй холбох гүүр болдог. Бид гар утсаараа мессеж бичиж, сошиал медиа ухаж, найзуудтайгаа холбогддог билээ.

2-pic Гар утаснаасаа харцаа салгаж чаддаггүйн шалтгаан

Гэхдээ энэ нь допаминтай ямар хамааралтай билээ? Бидний гар утсан дээрээ авдаг бүх мэдэгдлүүд (notification) тархин дахь допаминыг идэвхжүүлдэг болох нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй, ухаалаг утасны хамгийн ихээр донтуулдаг функцууд нь нэг нийтлэг шинжтэй байдаг – хүний бусад хүмүүстэй холбогдох ​​хүсэл эрмэлзэлд суурилсан байдаг аж (Frontiers in Psychology сэтгүүл, доктор Veissière, профессор Stendel).

Хүн бол нийгмийн амьтан

Допаминыг ялгаруулж байгаатай адил бидний нийгмийн хэрэгцээ бидний тархинд бат суусан байдаг. Хүмүүс хүчтэй харилцааг эрэлхийлж, бий болсон харилцаагаа хадгалахыг хүсдэг. Энэ нь яг л бие махбод өлсөх, цангахтай адил, сэтгэл зүйн ханамжийг хангах суурь хэрэгцээ болдог байна.

Яагаад? Энэ нь хүн төрөлхтний хувьслаас үүдэлтэй. Хүмүүс хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүрээлэн буй орчны хүнд нөхцөлд амьд үлдэхийн тулд бие биенээсээ хамааралтай байдал нь нэмэгдсээр ирсэн. Хэдий чинээ бусадтайгаа бат бөх харилцаа холбоо тогтоож чадна, тэр хэмжээгээр амьд үлдэх магадлал нэмэгдэж байв. Хүн хөгжихийн хэрээр, соёлын хувьд зохистой зан авирыг тодорхойлохын тулд бусад хүмүүсийн оролцоо байнга шаардагдаж байв. Ийм ч учраас сошиал медиа ингэж их цар хүрээг хамарсан нь гайхаад байхаар зүйл биш юм. Гар утас нь хэдэн зуун мянган жилийн тэртээ үүссэн хүний харилцааг хүсэмжилсэн бидний дотоод хэрэгцээг хангах платформ болдог.

Бид яагаад гар утсаа оролдохгүй байж чаддаггүй вэ гэж үү? Хариулт гар утас нь бидний үндсэн хэрэгцээ болох ‘хүнийг харилцааг’ энгийн, хурдан байдлаар хүргэж чаддагт оршино.

Бидний тархи танин мэдэхүйн эрчим хүчээ хэмнэхийн тулд хийж буй бүх зүйлээ товчлох арга эрэлхийлж байдаг. Иймээс ч гар утас бидний анхаарлыг илүү татдаг, харин технологийн компаниуд үүнийг нь ашигладаг. Технологийн томоохон компаниуд допамин ялгаруулалтыг дэмжсэн донтох нөлөөтэй бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд сэтгэл судлаач, нейро (мэдрэлийн) эрдэмтэн, нийгмийн ухааны мэргэжилтнүүдийг хөлсөлж ажлуулдаг байна. Түүгээр ч барахгүй Допамин Лаб нэртэй стартап компани байдаг бөгөөд нейро шинжээчдийн тусламжтайгаар технологийн компаниудын бүтээгдэхүүнийг илүү “наалдамхай” болгоход нь тусалдаг аж.

Энэ бүгд бага зэрэг аймшигтай санагдаж магадгүй юм. Гэхдээ, хийж буй үйлдлийнхээ цаад сэтгэл зүйн учир шалтгааныг ойлгох нь муу зуршлыг таслан зогсоох эхний алхам болдог.

Ухаалаг утас нь бидэнд найз нөхөд, гэр бүлээсээ хэчнээн холдсон ч холбоотой байх боломжийг олгож, нийгмийг илүү өргөн хүрээлэлтэй болоход тусалдаг. Хэдий тийм боловч, хамгийн чухал нүүр тулсан харилцаанд саад учруулж байгааг мөн дурдах хэрэгтэй. James Roberts болон Meredith David нарын хийсэн судалгаагаар гар утаснаасаа болж үл тоомсорлох зан авир гаргах нь гэр бүлийн сэтгэл ханамжийг бууруулж, утасны хэрэглээтэй холбоотой үл ойлголцол, маргааныг үүсгэдэг болохыг онцолжээ.

Түүгээр ч барахгүй, өөр нэг судалгааны үр дүнгээс харахад чухал ярианы үед утсаа ил байлгах нь хүртэл бусадтай бүрэн холбогдоход тань саад болдог нь тогтоогдсон байна. Гэтэл ийм нүүр тулсан ярианууд л биднийг бие биедээ илүү ойртоход тусалдаг билээ.

Эдгээр судалгааны нэгт “оролцогчдын аль нэг нь гар утсаа ширээн дээр байрлуулсан эсвэл гартаа барьсан тохиолдолд, нөгөө тал тухайн ярианы чанарыг хангалтгүй гэж үнэлсэн” болохыг профессор Misra онцолсон байна. Түүнчлэн, ярианы дундуур утсаа гаргаж барьсан оролцогчдын хувьд нөгөө хүнийхээ зовлонг ойлгох байдал нь буурчээ.

Итгэл найдвар байна уу?

Утасны хэрэглээ нь архаг донтолттой ижил мэдрэлийн хариу урвал үүсгэдэггүй гэдгийг юуны өмнө сануулъя. Утасны хэрэглээг хязгаарласантай холбоотой хүнд ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд зуршил гэдэг утгаараа оюун санаагаа ‘reset’ хийгээд арилгах боломжтой.

Өөрөөр хэлбэл, бид утсаараа найзуудтайгаа холбоотой байж болох ч, нэгэн зэрэг утастайгаа илүү эрүүл харилцаатай байх боломжтой. Харин хэрхэн утасны зохистой, эрүүл хэрэглээтэй болох талаар мэдээллийг дараагийн нийтлэлд өгье.

Түүнээс өмнө гар утасны хэрэглээг хянадаг апп татаж аваад (жишээ нь Moment шиг) өдөрт хэдэн удаас утсаа барьж авч, харж байгаагаа хянаарай. Үр дүн нь таныг гайхшруулах болно. Гарсан тоог та өдөрт ядаж 10-20-оор бууруулахын төлөө ажиллаж эхлэх юм бол үр дүн нь таныг бас л гайхшруулах болно.

Гар утас гэснээс Мандал даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжтой гэдгийг мэдэх үү. Энэхүү апп таныг сошиал апп-ууд шиг донтуулахгүй, яг хэрэгцээ гарсан үед тань дотнын туслах байх болно.

Мандал АПП татах: IOSAndroid

Эх сурвалж: lemonade.com, psychologytoday.com

Хятад 5G сүлжээний 1 сая станц байгуулсан нь дэлхийн 70 гаруй хувийг эзэлж байна

$
0
0

ddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddd

9-р сарын 27-нд буюу өчигдөр 2021 оны Хятадын олон улсын мэдээлэл, харилцаа холбооны үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нээгдэж, мэдээлэл, харилцаа холбооны салбарт шинээр гарч буй технологийн шинэчлэлийг танилцуулж байна.

Энэ оны үзэсгэлэнд тусгайлан “5G инновацийн хэрэглээний үзэсгэлэнгийн павильон” -г байгуулсан бөгөөд томоохон компаниуд 5G хэрэглээний төрөл бүрийн шийдлээ танилцуулж, 5G-ийн олон салбарт авчирч буй өөрчлөлтүүдтэй танилцах боломжийг Хятадын үзэгчдэд олгожээ.

БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яамны орлогч сайд Шин Гүөбинь уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр: “Мэдээлэл, харилцаа холбооны салбар нь үсрэнгүй хөгжлийг бодит болгож, дэлхийн хамгийн том оптик шилэн сүлжээг байгууллаа.Мөн 5G сүлжээг бизнесийн зориулалтаар ашиглах нь ихээхэн хөгжил дэвшил дагуулж байна. 2021 оны 8-р сарын байдлаар Хятад Улс 5G сүлжээний 1 сая гаруй үндсэн станц байгуулсан нь дэлхийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд 5G терминалын холболтын тоо 400 саяыг давжээ. Түүнчлэн Хятад улсын хөдөө орон нутгийн 99% хувийг өргөн зурвасын сүлжээнд хамруулсан нь ядуурлыг бууруулах тэмцэлд ялалт байгуулахад хувь нэмэр оруулсан” гэсэн аж.

Windows 11-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлс

$
0
0

07 (1)

Microsoft дэлхий даяар тэрбум гаруй хүн хэрэглэдэг Windows үйлдлийн системийн шинэ хувилбарыг өнгөрсөн сард танилцууллаа. Windows 11 илүү бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн, илүү шинэлэг бөгөөд орчин үеийн загвартай, хэрэглэгчдэд өөрийн хүссэнээр дэлгэцээ удирдах боломж олгосон хэлбэртэйгээр энэ оны сүүлээр нээлттэй болох гэж байна.

Unread танд Windows 11-ийн тухай мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэж байна.

 

САЙН МЭДЭЭ: WINDOWS 11 ҮНЭГҮЙ

Microsoft-ийн танилцуулгаас хамгийн онцлох зүйл нь Windows 11 үнэ төлбөргүй гэдэг нь байв. Өмнө нь албан ёсны лицензтэй үйлдлийн систем ашиглана гэдэг бараг л өдрийн од шиг ховор байж, төлбөр төлж хэрэглэнэ гэдэг ихэд хүнд ачаа мэт санагддаг байсан шүү дээ. Тэгвэл та Windows 10-аас шууд шинэчлэл хийж, шинэ хувилбарыг ашиглаж болно гэсэн үг.

dd06cdb5fd2a2798c0d28d7409afbb43 Windows 11-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлс

ГЭХДЭЭ МУУ МЭДЭЭ НЬ…

Гэхдээ үнэгүй шинэ үйлдлийн системтэй болохын тулд танд тавигдах 2 шаардлага бий.

1. Таны компьютер Windows 10-ийг лицензтэй ашигладаг байх.

2. Таны компьютер Windows 11-ийг ажиллуулах техникийн шаардлагыг хангасан байх.

Хоёр дахь нь хамгийн төвөгтэй хэсэг. Хэрвээ таны төхөөрөмж Intel-ийн 8-р үеийн процессоргүй бол Windows 11 ажиллахгүй. Тодорхой хэлбэл, таны компьютер 2019 он болон түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн бол шинэ хувилбарыг ачааллаж чадахгүй байх магадлал маш өндөр гэсэн үг. Уул нь рам, зай, хурд зэрэг техникийн гол үзүүлэлтүүдийн шаардлага нь тийм өндөр биш ч суурь системийн шаардлага нь ийн болгочихож байгаа хэрэг.

Та өөрийн компьютер Windows 11-ийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг эндээс шалгаарай. Эсвэл PC Health Checker-ийг ачааллаж ч үзэж болно шүү. 2018 онд үйлдвэрлэгдсэн Microsoft-ийн өөрийнх нь Surface Laptop 2-ийг ашигладаг миний хувьд лав урдуураа таслуулчих шиг л боллоо. Microsoft албан ёсоор худалдаанд гаргатал нийцэх системүүдийнхээ жагсаалтыг нэмнэ гэж мэдэгдсээр байгаа нь ганц найдлага болж байна даа.

fb25a9a685628aaf2f8e87385fe48302 Windows 11-ийн тухай таны мэдэх ёстой бүх зүйлс

ОК. ТЭГВЭЛ ЛАПТОПОО СОЛИХ ГОЛ ШАЛТГААН МААНЬ ЮУ БАЙНА?

Дэлгэцээ нээхэд л шууд нүдэнд тусах өөрчлөлт бол “Start” цонхны байрлал. Классик старт товч дэлгэцийн зүүн талд байрлаж, түүнээсээ урган цэс сонголтоо гаргаж ирдэг. Тэгвэл Windows 11-ийн хувьд энэ байрлалыг төв хэсэг рүү шилжүүлсэн байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг програмуудаа байршуулдаг “Taskbar” хэсэг ч гол хэсэг рүү шилжсэн нь сонирхолтой санагдав. Зарим шинжээчид Mac-тай хэт төстэй болж байна хэмээн шүүмжилж байгаа ч энэ нь хэрэглэгчдэд дэлгэцээ илүү өргөн, хүртээмжтэй ашиглах боломж олгож байгаа хэмээн Microsoft онцолж буй.

Өмнө нь компьютерт суусан бүх програмууд жагсаалт хэлбэрээр гарч, төрөл бүрийн апп-уудын харагдацаар дүүрэн байсан “Start” меню одоо хамгийн их ашигладаг програм, хамгийн сүүлд нээсэн файлууд бүхий ихэд цэгцтэй самбар болсон байна. Энгийн, бүтээмжид суурилсан зэрэг түлхүүр үгсийн биелэл эндээс шууд харагдах аж.

Үргэлжлэлийг Unread.today вэб сайтаас энд дарж уншина уу. 


Гэрийн ажилд туслах ухаалаг роботыг танилцуулжээ

$
0
0

04

Дэлхийн алдарт “Amazon” компанийн зүгээс өөрсдийн хөгжүүлсэн Alexa хиймэл оюун ухааны системд суурилсан Astro хэмээх ухаалаг, гэрийн роботыг танилцуулсан байна. Энэхүү робот нь бие даан үйлдэл гүйцэтгэх чадамжтайн зэрэгцээ хэрэглэгч алсаас удирдах боломжтой байх юм.

Ингэхдээ гэрт эзгүй үед харуул хийх, тэжээвэр амьтан асрах, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд хэрэглэгчид мэдээлэх зэрэг олон ажлуудыг гүйцэтгэх ажээ. Түүнчлэн робот бүр өөрийн гэсэн зан чанарыг хөгжүүлэх боломжтой байхаар програмчлагдсан хэмээн холбогдох мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Зах зээлд 999.99 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх уг робот нь цаашид эрэлт өндөртэй бүтээгдэхүүнүүдийн нэг болох бүрэн боломжтой гэж үйлдвэрлэгчдийн зүгээс таамаглаж буй бөгөөд ялангуяа, өндөр настай иргэдэд ихээхэн тустай төхөөрөмж болохыг онцолжээ.

Иймд, ирэх 5-10 жилийн хугацаанд АНУ-ын өрх бүр хамгийн багадаа нэг роботтой болно хэмээн тооцоолж буй аж.

Бүтээгдэхүүнийг эхний ээлжинд дотооддоо буюу АНУ-д худалдаалж эхлэх бөгөөд ирэх оноос олон улсын зах зээлд нийлүүлэх юм. Харин ойрын ирээдүйд Astro-ийн адилаар гэр ахуйн ажлыг хөнгөвчлөх, ухаалаг роботууд олноор үйлдвэрлэгдэх магадлал өндөртэйг салбарын мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн байна.

“Amazon” компанийн хувьд, өнгөрсөн хугацаанд ухаалаг богино долгионы зуух, дохиолол зэрэг нэгж хэрэгслүүдийг танилцуулсаар ирсэн ба эдгээр нь бүгд Alexa хиймэл оюун ухааны системтэй холбогддогоороо давуу талтай билээ.

Эх сурвалж: BBC

“Samsung Electronics” ухаалаг гар утсаараа кино бүтээх кампанит ажил эхлүүлжээ

$
0
0

6163e9f97e1c8

Өмнөд Солонгосын хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгч “Samsung Electronics” компани “Galaxy” цуврал ухаалаг гар утсаар кино бүтээх гэрээг хэд хэдэн кино бүтээгчидтэй байгуулснаа мэдэгджээ. Тус компани “Samsung-ийн тэргүүлэх ухаалаг гар утсуудыг ашиглан хүмүүсийг бүтээлч сэтгэлгээнд уриалах” зорилгоор олон нийтийн сүлжээнд “Galaxy with Filmed” гэсэн хаштаг бүхий томоохон кампанит ажил эхлүүлжээ. Энэхүү кампанит ажлын анхны оролцогч  нь “Pride & Prejudice” /2005/ киногоороо алдартай Их Британийн найруулагч Жо Райт болсон байна.

Райт хайр сэтгэлийнхээ төлөө ордны амьдралаас татгалзаж буй хаан ширээ залгамжлагчийн тухай “Гүнж ба чинжүү” киноныхоо зургийг зөвхөн “Galaxy S21 Ultra 5G” загварын ухаалаг гар утас ашиглан авчээ.

Энэхүү кампанит ажилд Азидаа алдартай Хятадын найруулагч Ша Мо зэрэг бусад найруулагчид ч оролцож байгаа ажээ. Тэрбээр мөн л “Galaxy S21 Ultra 5G” гар утсаар Хятадын хөдөө нутгийн сургуулийн сурагчдын амьдралын тухай “Диваажингийн хүүхдүүд” хэмээх кино бүтээсэн байна.  “Samsung Electronics” компанийн мэдээлж буйгаар, Райт, Ша Мо нарын кино энэ долоо хоногт болох Бусаны олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийх гэнэ.

Facebook нэрээ Meta болгон өөрчилжээ

$
0
0

14-13

Facebook компани нэрээ Meta болгон өөрчилжээ. Энэ талаар компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг компанийн “метаверс”-т зориулсан танилцуулгынхаа үеэр зарлав.

«Өнөөдрөөс эхлэн бид Meta нэртэй боллоо», – хэмээн Цукерберг хэлжээ.

Үүнээс гадна тэрбээр компанийнхаа логог танилцуулсан байна. Энэ бол Мебиусын цэнхэр тууз бөгөөд баруун талд нь  Meta гэж бичжээ.

«Надад өмнө нь сонгодог судалгаа таалагддаг байлаа. Харин meta хэмээх үг нь грек гаралтай «дараа» гэсэн утгатай. Миний хувьд энэ нь бидэнд ямар нэгэн зүйлийг дахин барих, бий болгож болно гэснийг бэлгэдэж байна» хэмээн Цукерберг тайлбарлажээ.

Шинэ брэндийн анхаарлын төвд хүн дэлгэцнээс холдож, виртуаль ертөнцөд байхын үр дүнд мэдрэх виртуаль метаверс байна гэдгийг Америкийн бизнесмэн онцолсон аж.

«Миний хувьд Facebook биш, метаверс нэгдүгээрт байна. Энэ нь та бүхэнд цаг хуацааны явцад Facebook манай бусад үйлчилгээг хэрэглэх шаардлагагүй болно гэсэн үг юм», – хэмээн танилцуулгын явцад хэлжээ.

Ойрын ирээдүйд виртуаль орчинд найзуудтайгаа ярилцах, ажиллах, тоглох боломж бүрдэнэ. Тухайлбал, хэрэглэгч амьд ба виртуаль орон зайд зэрэг тоглолтод оролцож болох юм.

Гэхдээ Meta нь өөрсдийн цэсийн Facebook, Instagram, WhatsApp мессенжерийнхээ нэрийг өөрчлөхгүй. Энэ бүх цэсийг “метаверсийг амьдралд биелүүлэх” ерөнхий нэг зүйл болгон нэгтгэнэ гэж Цукерберг үзэж байна.

«Бидний зорилго урьдын адил хүмүүсийг нэгтгэх хэвээр байна. Бидний цэс, брэнд өөрчлөгдөхгүй. Бид хүмүүсийн хэрэгцээнээс урган гарсан технологи бүтээдэг компани хэвээрээ үлдэнэ », – хэмээн Цукерберг нэмж хэлжээ.

Компани нэрээ өөрчлөхөө зарласантай зэрэгцэн хувьцааных нь ханш өссөн байна. Улаанбаатарын цагаар 02:30 цагийн үед компанийн хувьцааны ханш 2,97%-иар өсөж, ширхэг нь $321,50 болжээ.

Эх сурвалж: MIR24

“Netflix” хүүхдүүдэд зориулсан шинэ үйлчилгээ гаргана

$
0
0

Netflix-Kids-Clips

“Netflix” стриминг үйлчилгээ хүүхдэд зориулсан “Kids Clips” үйлчилгээг гаргахаар болжээ. “Kids Clips” нь стриминг платформын хүүхдийн сангаас “TikTok”-той ижил богино хэмжээний дүрс бичлэг үзэх боломжийг нээж байна. Өдөр тутам шинэчлэгдэх тус үйлчилгээгээр дамжуулан “Netflix” залуу хэрэглэгчдийг татахыг зорьж байна.

Ингэхдээ “Netflix” платформ энэ оны эхээр “Fast Laughs” гаргасан сонголт дээр үндэслэн “Kids Clips” үйлчилгээг гаргаж байгаа аж. Хүүхэд 20-иос ихгүй дүрс бичлэгийг нэг удаад үзэх боломжтой байхаар тохируулжээ.

Залуу хэрэглэгчид энэ долоо хоногоос эхлэн iOS үйлдлийн системийн гар утас, таблетыг ашиглах энэ үйлчилгээг авах боломжтой болж байна. Эхний үед зөвхөн англи, испани хэлээр ярьдаг улс орнуудын хэрэглэгчдэд энэ үйлчилгээ хүрэх аж.

Франц хиймэл оюун ухааны хөгжилд 2.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулна

$
0
0

board-2528363_1920-35wanejih3f41ehul8rev4

Францын эрх баригчид хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюун ухааны хөгжилд зориулан нийт 2.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Нийт хөрөнгө оруулалтын 1.5 тэрбум еврог улсын төсвөөс гаргах бол үлдсэн хэсгийг хувийн хэвшил хариуцах аж.  Тухайлбал, хиймэл оюун ухааны салбарт боловсон хүчин бэлтгэхэд зориулж 700 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ энэ чиглэлийн бакалаврын зэргийн хөтөлбөрт суралцах оюутны тоог хоёр мянга, магистрын зэргийн хөтөлбөрт суралцах оюутны тоог 1.5 мянга байхаар тогтоосон байна.

Францын Дээд боловсрол, шинжлэх ухааны судалгаа, инновацын сайд Фредерик Видаль шинжлэх ухаан төвтэй нийгмийг цогцлоох шаардлага буйг онцлон тэмдэглээд “Бид шинэ мэдлэгийг дэвшил гэж хүлээн авдаг нийгэмд амьдарч байна уу эсвэл шинэ мэдлэгийг бодит аюул хэмээн хүлээн авдаг нийгэмд амьдарч байна уу” гэсэн асуултад хариу өгөх цаг нь ирсэн гэжээ.

2018 оны гуравдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хиймэл оюун ухааны салбарт 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх тухай мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Франц улс хиймэл оюун ухааны салбарын хөгжлөөр дэлхийн тэргүүлэгч улс болох ёстой гэж онцолж байсан юм.

Viewing all 243 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>